Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө : Ревматоид артрит
Ревматоид артрит
РА-ийг шалтгаан нь тодорхойгүй өвчин гэж үздэг боловч удам зүйн хүчин зүйл, хүйс, дааврын болон халдварын хүчин зүйлс дархлааны тогтолцоонд нөлөөлснөөр өвчин үүсдэг магадлалтай гэдгийг судалгаанууд мэдээлсээр байгаа билээ.
Удам зүйн хүчин зүйлс: Ра үүсэхэд удам зүйн хүчин зүйл нөлөөлдгийг судалсан бөгөөд HLAII ангилалын эсрэг төрөгтэй хамааралтайг тогтоосон байна. Ялангуяа HLA-DR4 холбоотой өвчин үүсэх магадлал өндөр бөгөөд Америкийн өнгөт арьстан, Япон, Азийн хойд хэсэгт, Энэтхэг, Латин америк хүмүүст зонхилон тохиолдгийг баталсан байна.
Орчны хүчин зүйл: Хүн амд суурилсан болон ихрүүдийн дунд хийсэн судулгаанаас үзэхэд, орчний нөлөөлөл тухайлбал тамхи болон халдвар нь РА үүсэхэд нөлөөтэй буюу холбоо хамааралтай гэж тогтоожээ. Мөн прогестерон агуулсан жирэмслэлтийн эсрэг эм нөлөөлдгийг судалжээ.
Ра-ын үед илрэх ерөнхий шинж тэмдэгүүд:
Ядарч сульдана
Биеийн жин буурна
Булчин өвдөх
Их хэмжээгээр хөлрөх
Өндөр бус халуурах
Өглөөд үеэр хөших
Тунгалагийн булчирхайнууд томрох
Эмнэлзүй:
- 2 талдаа ижил хэмтэй олон үений үрэвсэл
- Өглөөний хөшингө
- Ревматойд зангилаа
Ревматоид артритын оношлогооны шалгуур/ACR,EULAR, 2010/
|
Үеийг хамарсан байдлаар |
/0-5/ |
|
1 дунд хэмжээнээс том үеийг хамарсан байх 2-10 дунд хэмжээнээс том үеийг хамарсан байх 1-3 жижиг үеийг хамарсан байх /том үеийг хамарсан ба хамаараагүй/ 4-10 жижиг үеийг хамарсан байх /том үеийг хамарсан ба хамраагүй/ >10 олон үеийг хамарсан байх /дор хаяж нэг жижиг үеийг хамарсан байх/ |
0 1 2 3 5 |
|
Серологийн шинжилгээ |
/0-3/ |
|
RF ба Anti-CCP аль аль нь сөрөг байх RF ба Anti-CCP аль аль нь бага хэмжээний эерэг RF ба Anti-CCP аль аль нь их хэмжээний эерэг байх |
0 2 3 |
|
Цочмог үрэвслийн шинж |
1 |
|
ЦУУ ба УЭТХ аль аль нь хэвийн ЦУУ ба УЭТХ аль аль нь хэвийн бус байх |
0 1 |
|
Эмнэлзүйн хамшинжийн үргэлжлэх хугацаа |
/0-1/ |
|
<6 долоо хоног >6 долоо хоног |
0 1 |
Дунд хэмжээнээс том үе: мөр, тохой, өвдөг шагайн үе
Жижиг үе: гар, хөлийн хурууны шивнүүр үе, бугуйн үе
ACR- American College of Rheumatology
EULAR- European League Against Rheumatism
Лабораторын шинжилгээ /RF, Anti-CCP болон бусад лабораторын шинжилгээг РА-ын оношлогоонд ашиглана./
Дүрс оношлогоо /РА-ын үед яс болон мөгөөрсөн эдийн бүтцийг харна./
Эмчилгээ: Эмийн болон эмийн бус аргаар явагдах ба нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор урт хугацааний турш эмчилгээнд хамрагдах шаардлагатай билээ. Эмчилгээний үр дүн эмийн эмчилгээ эхэлснээс хойш 3 сарын дараа эхний үр дүн мэдэгдэж эхлэх болно.





































































Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй