Оросын вакцины туршилтад сайн дураар оролцсон бүх хүнд дархлаа тогтжээ
Оросын эрдэмтдийн гарган авсан коронавирусний вакцинд хамрагдсан сайн дурынхны 100 хувьд нь дархлаа тогтжээ. Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.
"Туршилтанд оролцогчдын 100 хувьд нь 21 дахь өдрөө дархлаа тогтсоныг туршилтын нэг болон хоёрдугаар үе шат харуулж байна. Амьтдын мөн 100 хувьд нь дархлаа тогтсон. Бид илүү аюулгүй аргыг сонгосон. Үүнийг Эбола вирусний эсрэг вакцинд өмнө нь туршиж байсан хэмээн" Дмитриев ярьжээ.
Оросын гарган авсан вакциныг 20 гаруй улс сонирхож байна. Түүнчлэн Оросын вакциныг үйлдвэрлэх ажилд 5 орчим улс оролцохоор төлөвлөж байгаа аж.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Тархвар судлал, микробиологийн төвийн вакциныг 9 дүгээр сард үйлдвэрлэх төлөвтэй байгаа талаар ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова өмнө нь мэдэгджээ.
Эх сурвалж: Монцамэ



































































Ерөнхий сайд Г.Занданшатарт АНУ-ын төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
AI-ийн эрин үед компаниуд хэдэн ажилтан хэрэгтэйг нэг тоогоор тооцож байна