“Л.Оюун-Эрдэнэ сайд аа, яриад байсан хариуцлагаа яг одоо тооцоорой”

Aдмин / Нүүр

Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно, “Андлалын өргөө”, “Их хуралдай” гэх мэт хэд хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа, түрүүчийн УИХ, Засгийн газар. Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт гэхэд л тус бүрд нь хоёр тэрбум төгрөг төсвөөс зарцуулсан мэдээлэл бий. Азийн хөгжлийн банкны санхүүжилт ч орсон гэж дуулдсан. Урлагийн гэх үнэлэмжид багтахаар хийц загвартай, үнэ цэнээ хадгалсан чансаатай аятайхан өргөө босгочихвол яриад байх юм алга. Түүхэн үйл явдал өрнөсөн уул ус, гэрэлт хөшөөнөөс өөр Чингисийн, Их Монголын гэхээр хөшөө дурсгалаар маруухан Хэнтийд нүд баясгаж, сэтгэл сэргээхээр хэдэн сайхан цогцолбор барьчихад болохгүй юмгүй. Гэтэл өнөө цогцолборынх нь зураг сошиал орчинд шуугиан дэгдээгээтэхлээ, хэд хоногийн өмнө. Хэдэн тэрбумыг зарцуулж барьсан гэхэд итгэмээргүй ядруухан өнгө төрхтэй тэр байгууламжуудыг харсан хэн ч шүүмжилж бухимдахаар. Ур хийц тааруу, сүр бараа, өнгө донж муутай, анх танилцуулсан загвар зургаасаа тэс өөр дүр төрхтэй байгууламжийг та харж байна.

Уран бүтээлчид ч хоёр тэрбумын өртгөөр боссон өнөө байгууламжийг шүүмжлээд эхэлчихэж. Зураач С.Цогтбаяр саявтар нүүр номондоо өнөө зургийг нь өөр олон хөшөө дурсгалын зурагтай эгнүүлж тавьж байгаад шүүмжилсэн харагдсан. Мань эр “Уг санаа зорилго нь эхэндээ зөв байж болох ч төсөл хэрэгжүүлэх явцдаа загвар дизайнаа, туслан гүйцэтгэгчээ зөв сонгохгүй, эцсийн гүйцэтгэлд хяналт тавьж чадамжгүй, төсөвлөсөн мөнгөнд завсар дундын цавчаа их орж, мэргэжлийн бус сайн дурынхан зориулалтын бус материалаар халтуурдсан зэрэг алдаануудын үр дүнд шавар цементэн овоолго нэмэгдсээр. Бид шоолж шүүмжлээд өнгөрөхөөсөө илүүтэй энэ алдаа эндэгдлийг яаж засаж үр дүнтэй байлгах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Монголд юу л байна зураач барималчид, гарын уртай авьяастнууд л байна. Ямар сайндаа л Өвөрмонголд өрнөж буй том бүтээн байгуулалтуудад ихэнхид нь манай бүтээлчдийн ур ухаан шингэж байхав. Эндээ харин эсрэгээрээ байх юм. Хэтрүүлбэл бараг 100 айлын би чадначуудад хариуцуулаад байгаа юм биш үү” гэж ирээд нэлээд ширүүхэн дуугарсан байна лээ.

Төсвийн мөнгөөр баригдах ямар ч ажлын шат болгонд авлига цэцэглэсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Ноёд, түшмэдгүй улсын мөнгийг ашиг цавчаа болгож хувааж идсээр өнөөг хүрсэн нь ч булзах аргагүй бодитой үзэгдэл. Уран бүтээлч нэрээр халтуур хийдэг хэсэг хүмүүсийн тухайд үлдсэн багахан мөнгөнд нь тааруулж хийдэг учраас иймэрхүү шавар цутгахаас аргагүйд хүрдэг байх. Түрүү жил шиг санагдаж байна, “Андлалын өргөө”-ний гоё зурагтай тайлбар дотор “Энэ төсөл хэрэгжсэнээр ирэх жуулчдын тоо 280 мянга болж, шинээр 180 орчим ажлын байр бий болно” гэсэн өгүүлбэр харагдсан. Санаанд хачин тод үлдсэн энэ өгүүлбэр лав ажил болохгүй. Ийм хэцүү, ядруу байгууламжийг харах гэж жуулчид ирнэ гэдэг үлгэр, жуулчдын урсгалыг дагаж өчнөөн хүн доллартай болж амьдралаа цэцэглүүлнэ гэдэг мөрөөдөл. Шавар амбаар төдийг харахаар өчнөөн мөнгө төлж Монголыг зорих гэнэн жуулчин гэж хаана байхав.

Хоёр тэрбумын цогцолборын мөнгө төгрөг, хөрөнгө мөнгө шийдэгдэхийн өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэлээд ширүүхэн мэдэгдэл хийж байсан юм. Эдийн засаг сайнгүй байна, юун хөшөө дурсгал вэ, аминд тулсан асуудал л биш бол төсвийн мөнгийг хамаагүй цацах боломж алга гэсэн утгатай яриа хөөрөө эдийн засагчдын дунд ид өрнөж байсан цаг л даа. Өнөө мөнгийг нь аялал жуулчлалд заръя, гэхдээ арай боломжтой газар нь бодитой ажил хийе гэсэн яриа өрнөсөн шиг байгаа юм. Ийм шалтгаанаар ЗГХЭГ-ын дарга бухимдаж сүйд болсон түүх өнгөрсөнд бий. Л.Оюун-Эрдэнэ сайд хөмсгөө атируулж суугаад их л ширүүн дуугаар “Түүхэндээ хөрөнгө оруулалт хийчихье гэхээр заавал яагаад ийм, болохгүй талаас нь яриад байгаа юм бэ. Энэ бол үндэсний аюулгүй байдал, Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Болгох талаас нь хамтарч ажиллах ёстой болохоос болохгүй талаас нь шалтаглаад сууж болохгүй. Тэр Батсансар гэж хүн хаана байна? Энэ нэг гурван үсэгтэй хэдэн компанийн утсан хүүхэлдэй болсон хүмүүс та нар аятайхан байна шүү. Монголд төр гэж байгаа шүү. Компани төрийн дээр гарч байсан түүх гэж байхгүй. Тэгээд урагшилсан нэг ч улс байхгүй. Хатуу тэмцэх болно шүү. Энийг бас сануулчихъя. Хариуцлага тооцох санал гаргана. Тэр Батсансар гэж хүнийг зайлуулах хэрэгтэй. Батсансар гэдэг хүнд хэн чиглэл өгсөн бэ гэдгийг би мэдэж байгаа. Цаашид энэ төсөл дээр ямар нэг байдлаар Монгол Улсын түүхийн эсрэг ажиллавал улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү” гэж мэдэгдсэн удаатай. Өнөө бичлэг нь сошиалын гол сэдэв болчихсон яваа учраас уншигч та ч олоод харчихсан байх.

Энэ бичлэгийг сөхөж, эрхэм сайдын мэдэгдлээс эшилсэн нь цаанаа учиртай. ЗГХЭГ-ын даргаар өнөө ч ажиллаж яваа Л.Оюун-Эрдэнэд үг дайх гээд байгаа юм. Их хааныг алдаршуулах төслийг хэрэгжүүлэхэд садаа болсон хэнийг ч төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, хариуцлага тооцно, хална, хөөж явуулна гэж өндөр дуугарсан шигээ их хааны нөхөрлөл, сүр хүчийг алдаршуулах хөшөө дурсгал цогцолборыг шавар овоохой шиг, сум, аймгийн угтах хэсэгт харагддаг самбар шиг хийчихсэн нөхдөд хариуцлага тооцмоор байна. Шавар овоолчихсон юм шиг нунж дорой харагдах Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт төсөвлөсөн мөнгөнөөс хувь хүртсэн шат шатны ноёд, түшмэдүүдэд хариуцлага тооцмоор байна. Энэ төслийн зарцуулалтад аудит хийлгэж, энэ төсөлд хамаатай албан тушаалтнуудыг ажлаа яг таг, зөв шударга хийсэн эсэхэд шалгалт оруулж, шаардлагатай бол АТГ-т хандмаар байна, сайд аа. Түүхэн дурсгал барих мөнгөнөөс хувьдаа завшиж, бүтээл биш, шавар болгосон явдал ч бас тусгаар тогтнол, түүхийн эсрэг гэмт хэрэг гэдэгтэй та санал нийлэх байх.

Төсвийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш. Төр угаас баялаг бүтээдэг субьект биш. Баялгийг, бүр тодруулж хэлбэл төсөвт цуглардаг мөнгийг эрхэм сайдын гурван үсэгтэй гэж илүү үзэж, төр дээр нь байх ёстой гэж адладаг компаниуд, ажлаа хийгээд цалингаа авч яваа татвар төлөгч жирийн иргэд бүрдүүлдэг юм. Компани, иргэдээс татвар хураамж хэлбэрээр татаж цуглуулсан төсвийн мөнгөнөөс Л.Оюун-Эрдэнэ сайд бас цалинжиж, сайдын ямба хангамж эдэлдэг суугаа. Ийм учраас жирийн иргэдэд төсвийн мөнгөнд хяналт тавих эрх бий. Өөрийнхөө өгсөн мөнгөний зарцуулалт нь ямархуу явааг хянах, шүүмжлэх эрх Монгол Улсын бүх иргэнд байгаа. Тийм болохоор л иргэд сошиалд “Төсвийн хоёр тэрбум дэмий зарлага болчихлоо” гэж халаглаж, шүүмжлээд байгаа юм.

ӨДРИЙН СОНИН ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:08:47

3kqlbR http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:53:12

WSiZnl http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.183.225] 2020-08-15 13:56:40

Алцаа шиг л харагдаад байна

ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-14 03:58:04

ИНГЭЖ НЭГ НЭГЭН РҮҮГЭЭ МУУХАЙ ХАРЖ ӨС ЗАНГИДАЖ АНДЫН ЖУРАМ БАРИЛДДАГ ХЭРЭГ ҮҮ

Зочин [139.5.216.140] 2020-08-14 02:44:53

Оюун-Эрдэний мөнгө завшсан байдал бишүү

ЗОЧИН [202.179.25.117] 2020-08-14 00:26:58

ЭНЭ ЧИНЬ ТАЛБАЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨМСӨГНӨӨС ДОР МЮ БОЛЖ . ЗҮГЭЭР САЙН ДУРЫН НЭГ НӨХӨР МӨНГИЙГ НЬ ГУСААД БАЙРЬЧИХСАН БАЙНА Г Ш ДЭЭ. ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ХИЙГЭЭ ЧЭЭ. Хүк ээ

123 [192.82.69.236] 2020-08-13 19:32:12

Uneheer shalgadag shuudeg deeree tulval guitsetgegch kompanuudad ugsun mungu n itgehiin argagui baga bga ... 100 200 say hurehu ugui yu jinhene terbumaar n idsen uusan tomchuud n tuslan guitsetgegchid ruugee buruug chiheed l unguruh bhda ...

Зочин [202.131.227.222] 2020-08-13 00:27:13

Iim yumnii tuluu tatvar tuluh ch gej dee

Зочин [202.131.227.222] 2020-08-13 00:26:10

Hushuu hiih tsag bish baimaar

Зочин [202.9.46.57] 2020-08-12 23:39:46

batsansar gej hen be. 3 usegtei zondoo l kompani bgaasht. todorhoi helcheech

Нарантуяа [202.9.46.231] 2020-08-12 16:11:19

Арай дэндүү юмаа. Хариуцлага хаана байна??? ЭРХ МЭДЭЛТЭН БУС ЭНГИЙН ИРГЭН ИНГЭСЭН БОЛ одоо аль хэдийн нөгөө газар орсон лавтай. ҮНЭХЭЭЭЭР ХАРАМСАЛТАЙ

дээгий [54.36.113.222] 2020-08-12 06:16:56

уран барилга.хөшөө дурсгал гэж юу болохыг , түүний мөн чанарыг ойлгохгүйгээр хэзээ ч бүтээн босголтын утга учир, донж хийцлэл хүний сэтгэл зүрхэнд хүрэхгүй.ялангуяа өнөө цагийн мөнгө эрх мэдэл шүтсэн төр засгийн түшээдийн болон тэдний түрийвчинд амьдардаг улсад ойлгохын эцэсгүй ядаргаатай ашиггүй адармаатай байдгаас дөхүүлсхийгээд, мөн их л хэмнэж "юмханаар юм хийх"гэж оролдож л дээ зайлуул. цаана нь мөнөөх улс орны нэр төр, үндэсний бахархал нтр юуны нь хамаа бйхав.падгүй хэрэг л дээ. хийгдэх ажлын наряд.м2-ийн хэмжээ үнэлгээ.яавал хурдан хийх.яавал бага зардал гаргахаа л бодноуу гэхээс ганц ширхэг мэргэжилийн хүн инженерээр тавьчих сэтгэлгүй л юм уу даа.тэгээд ч тавьсан нь йм зүйл хийсэн ч юм бил үү.хэн мэдлээ. ичнэ гэдгийг мэддэггүй айхтар муйхар шуналтай улс юм даа. хөөрхий

Altan [122.201.19.99] 2020-08-12 03:48:30

Goe bnaa ardchilsan namiin nowshinuud ataarhaj vhlee ldee bvh ym huuliin daguu hiigdej bga

Зочин [103.9.90.130] 2020-08-12 01:00:09

төстэй л хийсэн байна шд

Зочин [202.55.188.89] 2020-08-12 00:36:27

Shudarga torhtei hudlaa pop gar chin Oyunerdene shuu dee

Зочин [64.119.21.179] 2020-08-11 22:11:27

НЭРТЭЙГЭЭР НЬ ООРИЙНХОО ДУРСИЙГ ОРУУЛЧИХМААР ЮМ ДАА

Зочин [107.77.217.150] 2020-08-11 20:07:53

Гараа гаргаад сэтгэлээсээ сүртэй сайхан юм хийчээсээ дээ

Зочин [31.46.245.61] 2020-08-11 18:56:10

Элбэгдорж, Миеэ, сахал Эрдэнэбилэг нарын мафи ч муу Оюун-Эрдэнийг ч тасдаж идэх бизээ. Тэднийг дийлэх хүн Монголд байхгүй. Төрөөсөө ч баян мафийнхан

Зочин [103.80.210.183] 2020-08-14 09:49:05

diilj bolno sh d. uhel ruu ilgeehed l boloo shuu dee

Зочин [103.10.21.39] 2020-08-11 17:07:42

Энд бас л мөнгө авилга оржээ дээ янз нь...Дарга нараа Төрийн албан хаагчид аа АЛБАН ТУШААЛ МӨНХ БИШ бас АМЬДРАЛ Ч МӨНХ БИШ сайндаа л дундаж нас за даа 65- 85 даа...ХАРИН НЭР ТӨР л МӨНХИЙН МӨНХ юм ш дээ эрхбиш нэгийг бодмоор доо

Ч [64.119.17.182] 2020-08-11 16:52:36

2050 Попури чинь

Зочин [202.21.108.166] 2020-08-11 16:36:59

Lol

Зочин [103.10.21.39] 2020-08-11 15:20:52

УРАН БАРИЛГА..УРАН БАРИМАЛ...УРАН СЭТГЭМЖ..УРАН САЙХАН...бүгд уран уран уран байх ёстой биш үү МАНАЙ УРАН БҮТЭЭЛЧДИЙН УХААНД УХНА ИШИГ үхчихжээ....МОНГОЛ гэхээрээ л заавал нэг ийм арчаагүй доожоогүй байж болохгүй шүү дээ ...САЙХАН МОНГОЛ ОРНОО ЯАГААД ИНГЭЖ ГУТААНА ВЭ....Манай уран бүтээлчид ЯАГААД ДЭЛХИЙН ЭНТЭЙ СЭТГЭДЭГГҮЙ ЯАСАН ЯДРУУ ЮМ БЭ.......ХӨГЖИЛ ЯРИНА эсгий тавчик мавчикхан....ХӨШӨӨ ДУРСГАЛ ЯРИНА....нэг иймэрхүү....ШИНЭ ЗАЛУУ ШИНЭ СЭРГЭГ ОРЧИН ЦАГИЙН ЗАЛУУС ЭНЭ УРАН БҮТЭЭЛЧИД ДУНД ЧИНЬ АЛГА УУ....Олоон зуун жилийн түүхтэй МОНГОЛ улсад маань ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭЖ ҮҮ...ЧАДАЛТАЙ СЭТГЭДЭГ ЗАЛУУС байж л байгаа...нөгөө хэдэн луухгарууд нь дараад дээш нь гаргахгүй байгаа байх л даа Одоо цагт хэн чадалтай ДЭЛХИЙД ДҮЙЖ СЭТГЭНЭ БОДНО БҮТЭЭНЭ тэр хүн л ялах ёстой ...Одоо л СОЕЛЫН ЯАМЫГ дангаар нь бий болгосны хэрэг гарах байх даа....ЭХ ОРНЫГ МИНЬ БҮҮ ГУТАА....Дээрхи байгууламжийг босгосон оролцсон бүх хүмүүст хариуцлага тооц ...МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ Б.НА ШҮҮ

Зочин [66.181.161.7] 2020-08-12 05:04:39

ёоёоэрдэнэгуай та их хааний нэр барьж мангө идээд нүүрээр чинэ яр гарч хагаалагч ногоон хэдгэнэ иднэ

Зочин [122.201.21.187] 2020-08-11 14:57:28

Юу вэ? Ямар муухай юм бэ? Монголын зураач, барималчидын оюуны ур, нүдний ур, гарын ур, сэтгэлийн ур хаачив аа? Хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг.Монголчуудыг улам дорд үзэж байгаа мэт маш муухай байна Оюун-Эрдэнэ сайд гуай та болгоон соёрх

3 ТОЛГОЙ [66.181.161.88] 2020-08-11 14:48:09

доржханд сонгуулиин өмнө цементэд хөрөнгө оруулдаг гэж маш зөв шүүмжлэв хэнтиичүүд үнэн тэнэг юм допингтой бөхөө оны шилдэг болгов шизо байна МАНГАР 3 ЯАНАА

Зочин [103.10.21.39] 2020-08-11 14:44:26

Манайхан нэг иймэрхүү л болчих.д байгаа м даа ...Нөгөө л шат шатандаа идээчин уугаачид цавчаачид оролцоо байлгүй дээ..Тээр дээрээс наанадаж ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ САЙН САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЕ цаанадаж ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ НУТАГТ гадныханаас дутахгүй ЖУУЛЧИДЫН нүд хужирлачих юм хийе бүтээе гэж олон талаас нь төлөвлөж мөнгө санхүүжилтыг гэрлийн хурдаар шийдсэний ХАРИУ НЬ ЭНЭ..Яасан арчаагүй хүмүүс вэ бид чинь..яасан сэтгэлгүй уран бүтээлчид барималчид бүтээн байгуулагчид вэ..МОНГОЛ УЛС МААНЬ ХӨГЖИХГҮЙ БАЙГААГИЙН ГОЛ ШАЛТГААН ЕРДӨӨ Л ЭНЭ ..МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ идээд л идээд л идээд л ХАНАЖ ЦАДАХ ГЭЖ БАЙХГҮЙ..Энэ байгууламждаа зарцуулсан САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ БОЛГОО..ХАРИУЦЛАГА ТООЦОО..НӨГӨӨ ШУДАРГА ЕС ХААНА БАЙНАА..ДУБАЙ ШИГ БИШ ЮМАА гэхэд ядаж АЗИЙН ОРНУУДЫН ТҮВШИНД ОЧИХ ХӨГЖЛИЙН СУУРИЙГ НЬ ОДОО Л ЗӨВ ТАВЬЖ ӨГӨХГҮЙ БОЛ бид бахь байдгаараа л үлдэх нь дээ .. нөгөө АЛСЫН ХАРАА 2050 энэ байдл.раа явахгүй нь дээ ОЮУН ЭРДЭНЭ сайд минь УГ НЬ МОНГОЛЧУУДЫН 40 өөд хувь нь МАН д итгэсэн юмсан

Зочин [194.228.32.113] 2020-08-14 16:40:30

Өлөн чонын зоог болсон хоёр мангаа орос хүний царай байна. Анд Лал хоёр юм гэнээ.

зочин [54.36.113.222] 2020-08-12 06:21:04

улс гүрнүүдийн доог болчих юм байна л даа

Зочин [66.181.161.15] 2020-08-11 14:38:08

Ишшш, бурхан минь. Ямар элэнцэгнийх нь андлал байхав дээ. Энэ загварыг нь харахад л угаасаа байрны гадаа сүүдрэвчэнд найрка гуялаад сууж байгаа 2 бөөбөөчин л шууд санаанд орох юм байна. Хайран төсвийн мөнгө. Цусаар тээглэ. Оюун-Эрдэнээр зардлыг нь төлүүл.

АТГ-д [66.181.191.96] 2020-08-13 16:35:30

АТГ ажлаа хий!

зочин [59.153.112.215] 2020-08-11 14:02:58

Уран бүтээлчдийн дунд төсөл уралдуулж сонгон шалгаруулахгүй Оюунэрдэнэ өөрөө шийдэж хийлгэсэн бол яаралтай болиулж алдаагаа засах хэрэгтэй???!!!

Зочин [202.9.46.167] 2020-08-11 13:50:21

Наад шаврын цуглуулгаараа хэнийг доромжилж байгаа пиздаанууд вээ

зочин [115.65.47.30] 2020-08-11 13:03:23

Байгаа үнэнийг маш тодорхой, сайхан бичжээ. ЕС бүр өөрийн гэсэн өнгө аястай энэ мэт зүйлсийг бодож олдог юмуу? Нэгэн ЕС Үндэсний хөтөлбөр гэгчийг хэт олныг боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөө, зарцуулах хөрөнгө мөнгөтэй нь хамт батлаад байсан уу? тэдгээр нь хэрэгжсэн болов уу? эсвэл иймэрхүү ажил байсан уу? Хотын дарга Амарсайхан гуай төрж өссөн газар болох Налайх дүүрэгт татвар төлөгчдийн мөнгөнөөс зөндөө их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн үү? Оюун-Эрдэнэ гуай өөрийн төрсөн нутаг Бэрх тосгондоо татвар төлөгчдийн мөнгөнөөс хэтэрхий их хөрөнгө оруулалт хийсэн үү? Мөн Хэнтийн Батноров сумын захиргааны ордон барилгыг барих 4 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс өгөв үү? Мөн Хэнтийн энэ олон хөшөөнүүдийг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлж байна уу? Улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж буйг шууд хянах эрхийг хуулиар баталгаажуулж ард түмэнд өгөөч ээ.

Kk [139.5.216.152] 2020-08-11 11:32:08

Uuniig uzeh gej mungu tuluh bolj bnuj kk

AN [202.126.89.95] 2020-08-11 11:26:11

tanar orsto MAN songo bizdee xogchoon

Ganaa [46.114.39.237] 2020-08-11 11:17:47

Juulchin ireed hushuu uzeed yawahguiee yamar uvur Mongol bishdee.!!! Ter ueiin Mongol ter chigeeree baih estoi! Ongon baigal huduu heer nutag bol bis nariinh. Hushuug nuraaj avah heregtei!

Иргэн [202.9.46.209] 2020-08-11 11:10:11

Харваас хачин муухай үзэмжгүй юм байхад ойлгомжтой шүү дээ ийм маягаар бүх шатанд идэж байхад энэ улс яаж хөгжих вэ дээ

Зочин [202.55.191.40] 2020-08-11 11:46:45

Yoo ariach de togloom hiiched

Bolor [66.181.161.42] 2020-08-11 10:12:26

Налайхад одоо 90 сая билүү 190 сая ч билүү бас хөшөө барих гээд хандиь цуглуулж байгаа сийлбэрч Баттогтох барих юм гэсэн болиосой билээ дүүргийнхээ замын нөхөөсөө олигтой хийгээсэй дээ оронд нь

зочин [202.179.8.210] 2020-08-11 09:23:08

Наадах бүтээн байгуулалт дундуур цавчаа орсон байна.Овор хэмжээ болон дизайн нь ямар болсныг нүдээрээ үзээгүй болохоор мэдэхгүй байна.Одоо нэгэнт бүтээсэн зүйлийг яаөлтай билээ.Цогцолборийг тойроод бүтээн байгуулалт нэмэгдээд жишиг орчин үеийн суурин бий болох байхаа.Ямар нэгэн юм багаасаа эхэлнээ хө.

Зочин [66.181.191.96] 2020-08-13 16:36:27

Дураараа я вэ!

Зочин [66.181.182.182] 2020-08-11 13:32:55

Gutsoo. Nemeed ideed ugaad bai gej bgamu lalar chin

zochin [202.9.46.117] 2020-08-11 09:15:44

Arai l jul sanagdaj bn. Buulgaad shineer xiivel yasan um be. Esvel byyr bolichix gej saixsan yum bdag daa.

Зочин [202.9.46.47] 2020-08-12 00:55:13

buulgah zardal n dahiad 2 terbum bolnoo

Мөнх [66.181.182.147] 2020-08-11 09:13:05

Энэ идэж уудаг чинь хүндээ биш системдээ байгаа юм , нэг хоёр муу муухай хүнийг авч хаяаад шоронд хийж шонд дүүжлэээд улс орон сайхан болно гэж гэнэн итгэлтэй Оюунэрдэнэ өөрийн толгой дээр ирхээр гайхаад бухимдаад байх шиг байна , нийгэмийн хандлага өөрчлөж ёс зүйг амьдарлын хэвшил болгож байж өөрчлөгдөнө , үүнд 5 - 10 жил багадана , хандах зүг зөв байвал болонодоо , энд баатар шударга сайн эр , ид шидэт бурхан хэрэггүй

Zochin [174.237.1.93] 2020-08-11 11:02:28

Systemdeee bisheee durakaa.. hundeee baigaaa yum. Hichneee. Saihan huuuli batlaaad, heden arvan hun halj soliod ch tuhain hun maani huvi huniiii yos surtahuun, etik baihgui bol nemerguieee...

Энх [49.0.212.4] 2020-08-11 09:26:54

Та яг голыг нь олоод хэлчихлээ. "Хандах зүг өөрөө тогтоно" гэх буюу минийхээр үндэс суурь нь зөв бол ертөнц өөрөө замаа олно гэж би боддог юм

Зочин [49.0.147.143] 2020-08-11 08:41:35

Поп хэрээс хэтэрч байна, залуу хүн байж яасан шүүмжлэлийг буруу хүлээн авч бна.

Зочин [103.14.36.250] 2020-08-11 08:37:19

ugaasaa OyunErdene bol t1 ats baina lee

Зочин [122.201.19.99] 2020-08-11 08:36:33

Оюунэрдэнэ л 2-тэрбумыг идсээн хамгаалаад яах уу шорондоо яв

Зочин [202.21.99.42] 2020-08-11 08:22:48

цаг эргэдэг. буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. Дааганаас унаж үхдэггүй даравгараас болж үхдэг. Ардын үгүүд үнэн юмаа

Зоёин [64.119.26.174] 2020-08-11 08:11:00

Энэ мөнгө угаалтыг соёлын дэд сайд Батбаяр гардаж хийж бгаа гэсэн

bers deeed surguuli n iim yum zaasan baihaa [103.212.116.123] 2020-08-11 07:55:02

Hentiin 3 teneg ulsiig samarna shuu

иргэн [192.82.66.151] 2020-08-11 07:54:22

Яг үнэнг голын олоод бтчсэн байна.Энэ асуудлыг Монгол түмэн минь зөв болтол шэйр хийж үнэн мөнийг нь олтол ярьж хэлж бичиж байхыг хүсье.Жаахан шуугиад таг болдогоо боль.Мөнгө гаргасан яамтай нь сайдтай нь хариуцлага тооц..Санхүүжилтийн өгсөн Сангийн яамтай хариуцлага тооц.Үр дүнгүй зардлыг санхүүжүүлдэг Сангийн Яамны эрх бүхий хүмүүстэй хариуцлага тооцох цаг ирсэн.Сангийн Яам төсвийн өгөөгүй бол хэн юугаараа хийх юм.Одооч энэ үйлдлүүд зөндөөн байна.Яамдын шилэн дансыг тавьсан байсан тэр дотор бас л тэрбум биш ч гэсэн гайхмаар зардал мөнгө гарсан байна.Эдийн засаг хүнд байна гэсэн мөртлөө эргээд нөхөхдөхгүй үргүй зардал гаргаад байгаад л хамаг учир байгаа.Үүнд ЗГ анхаарч Сайд дарга нартаа хариуцлага тооцож эхлэх цаг нь ирэх болоогүй юм байхдаа.Шинэ ЗГ маш удаан байна .Юу хийгээд байгаа нь тодорхойгүй.Маш л их томиллогоо л хийж байна.Томилогдсон хүмүүс нь газраа очоод бас томилгоо цаг хугацаа урсаад л....

Зочин [103.212.116.47] 2020-08-11 07:42:00

Ene khentiigiihen kheden malaa awaachee uls tuuweej duuslaa

зочин [202.21.109.59] 2020-08-11 07:39:36

чингисийг доромжилсон мэт царайтай бүтээжээ урлаачийг цаазал гэнэ дээ их хааны бүх үр хойчис нь яанаа

Зочин [103.80.210.183] 2020-08-11 08:55:27

хөшөөг буулгаж хаяад Оюу эрдэнийг шоронд илгээж архитекторыг нь цөлж шийтгэ. арай дөнгүүр юм сэтгэж байхгүй бол хятадын зугаа болоод дуусаж байна

Зочин [66.181.181.229] 2020-08-11 07:35:46

Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол энэ гомонуудын сүй тавих ордонтой ямар хамаатай юм

zochin [212.95.5.123] 2020-08-11 07:22:24

Oyun erdrne akh baatraa mandan badragaa mundag zaluus yumaa

Mongol [64.119.21.41] 2020-08-11 07:09:24

Яг л хариуцлага тооцож харагдаач. Ѳѳрѳѳ цуг хамтарсан юм чинь яаж ч чадахгүй

Зочин [202.126.89.74] 2020-08-11 07:05:46

Шалгалтанд үначихаад бурууг бусдаас эрэв ээ.

МОНГОЛ [202.21.124.132] 2020-08-11 07:01:42

Оюунэрдэнэ поп хэтрээд бх шиг. Хэлж бга үг, хийж бга үйлдэл нь зөрөөтэй. Мөнгө мөртэй. Заавал шалгуулж хариуцлага тооцох хэрэгтэй. Иргэдийн татварын мөнгөөр тоглож , хүссэнээрээ гараа угааж болноо гэж бодож бга бол том ЭНДҮҮРЭЛ. Оюунэрдэнээ одоо жаахан хэмжээтэй бхгүй бол суудал чинь үүрдийнх биш, залуу хүн ухаарах хэрэгтэй.

dn [103.229.122.32] 2020-08-11 07:01:40

Ene 1 l bishee. Gevch medeltnii dor medelgui borchuud tongoi gedeg ym bil uu???


64 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.