Гэмт хэрэг 6.8 хувиар өсчээ

Aдмин / Хууль

Баар, цэнгээний газрын үйл ажиллагаа 04:00 цаг хүртэл ажиллах хэвийн горимд шилжснээр согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх болжээ. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 1000-1100 орчим дуудлага бүртгэгддэг байна. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1114 дүгээр захирамжаар шөнийн цэнгээний газар, рестораны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, цагийн хязгаарлалтыг цуцалснаар есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш хоногт 1200-1300 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил нэмэгджээ.

Энэ оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 329 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсчээ. Нийслэлд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг 6000 орчим цэгүүд бий. Үүний 900 орчим нь баар, 1200 нь паб, ресторан, 4000 нь найман нэрийн хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл

Монголчууд өөдтэй юм зохиож чадах болов уу? [202.131.225.53] 2020-09-21 11:08:11

Монголчууд эдийн засгийн ирээдүй бүдгэрч хямрах энэхүү үед хийх юмаа олж ядаж, "чөлөөтэй" болсон цагаа хаашаагаа хийхээ мэдэхээ больж, ГУТРААД архидаж цагаа өнгөрөөж байна. Ийм үед уг нь төр, засгаас оновчтой зүйл зохиож хүмүүсийг ирээдүйдээ итгэх итгэлтэй болгох шаардлагатай. Яг 1930-ад оны Герман шиг. Тэднийх дайны өмнө өчнөөн километр засмал зам тавьж АЖИЛГҮЙ ОЛНЫ ирээдүйг тогтуун болгосон. Тэр зам нь одоо хүртэл дэлхийд гайхагдсан хэвээр байгаа. Монгол нь 3-хан сая хүн амдаа зориулж тийм том төсөл босгож хэрэгжүүлж ЧАДАХ болов уу?

Зочин [202.9.46.237] 2020-09-21 08:42:03

Монголчууд оюуны асар их ядууралд орж хүн сүргүүд болжээ.

Зочин [210.61.207.4] 2020-09-21 18:21:42

yes.yu heleed heniig ch songood soliod nemergui.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.