Зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирчээ

Aдмин / Орон нутаг

Тээврийн цагдаагийн алба энэ сарын 19-20-ны өдөр нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 441 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас 14 хүн гэмтсэний дөрөв нь бага насны хүүхэд байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, энэ сарын 19 буюу өнгөрсөн бямба гарагийн 21.00 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, III баг сумын төвөөс баруун зүгт 20 км, шороон замд “Хүнхий” гэх газар “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Д нас барсан байна. Мөн өнгөрсөн ням гарагийн 00.08 цагийн орчимд Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын III баг “Рашаантын ам” гэх газар хатуу хучилттай замд “Мицубиси паджеро” автомашин онхолдож зорчигч, 45 настай, эмэгтэй С-н амь хохирчээ.

Түүнчлэн өнгөрсөн ням гараг буюу эн сарын 20-ны 01.25 цагийн орчимд Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг аймгийн төвөөс зүүн хойш 5км хатуу хучилттай замд “Рашаантын ам” гэх газар “Volvo FH440” маркийн автомашины жолооч “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч болох 45 орчим настай, эрэгтэйн амь хохирсон байна.

Тээврийн цагдаагийн алба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66, давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 278 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийн дийлэнх хувь нь явган зорчигч автомашинд мөргөлдөх хэлбэрээр гарч байна. Иймд явган зорчигч та зам хөндлөн гарахдаа явган хүний гарц гарамтай хэсгээр гарах, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах бол ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн өнгөрөөгөөд өөрийн аюулгүй байдлыг хангасны дараа зам хөндлөн гарахыг анхааруулж байна.

Жолооч та бүхэн явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэйгээ битгий мартаарай.

Эх сурвалж: ТЦА


Сэтгэгдэл

Иргэн [203.91.114.244] 2020-09-23 09:05:29

Хот хооронд явж байгаа бүх тээврийн хэрэгслүүд бас хот дотор явж байгаа автобус том тээврийн хэрэгслүүд миксер гэх мэтэд хар хайрцагтай байх шаардлага тавимаар юмаа ядаж хурд хэтрүүлж хүний амийг хохироож байгаа тэр нөхдүүдэд сүүлд нь авах арга хэмжээтэй

Иргэн [192.82.68.87] 2020-09-21 22:07:23

Хучилтын хуулаад өг. Зүгээр л шороон замаараа байг энхэл донхолгүй ядахнаа.

МАН ын дарга нараа [66.181.187.188] 2020-09-21 13:00:44

ОРБИТ, ТАХИЛТ, НАЙРАМДАЛ чиглэлийн авто замын нүх хэрээс хэтэрлээ. АДАГЛААД НҮХНҮҮДИЙГ бөглөөд өгөөч.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.