О.Амартүвшин: Богино хугацаанд бүх зүйл хэвэндээ орж эдийн засаг сэргэх боломжгүй

Aдмин / Улстөр

Засгийн газар цар тахлын хөл хориог дотооддоо бүрэн цуцлаад байна. Хөл хорионы улмаас үүдээ хаасан үйлчилгээнүүд сэргэж, сургууль соёлын үйлчилгээ жигдрэнгүүт эдийн засагт сэргэлт ажиглагдах уу гэсэн асуултыг бид МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд тавьсан юм. Түүнтэй хийсэн тодруулга ярилцлагыг хүргэе.


-Шинэ хичээлийн жил эхэлж байна. Удахгүй оюутнуудын хичээл сургууль эхэлнэ. Бүх төрлийн үйлчилгээний газруудын хорио цээр цуцлагдаад хэвийн ажиллаж эхэллээ. Энэ урсгал эдийн засагт том эргэлт бий болгож, сэргэлт авчрах уу?

-Энэ бол мэдээж эдийн засагт маш том эргэлт бий болгоно. Үүнийг дагаад худалдаа сэргэнэ. Монголбанкны танилцуулсан судалгаагаар худалдаа, үйлчилгээний салбарын үйлчилгээ нэлээд буурсан дүр зураг гарсан. Хорио цуцалснаар эдгээр үйлчилгээний хувьд сэргэлт ажиглагдана. "Ковид-19" дан ганц худалдаа үйлчилгээ биш өөр олон салбарт сөрөг үр нөлөө үзүүлсэн. Наад захын том жишээ нь аялал жуулчлал байна. Жуулчлалтай холбоотой салбаруудын олох ашиг эргэж нөхөгдөхөд хэцүү. Хөнгөн үйлдвэрлэлтэй холбоотой салбар ч төвөгтэй нөхцөлд байгаа. Мэдээж сурагч, оюутнууд хэвийн горимоор хичээллэх нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

-Кино театрын үйл ажиллагаа сэргээд удаж байгаа. Кино театрын бизнес ер нь ямархуу байгаа бол?

-Сая хөл хориог нь цуцалсан үйлчилгээнүүдээс кино театрын үйл ажиллагаа сэргээд багагүй хугацаа өнгөрсөн нь үнэн л дээ. Гэсэн хэдий ч сэргэлт мэдрэгдсэн зүйл алга. Үзэгч багатай хэвээр байгаа. Магадгүй оюутнуудын урсгал нэмэгдвэл хэвийн болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тодорхой хугацаа хэрэгтэй л дээ. Ер нь олон сар хөл хорионы нөхцөлд байна гэдэг олон сөрөг нөлөөг аль хэдийнэ авчирчихсан. Иргэдийн гар дээрх орлогод сөрөг нөлөө үзүүлчихсэн. Хэдийгээр хүүхдийн мөнгө олголт үргэлжилж байгаа ч тэр мөнгөний зарцуулалт хүнсний хэрэглээнд л зарцуулагдаж байна. Өргөн хэрэглээний бараа, бусад бараа үйлчилгээний хэрэглээ төдийлөн сэргэхгүй байгаа.

-Хувийн хэвшлээ дэмжээч гэсэн саналыг МҮХАҮТ-аас оны эхэнд л тавьсан. Хожим нь удаа дараа ийм хүсэлт тавьсан ч засаг зүгээс мэдрэгдэхүйц дэмжлэг үзүүлээгүй. Ийм шалтгаан байгаа учраас үйлчилгээний бизнесүүдийн үйл ажиллагаа сэргэсэн ч эдийн засаг хэвийн байдалдаа ортлоо хугацаа шаардана гэсэн үг үү?

-Гуравдугаар сарын 23-наас эхлээд л МҮХАҮТ-ын зүгээс Засгийн газар, УИХ, УИХ-ын байнгын хороо, Монголбанк, мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай маш олон талаар хамтарч ажилласаар өнөөг хүрсэн. Удаа дараа санал хүсэлт хүргүүлсэн. Бизнесийн орчны судалгааг ч удаа дараа хийж, байдал ямар байгааг танилцуулж байсан.

Гэвч засаг зүгээс хувийн хэвшилтэй холбоотойгоор авах ёстой арга хэмжээг аваагүй гэх мэт цаг алдсан зүйл их бий. Бид энэ байдлыг дан ганц Монголд биш, дэлхий дахинд ажиглагдаж байгааг ойлгож яваа. Гэхдээ цаг алдалгүй авах арга хэмжээнүүд байсан. Шийдвэрүүд нь байгаа оноогүй, үр дүнгүй өнгөрсөн зүйл их бий. Жишээ нь, өнөөг хүртэл сургууль, соёлын бүх газрыг хаасан. Үйлчилгээний газрууд тодорхой хязгаарлалттай байсан. Голлох худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд эргэж сэргэхэд хэцүүгээр хүндэрсэн тал байгаа. Буцаад хэвийн болтол хугацаа хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, богино хугацаанд бүх зүйл хэвэндээ орж, эдийн засаг сэргэнэ гэсэн ойлголт байхгүй.

-Хямралын үед хэрэглэгчдийн зан төлөвт өөрчлөлт ордог, тэр нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэл үү?

-Хямралын үед хэрэглэгчийн зан төлөвт өөрчлөлт ордог. Худалдааны зан төлөв гээд маш олон зүйлд хямрал, цар тахал өчнөөн сөрөг нөлөө үзүүлдэг.

-Цар тахлын хоёр дахь давлагаа эдийн засагт өнөөгийнхөөс илүү сөргөөр нөлөөлж магадгүй гэцгээж байна. Манай улс ч гэсэн лав л он дуустал болгоомжилсон хэвээр байх юм шиг байна…?

-Болгоомжлолыг бүх түвшинд бий болгочихоод байгаа. АНУ, Австради гэх мэт бусад улс оронтой харьцуулахад мэдээж Монгол дотроо алдаагүй нь үнэхээр том, чухал зүйл мөн үү гэвэл мөн. Энэ бол үнэхээр эерэг нөлөөлөл. Бусад улс оронд гэр орноосоо гарахгүй, гарлаа гэхэд зөвхөн хүнсний дэлгүүр орох, хүнсний дэлгүүр ороход хүртэл цагийн хязгаар үйлчлэх гэх мэт хатуу хориг үйлчилж байгаа. Учир нь ковидын хоёр дахь давлагаа бодитойгоор нүүрлэчихсэн. Эдгээр улс орнуудтай харьцуулахад манайд дотроо алдаагүй гэдэг нь маш том давуу тал. Гэхдээ энэ зөв цэгээ зөв хянаад нээлттэйгээр харьцангуй зөв зохион байгуулах шаардлагатай.

-Цар тахлын үед бизнесийнхэнд тулгарсан хамгийн том асуудал гэвэл юу байна?

-Бизнесийнхэнд анхнаасаа тулгарсан, одоо ч тулгараад байгаа нэг том асуудал бий. Хөдөө аж ахуйгаас бусад салбар бултаараа уналттай байна. Орлого буурахын хэрээр бэлэн мөнгөний хомсдолд ордог. Тэр хэрээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хүндэрдэг. Бүр цаашилбал цалин мөнгө, түрээс, цахилгааны төлбөр гэх мэт бусад зардлуудаа шийдэхэд хүндрэлтэй болж ирдэг.

Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг шийдэх, банкуудыг мөнгөжүүлэх гэх мэт асуудал дээр төр эрс шийдэмгий бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж компаниудаа бага хүүтэй, урт хугацааны санхүүжүүлж чадна. Төр нэг удаа ийм эрс шийдэмгий үйл ажиллагаа зохион байгуулах шаардлага тулгарчихаад байна.

-Төрөөс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр хамгийн түрүүнд дэмжих шаардлагатай салбарууд гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Ажлын байр шингээдэг салбаруудаа дэмжих шаардлага бий. Ажлын байраа хадгалах нь амин чухал асуудал болоод байгаа. Хүүгийн зардлыг нь төрөөс тодорхой хэмжээнд татаас олгох замаар шийдэхэд ч болохгүй юмгүй. Ингэж чадвал эдийн засгаа хамгаалах бодитой алхам болж чадна.

Жилийн хугацаанд л аж ахуйн нэгжээ бүр сөхрөөчихгүйхэн шиг дэмжээд, өнөөгийн нөхцөл байдлыг нь дордуулчихгүйхэн шиг байлгаж чадвал цар тахлаас үүдсэн бүх асуудал харьцангуйгаар зөв шийдэгдэх тал руугаа орно. 2021 оны дунд үе хүртэл цар тахлын нөлөө хэцүү хэвээр байна гэж хараад байгаа. Тэр хүртэл аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжих зайлшгүй шаардлага байна.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН


Сэтгэгдэл

zochin [202.179.21.235] 2020-09-23 12:51:54

hudaldaa erhlegchdiig zeelend hamruulah heregtei ,NOT n huviig bagasgah estoi , er ne niigem ediin zasgiin tuvshind zuv bodlogo bolovsruulahgui bahi baidgaaraa MAN ii ued arai l bna shuu

Гайгүй дүр төрхтэй байж болоогүй юм байхдаа? [202.131.225.53] 2020-09-23 11:38:45

Яасан ч дарамтанд орчихсон царайтай хүн бэ дээ? Хариуцсан ажил, салбар нь тийм урагшгүй байдалтай байгаа юм уу?

zzzz [43.242.243.63] 2020-09-23 09:36:06

Shuvug shig nudtei, heterhii ambiitstai ene zaluu deesheegarval evgui hun garch irne dee

Зочин [103.14.36.250] 2020-09-23 09:35:03

Hurelsug terguutei MAN ugaasaa yu ch hiij chadahgui shde, hudlaa sur badruulj olon yum yarij neeh olon juram durem gargadag ted bugd amidrald sadaa boldog

Зочин [59.153.113.216] 2020-09-23 00:06:03

Пин гээд баяжуулна гэсэн бизнес бол луйвар иргэдэд санхүүгын мэдлэг олгох аян

Sangaa [150.129.140.86] 2020-09-22 11:27:07

Ene ugaasaa uy ch hiideggui, chadah ch gui, mangar ch um shig, sindromtoi hun um bilee. Bi komponiihoo shugmaar uulzasan. Tugjreltei tagjraatai, hamar ni bituu, huiten hun

Алтанцэцэг [122.201.19.99] 2020-09-22 10:45:22

Алхам тутамдаа эрх баригчдийг муулах юм даа монгол шг дваажин шиг улс алга байна одоо бүх ум сэргэж сайхан болж эхэлж байгаад таатай байна Хүрэлсүх сайддаа баярлалаа амжилт хүсье Амартүвшин мэтйин ардчилсан намын яшкануудын амнаас олигтой сайн үг сонсохгүй ум даа дандаа намчрхаж байх ум энэ эрх баригч танай нам манай нам гэхгүйгээр баймаар бйнаа хэн ч хйисэн яадагйим

Зочин [103.14.36.250] 2020-09-23 09:33:57

haha amnaas chini bogs unerteed bna

Амартүвшин [64.119.18.238] 2020-09-22 09:24:55

Намчирхмааргүй л албан тушаал байгаа юм уг нь их л улс төр хийж байгаа харагдах юм.

Асуулт байна. Гадаад мэдээ үнэн үү? [202.131.225.53] 2020-09-22 08:49:38

"Дэлхий даяар эдийн засгийн хямрал эхэллээ" гэж өчигдөр мэдээгээр мэдээллээ. Дэлхийн том хэдэн бирж дээр үзүүлэлтүүд нь уналаа гэсэн. Энэ хир зэрэг бодит мэдээ вэ? Үнэн бол энэ нь Монголын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

МХАҮТАНХИМИЙН ТЭРГҮҮНД [202.179.27.133] 2020-09-22 08:46:32

ЗА ДҮҮ ХҮҮ... УРДАХ АЖЛАА ХИЙЖ ҮЗ. ХЭВЛЭЛЭЭР ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХИЙХ ЯАХАВ. ЯДАЖ Л ЛХАГВАЖАВ ШИГ НӨАТ-ЫН ОРЛОГООР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛСЭНИЙ ДАЙНЫ ЮМ СЭДДЭГГҮЙ Л ЮМ БОЛ .... НӨАТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХЭЭ БОД... ЕР НЬ Ч ЧИ ИХЭЭХЭН УЛСТӨРЖДӨГ НӨХӨР БАЙНА ЛЭЭ ШҮҮ.... НААД АЖЛАА УЛСТӨРЧДИЙН ГОНДООМ БОЛГОЧИХВОО....

Зочин [202.55.180.58] 2020-09-22 09:34:58

маш зөв хө . НӨАТ ын хувийг бууруулах . бүх үйлчилгээ , худалдааг хамруулах , НӨАТ ын босго гэх луйврыг арилгаж байж л ЭЗ эрүүлжинэ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.