Англид зургаан сарын хугацаатай шинэ хязгаарлалтууд тогтоов

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мягмар гарагт парламентдаа үг хэлэхдээ коронавирусний хоёр дахь давлагаа эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн хязгаарлалт шинээр тогтоож байгаагаа мэдэгдэв. Хязгаарлалтууд зургаан сар үргэлжилж магадгүйг тэрбээр анхааруулаад илүү хатуу арга хэмжээ авахыг үгүйсгээгүй байна.

Их Британийн Ерөнхий сайдын зарласан арга хэмжээнүүд юуны өмнө Англид хамаатай юм. Учир нь бусад бүс нутгийн эрх баригчид коронавирустэй тэмцэхтэй холбоотой шийдвэрийг бие даан гаргах эрхтэй байна.

Жонсоны мэдэгдсэнээр, хүн амын 8 хүрэхгүй хувь нь коронавирусний эсрэг биеттэй байгаа бол халдварын тохиолдол нэмэгдсэн нь зөвхөн шинжилгээний тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой биш аж.

"Намар, өвөл болоход коронавирус илүү хурдан тархана. Тиймээс бид яг одоо хөдлөх ёстой" гэж Жонсон хэлсэн байна.

Тэрбээр мөн гэрээсээ ажиллах боломжтой хүмүүсээс гэрээсээ дахин ажиллахыг хүсжээ. Их Британийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хүмүүсийг ажлын өрөөндөө эргэж очихыг уриалж байсан юм.

Англид паб, ресторанууд пүрэв гаргаас эхлэн оройн 10 цагт хаах бөгөөд зөвхөн зөөгч захиалга авна. Түүнчлэн дэлгүүр, зоогийн газруудын бүх ажилтан амны хаалт заавал зүүх ёстой байна.

Жонсон мөн шаардлагагүй тохиолдолд олноороо цуглахгүй байхыг иргэддээ уриалжээ. Хуримын зочдын тоог мөн даваа гаргаас эхлэн 30-аас 15 болгосон бол оршуулгад урьдын адил 30 хүн оролцож болох аж.

Сүүлийн долоо хоногуудад Их Британид коронавирусээр халдварласан хүний тоо огцом нэмэгджээ. Хэрэв халдвар одоогийнхтой адил хурдаар тархвал 10 дугаар сар гэхэд өдөрт 50 мянга хүртэл хүн өвчлөх магадгүйг тус улсын Засгийн газрын шинжлэх ухаан, эрүүл мэндийн зөвлөхүүд анхааруулжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.219] 2020-09-23 15:47:20

өмхий пизда америк европын орнууд сөнөөсэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.