УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголын нууц товчоон"-ыг хэвлэж, түгээхэд дэмжлэг үзүүлнэ

Aдмин / Боловсрол

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монголын нууц товчоон” бүтээлийн зохиогч, хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Б.Сумъяабаатар, тус номыг хэвлэх, түгээх, сурталчлах үйл ажиллагааг эрхэлж буй “Утга зохиолын судлал шинжлэл” байгууллагын редакцийн зөвлөлийн гишүүн, номын редактор, зохиолч, сэтгүүлч О.Содномпил, “Жиком пресс” хэвлэлийн газрын захирал, доктор (Ph.D) Д.Ганболд, найруулагч Н.Болд нарыг хүлээн авч уулзлаа.

“Монголын нууц товчоон” энэхүү бүтээл нь профессор Б.Сумъяабаатарын нэгэн жарны бүтээл туурвил бөгөөд Нууц товчооны хөрвүүлэг, орчуулгын талаарх эртнээс эдүгээ хүртэлх арвин баялаг эх сурвалжийн ээдрээтэй асуудлыг нэг мөр болгохын зэрэгцээ шинэ нээлт, ховор баримт, бүрэн судалгааг хамруулсан цогц бүтээл болсон байна.

Ном нь А4 форматаар 2262 хуудастай, 20 см зузаан, 6.0 кг гаруй жинтэй Монголын хамгийн том ном болох юм.

Номд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна. Бүтээл нь агуулгаараа ч, хэлбэр хэмжээгээрээ ч том бөгөөд “Монголын нууц товчоо” судлалыг нэгэн шат ахиулсан хэмээн судлаачид үзэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Энэ жил “Монголын нууц товчоо”-ны 780 жилийн ой тохиож байгаа. Тиймээс Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өмнө энэхүү бүтээлийг хэвлэн гаргаж, нийтийн хүртээл болгох нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан номыг хэвлэх зардлыг шийдвэрлэх, түгээг сурталчлах талаар тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн амлалаа. Уулзалтад Монгол Улсын Соёлын сайд С.Чулуун оролцов.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.52] 2020-09-25 01:43:39

Төрийн ордонд заларсан философич Төмрийн дэлхийн нууц товчоог айл болгонд

batuaj [64.119.27.164] 2020-09-24 00:06:32

Нууц товчоог хэвлэх санал зөв. Баяр хүргэе. Тэгэхдээ Ц.Дамдинсүрэнгийн нууц товчоо дээр шүү. Хуучин номын худалдаанаас олдох болсон. Харин сүүлд төсөл зарлаж хэвлэсэн нь дахиж хэвлэх шаардлагагүй. Ямарч тайлбар байхгүй. Өгөөж муу.

Зочин [124.158.109.140] 2020-09-24 09:57:41

Тэр дээр гээд байгаа НТ гэдэг чинь жинхэнэ эх нь биш, Дамдинсүрэн гуайн зохиол болчихсон эд шүү дээ. Одоогийн хүмүүст ойлгомжтой болгох гээд хялбарчилсан, буруу зөрүү болгосон НТ шүү дээ. Ард түмэн одоогоор олдоод байгаа жинхэнэ эх нь ямар байсныг мэдэх, үзэх эрхтэй. Жинхэнэ эхийн хэл найруулга ямар байсныг нь бас мэдэх эрхтэй. Тэгээд ч гадаад дотоодод гарсан судалгааг харахад жинхэнэ уг эхийг нь судалсан байгаа...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.