Монголын хамгийн том электрон бараа, компьютерын БСБ МЕГАСТОР дэлгүүр дүр төрөхөө шинэчлэж, шинээр үүд хаалгаа нээлээ
3,4-р хороололд байрлах нийт 2,500 м2 талбайг хамарсан Монголын хамгийн том электрон бараа, компьютерын БСБ Мегастор дэлгүүрийг анх 2007 оны 9-р сард ашиглалтад оруулж байсан билээ. Тухайн үедээ хамгийн томд тооцогдох электрон бараа, компьютерын их дэлгүүр мөн оны шилдэг барилгын шагнал авч байсан түүхтэй БСБ Мегастор дэлгүүр маань өдгөө 13 нас хүрч та бүхэндээ үүд хаалгаа дахин шинэчлэгдэн нээж байгааг дуулгахад таатай байна.
БСБ-н хамт олон шинэчлэгдэн нээгдсэн электрон барааны их дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа уртын дуу, морин хуурын эгшгээр эхлэллээ.

Тус ёслолын нээлтийн улаан туузыг БСБ группийн ерөнхий захирал Б. ЖАРГАЛСАЙХАН, борлуулалт, маркетингийн газрын захирал С. ЧИНБАТ, үйлчилгээ хангамжийн газрын захирал Б. ДАШЦЭРЭН нар хайчилж нээлтийн араг хэмжээг эхлүүлсэн юм.
БСБ Мегасторих дэлгүүр нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн Ази, Европын 30 орчим брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн техник технологийн шийдэл, чанарын үзүүлэлтээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэр ахуйн бүх төрлийн электрон бараа, компьютер, дагалдах хэрэгслүүдийг хаа ч байхгүй хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм. Мөн тус дэлгүүр маань Баянгол дүүргийн өнгө үзэмжийг нэмэх бүтээн байгуулалт болж чадсанд бид баяртай байна.

Манай компанийн үйл ажиллагаа жил ирэх тутамд өсөн дэвжиж, өргөжсөөр байгаа нь эрхэм хэрэглэгч та бүхний бидэнд өгсөн итгэл, чанартай бараа, бүтээгдэхүүн болон сэтгэлд хүрсэн үйлчилгээнд оршдог гэдэгт итгэж байна.






































































Доктор Т.Сүхбаатар: Хүн түүхээ мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт, хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Н.УЧРАЛ: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо