Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид ирэх лхагва гарагт үнэмлэхээ гардана

Aдмин / Хууль

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар хуульчилсан.

ИТХ-ын ээлжит сонгуульд улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Тодруубал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намын 14388 нэр дэвшигч өрсөлдөх аж. Харин дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө зургаан нам эвслээс 693 нэр дэвшигч өрсөлдөх хүсэлтэй хүргүүлсэн байна.

Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд сонгуулийн хороодоос үнэмлэх гардуулснаар эхлэх бөгөөд энэ сарын 30-наас аравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл

зочин [103.229.120.115] 2020-09-28 23:18:42

МАН -г сонголтгүй сонгоноо..Ард түмэн итгэл хүлээлгэж ажлын хийлгэнэ..Одоо цэцэрхэж байдаг цаг бишээ..

ИРГЭН [192.82.68.87] 2020-09-28 19:28:44

М.А.Н. ялчихаад байхад сум хороо дүүрэгт МАН ыг сонгохоос өөр зам байхгүй.тэгэхгүй бол хэрэлдээд ажил хийлгэхгүй шүү дээ.Ялангуяа БГД т

зочин [202.131.248.226] 2020-09-28 16:53:01

Ардын намд итгэл үзүүлж сонголтоо ард иргэд хийсэн, орон нутагт ч гэсэн Ардын намыг сонгож, энэ эхэлсэн ажлуудыг хийлгэж дуусгах хэрэгтэй, орон нутагт өөр нам гарахаар нөгөө намынхаа ажлыг эсэргүүцээд шүүмжлээд гацаагаад дунд шатандаа ажил огт явахгүй иргэд хохирдог

mgl [202.126.89.103] 2020-09-28 14:30:51

ТЭГВЭЛ МАН-ЫНХАН Л ГАРНА.МАН-ЫНХАН НАМАЙГ ХЭН ХЭЛЭХЭВ НОХОЙГ ХЭН СААХАВ ДЭЭРЭЭ ТУЛСАН БАЙНА,

Иргэн [203.91.115.56] 2020-09-28 14:08:23

Улсын байгууллагад олон жил ажиллаж, карьер хийсэн нэр дэвшигчдийг сонгоцгооё.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.