Зарим ААН-ийн үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болголоо

Aдмин / Хууль

Санхүүгийн зохицуулах хороо Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласны үр дүнд Хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 230 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728 буюу нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болголоо.



Мөн Хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл нь хүчингүй болсон 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Цаашид ч Хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын арга хэмжээг авч ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс үйлчилгээ авснаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэгдэх боломжтойг анхаарах хэрэгтэй юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.35] 2020-10-21 09:09:05

онц


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.