Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэсэн 30 мянган толгой хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан.

Айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс цар тахлын хүнд хэцүү үеийг туулж буй БНХАУ-ын талд сайн санааны тусламж болгон 30 мянган толгой хонийг бэлэглэж буйг мэдэгдэж, гэрчилгээг гардуулсан билээ.

Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэж буй 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо.

Ёслолын арга хэмжээнд, Монголын талаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ны Ардын засгийн тэргүүлэгч Бү Шяолинь, мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын албан ёсны төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “…Хятадын ард түмэн КОВИД-19 цар тахалтай ид тэмцэж байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршдөө айлчлал хийж, Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн нь манай ард түмэн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үгийг эртнээс хэрэглэж, хувь хүн, айл өрх, улс орнууд бие биендээ харилцан тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх замаар тулгарсан бэрхшээлийг хамтран туулж, хамтын хүчээр хөгжил дэвшилд хүрэх үзэл санааг баримталж ирсэнтэй холбоотой” гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг манай ард иргэд халуун дотноор дэмжиж, хөрш орны ард түмэнд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэх аян улс орон даяар өрнөж, малчин түмэн маань идэвхтэй оролцсон тухай дурдлаа.

Мөн халуун хошуут хонин сүргээсээ дээжлэн өгч буй Монголын ард түмний сэтгэлийн бэлэг Хятадын ард түмний сэтгэлд хүрч, хоёр ард түмний өнө удаан жилийн нөхөрлөл, найрамдлыг улам бүр бэхжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.42] 2020-10-23 08:54:26

Бид зах зээлийн эхний жилүүдэд хятад гурил идэж өлсгөлөнгөөс аврагдаж байсан.

irgen [192.82.76.188] 2020-10-23 08:03:23

manaid zondoo lym belgeldeg shuu deee hytaduud ajilsag ard tumen shuuuu deee.

Монгол [203.91.115.49] 2020-10-22 14:36:10

Найрсаг хоршиин харилцаа иим л байх естой зов алхам. Хятад улс ухаантай ажилсаг ард тумэн учир : (30) жилиин дараа осгож уржуулээд, улам их анхаарч , 3 сая болгоод , 1 сая хонь буцааж бэлэглэх байх. Ямар ч л маргааш бугдииг алаад идчихгуй байх. Манайх бол ч шууд алаад идчихэж магадгуй Энэ бол уеиин уед хэзээ ч хэн ч мартагдахгуй маш сайхан сэтгэл санааны тусламжиин анхнханы сайн санаа. Энэ тусламжиин анх санаачлсан асар их алсыг харсан ухаантай хун б/ а.

lksdjfl; j [203.23.199.85] 2020-10-23 08:52:22

Энд харамсаад байх шаардлагагүй. Хэрэв өгье гэж хэлсэн бол өгсөн шиг өг. Хүнд юм өгөхдөө битгий хармын сэтгэл дагуулж бай. Авсан хүндээ юм болдоггүй юм. Монголын нэг сайхан үг байдаг. "Өгвөл ганцаасаа" гэж. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө

Зочин [73.97.103.9] 2020-10-22 14:34:29

Manai darga nar ch saihan doloohiomdaa, anh garahdaa muulaal mongol yalna gej hashgarch bsan hun odoo bur doloogood hohood hoshnogoduulj yavah gej...

Зочин [150.129.142.66] 2020-10-22 14:18:14

Удахгүй хятадаас өндөр үнээр мах авч идэх алхамаа амжилттай хийлээ. Женко монголыг хорлож дуусахгүй

Зочин [66.181.184.71] 2020-10-22 15:51:57

Үнэн. Хэдэн малыг нь судлаад монголчуудын 1 дархлааг байхгүй болгох бхоо

ард олон [202.126.90.44] 2020-10-22 10:40:14

Хятадаас хөрөнгө оруулалт авах гэж дэлхий нийтээрээ хамтрагч болох гэж яаж чармайж байдгийг бид мартах ёсгүй гэтэл бид чинь хаяанд нь байж найрсаг харилцаатай байх нь маш зөв явдал шүү манайх юугаараа баян малаараа л баян учираас хаяа ч гэсэн хүний тусламжийг мартаж болохгүй шүү манай ард түмэн эртнээсээ найрсаг ядарсан хэнд ч туслаж явдаг улс шүү дээ бид хүсэн ч эс хүссэн ч хөршөөрөө мөнхөд байна гэдгийг энэ хүмүүс мартчихаад элдвээр хөршөө муулаад байдгаа болиосой доо амнаас нь ичмээр болох юмаа Хонь өгсөн нь маш зөв шүү

Зочин [202.179.25.212] 2020-10-22 13:02:57

Харин тийм

ард олон [202.126.90.44] 2020-10-22 10:35:56

Баттулгаа чидэлхий нийт хятадаас айж эмээсэн авчний зед хамгийн зөв үед нь чи зөв алхам хийж чадсан шүү хятадуудаас л тусламж аваад байдаг бид ганц удаа ч болсон тусахж сайн үйлс бүтээлээ улам их амуилт хүсье САЙН БАЙНА.

Zochin [59.153.85.113] 2020-10-22 09:34:18

Жэнко чи амиараа төлнөө за

оо [202.5.206.38] 2020-10-23 09:53:14

Чамайг энэ 59,153,85,113 ID хаягаар чинь хаанаас хэдэн цагт яаж бичсэнийг чинь маргааш шууд очоод барина шүү

Зочин [202.179.21.244] 2020-10-23 06:28:14

Ene nohriig brij avaad shalgah iumsan. Saihan hun haraaj zuheed amar aan!!!

Зочин [66.181.161.19] 2020-10-22 10:08:21

Zail chi uuruu

хажиг бас хачиг монгоол [202.126.89.144] 2020-10-22 08:08:44

Өөрийн толгой дээрх өвсийг мэдэхгүй хүний толшой дээрх хялгасыг харна гэж. Хүний тогооруу бүү өнгий өөрийн тогоо хагарна гэж. Аль хэдийний өөрийн тогоо хагарчихсан дөө

Зочин [202.9.46.8] 2020-10-22 07:50:45

Хятадын газар нутаг дээр хятад хүн хог хаягдал хоёр багтаж шингэхгүй ихсээд байгаа. Тиймээс хятадуудад мөнгө биш газар нутаг хэрэгтэй. Харин харанхуй Монголчуудад газар нутаг биш мөнгө хэрэгтэй.

pkxny [192.82.68.226] 2020-10-22 07:45:00

Хятадын хүчирхэг ард түмнийг хүндэтгэсэн нь зөв. Хөршөө муулаад хаа холдох билээ.

Зочин [122.201.24.46] 2020-10-22 07:37:57

Угаасаа ямарч үүх түүх ёс заншил мэдэхгүй тэгэгээ сонгосон түмэн ёстой хохь доо

Зочин [202.179.24.152] 2020-10-22 06:37:31

yronhiilogch battulgiin ogson honi geed baigaagui biluu

Зочин [103.212.118.81] 2020-10-22 06:36:20

tur zasgiin tergvvn nar tohirroltsood heregjvvlj bga zvvild hoinoos ni charlaldaad hereg bn uu 30 myangan honiniihoo hariud 300 say tonn nvvrs shahaj bval ter chin jinhen buyan

зочин [202.9.46.5] 2020-10-22 06:30:12

Хайран ч халуун хошуут буянгууд минь, хариуд нь бид доромжлол л хүртэж байгаа шүү дээ,

Zochin [66.181.161.57] 2020-10-22 06:29:18

Manaih horio uguud l ard urged ni tuildaa hureed orond ni vagon vagonoor avtobus avtobusaar hujaa nariig olnoor ni oruulj ireed ted nar chini mongoloos yavah yumuu daa

Zocnin [68.145.61.75] 2020-10-22 06:24:19

Ex ornoosoo mailaldan yawsan 30 myangan buyan mini

Зочин [49.181.241.9] 2020-10-22 06:23:42

Hytad ded saidaa yavuulj bhad mongol said n ochij daldagnaad l


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.