Дархан сумаас сум хооронд явах хүсэлтэй иргэдийг өнөөдөр нутаг буцаана

Aдмин / Хууль

Дархан-Уул аймгийн Дархан сумын орох, гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байгаа аж. Энэ талаар тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл өглөө.

Дархан сумын онцгой комиссоос "Дархан сумын иргэдийг Хонгор, Орхон, Шарын гол сумдаас татаж авах, мөн Дархан суманд хязгаарлалтад орсон иргэдийг эдгээр суманд нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. Ийн нутаг буцах иргэдийг цахим системээр бүртгэж дууслаа. Шарын гол сум руу 65, Хонгор сум руу 15, Орхон сум руу 52 иргэн буцах хүсэлтэй өгч, PCR шинжилгээнд хамрагдсан. Өнөөдөр 15:00 цагаас нутаг буцаах иргэдийг явуулж эхэлнэ. Хувийн болон автобусаар зорчих гэсэн хоёр ангилсан.

Шарын гол сум руу явах 65 иргэний 19 нь найман машинаар, 46 иргэн нь хоёр автобусаар явна. Хонгор сумын 15 хүний тав нь хувийн автомашинаар, үлдсэн 10 нь автобусаар явна гэж мэдээлсэн. Мөн Орхон сумын 52 иргэний 20 нь есөн машинаар, 32 иргэн хоёр автобусанд хуваагдаж явна. Ингээд нутаг буцах иргэдийн унаа техникийг ариутгаж халдваргүйжүүлсний дараа хаалгыг гь лацдаж, цуваа хэлбэрээр явуулна. Шинжилгээнд хамрагдаагүй иргэд дээрх унаанд дайгдах ямар ч боломжгүй шүү" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.125] 2020-11-30 07:36:03

Darhanluu ubgees hvmvvs hezee ywuulah we


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.