Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд МАН онцгой анхаарч байна

Aдмин / Хууль

Ердөө хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Улс төрийн хүрээнд сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ. Парламент Ерөнхийлөгчийн сонгууль явагдах “гол дүрэм” буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ. Эрх баригчид болон сөрөг хүчин хуульд ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Тэр дундаа МАН-ынхан хуулийн төсөлд онцгой анхаарч байгаа сурагтай. Ерөнхийдөө сонгуулийн хуулийг МАН өөрсдийн таалалд батлах нь тодорхой. Гэхдээ ямар хувилбар эрх баригчдад ашигтай байх вэ гэх асуудал ид яригдаж байна. АН ч өөрсдийн хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд байр сууриа илэрхийлээд эхэлсэн.

АН бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төсөл нь хуульзүйн болон техник,утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, зөрчил ихтэй хууль байна гэж үзсэн. Улмаар энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 1993 оны хоёрдугаар сарын 15-нд баталсан. Үүнээс хойш нийтдээ долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Мөн 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Гэвч тус тусын онцлогтой учраас нэг хуулиар явуулах нь хүндрэл үүсгэж байна хэмээн тусгаарлаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өргөн барьсан байдаг. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой хэд хэдэн заалт орсон. Тэр бүхнийг уялдуулах хуулийн төслийг батлах юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 50 нас болгосон. Мөн сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгасан. Тиймээс ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд сонирхолтой, онцлогтой болох нь тодорхой.

Ерөнхийлөгчийн сонгууль нэг улс нэг тойрог байна гэсэн маш тодорхой тогтолцоотой. Харин эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хязгаарлалтуудыг нэлээд сайн хийж өгч байгаа бололтой. Ялангуяа, мөнгөний оролцоо, сонгох сонгогдох эрхэд халдах хөндлөнгийн нөлөөллийг багасгах чиглэлд анхаарч байгаа гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн 42.4.3-т “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өр, зээл тэглэх асуудал өмнөх сонгуулийн үеэр яригдаж байсан учраас энэ асуудлыг “хааж”, ийм заалт оруулсан бололтой.

Мөн Ерөнхийлөгчийн санал хураалт явагдах өдрөөс өмнөх таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг шалгуур болгожээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагад шинээр нэмэгдсэн өөр нэг шаардлага нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй болохыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсэг дүгнэх гэдгийг ч тусгаж өгсөн байна.

Ийнхүү Ерөнхий­лөгчийн сонгуулийн “дүрэм”-д эрх баригчид ихэд анхаарч, ач холбогдол өгөөд эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.168] 2020-12-05 12:20:05

Ман ан алин ч хэрэггүй .үхсэн хатсаны дахин ерөнхийлөгч болцгоох вэ.нам гадэг юм огт хэрэггүй ээ.ард түмний бага хуралтай болъё.энэ засаг төрийг бхрьсан этгээдүүдээс залхлаа.систеиийн шинэчлэл хийх хэрэгтэй.дахиад манан махн гээд сонгох юм бол монгол улс тусгаар байдлаа алдана.сүүлийн 30 жилийн тогтолцоог даруй өөрчлөх арга зам олж гарц гаргалгаа гаргах хэрэгтэй..

зочин [202.179.26.226] 2020-12-05 07:32:16

Сонгуульд хэн ч ялсан адилхан нэг лтуруувчний улсууд шуу дээ.Бид нар бухимдаад хэрэггуй эд нар наанаа эсрэг тэсрэг юм шиг мортлоо цаанаа нэг л гарын улсууд шуу дээ. Бугд л ард тумнийг ядуу байлгаж байх зоорилготой улсууд гэдгийг ойлгох хэрэгтэй. 2021 оны тосовт ямар уйлдвэр барж ажлын байр бий болгоно гэсэн юм байхгуй хэдэн сургууль цэцэрлэг жорлон барина гээд нэг хэсэг нь хийх дур узуулээд ногоо хэсэг нь эсэргууцсэн дур эсгээд хавар болхоор хамаарал бухий компаниараа 1 1 байшин бариал явна шуу дээ эд нар тодорхой.

Хүрэлбаатарсүх [66.181.176.160] 2020-12-05 07:04:01

Eрөнхийлөгчийн сонгуулд ард түмэндээ энэ хүнд хэцүү цаг үед яаж хандсан хандлага харагднаа.

Зочин [103.212.117.135] 2020-12-04 11:34:17

Mungu turiin suudlaas uur yun anhaarah ve MAN, Mongol ulsyg hyatadad hudaldahad oirhon bna. Neg irgen l 34 saya tugrugnii urtei gej bgaa. Ard tumend ene mungu ogt ireegui. Hulgailsan munguu ugj uruu tuluud, nemeed Mongol ulsaas hulgai hiisen bayalgiig erguulj ug, ulsaasaa 100 jileer urvasan MAN urvagchid!!! Hyataduudyn urhind Mongolyg oruulj bna, MAN!!!

У [203.91.115.51] 2020-12-04 10:35:58

Монгол дахин ЯЛНА.үүнээс өөр сонголт үгүй Монголчуудаа.

ЗОЧИН [202.126.89.82] 2020-12-04 10:09:07

МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛНА ГЭЖ БОДОЖ ХОР ХИЙЖ БАЙНА УУ ГОРЬД ВОО ТӨРИЙГ БУЗАРЛАГЧИД БОЛЖ БАЙНА ХҮКИЙГ, ШУДРАГ 5-Г ОВОО ЮМ БОДСОН ЧИНЬ ОВООЛСОН БААС БАЙНА

irgen [202.9.40.10] 2020-12-04 09:56:17

Eeh boliosoi.MAN buur galzuurlaaa.Ner devshuulsen maluudaa ergeed har.Bolj bnuu.Songuuli gj 20.30 aar huurch garsan.Irged ch gesen bagaar n gj hutsaad BAG n korono bolgood.aimagt eersdiin taviulaa Zasag darga bolgood hedee idesh hoolondo 2 hon honogiin chelee avch yvna DORNOGOVId.Delguurees talh avahtai adil uu.Teneg mal bartaa saadtai zamaar.ochood hashaatai bdg maluu.2 honogt bagtahgui bol oruulahgui uomuu.Iim l humuus aimaguudad ZD hj bn.Zarim ch eeriin medleg chadvaraar garsan bh.Delgersaihan ene hunee surgaj avahuu.zailuulahuu

Зочин [202.179.21.200] 2020-12-04 09:43:15

tui mai MAN

Зочин [66.181.188.102] 2020-12-04 09:25:25

СОНГУУЛЬД ИТГЭХЭЭ БАЙСООН

Battylga [119.40.98.177] 2020-12-04 09:22:22

Иргэдийн зээлийн өр тэглэх яасан вэ Баттулга ерөнхийлөгч өө Шинэ жилийн өмнө офшороос орж ирсэн 300,0 гаруй тэрбум төгрөгнөөсөө нэг ая бодно байгаа

Зочин [66.181.161.122] 2020-12-04 09:14:38

Мангаруудаа наад ковиддоо анхаарч ажил

Halamj [64.119.19.180] 2020-12-04 09:13:32

Songuuli bol estoi hudlaa luivar. Hudulmur halamjiin darga ni turuus uilchilgee avdag, bolon avah gej huutsulduj bgaa irgedee shantaachilj ta MAN d sanalaa uguh estoi gej shahalt daramt uzuuldeg. Hugjliin berhsheeltei irgediig buur ih daramtaldag. Halamjiin gazar aimgiin buh irgediin amijirgaanii bolon ger buliin gishuudiin ajil baidliin sudalgaa baidag!!! Tuuniig songuulid ashihlan huuli zurchin ashigladag. Alban tushaalaasaa multrahguin tuld buh arga zali huuli bus uildluudiig hiideg. Dornodiin halamjiin darga avgai badamsurengiin nuuts amrag geh ene hunee turuus zailuulna uu.

Саруул [192.82.75.100] 2020-12-04 09:01:46

Ерөнхийлөгч болох хүн энэ ядарсан ионголчуудаа хувь өр хүчний байгуулагад ажиллаж өдөр шөнөгүй ажилладаг тагнуул цагдаа нарын ипотекын байшингийн өрнөөс салгаж өгөөч гэж гуйя манай нөхөр цагдаад насаараа үнэн ч ажиллаад одоо тэтгэврийн хөгшин байрны ипотектэй л. Байна даа

Үнэн [202.126.90.118] 2020-12-04 09:01:32

ман - ыг сонгволдоо ...


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.