Г.Баттулга: Жилдээ 7000-8000 хүн хорих ял эдэлж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсад сүүлийн арван жилийн дунджаар эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлж, жилд 7000-8000 орчим хүн хорих ял эдэлж байна. Гэтэл хорих ангиас суллагдсан хүмүүсийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх явдал их байгаа нь ял шийтгэлийн хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилт хангалтгүй, өөрчлөлт хийх хэрэгтэйг харуулж байгаа юм. Тиймээс ялтныг нийгэмшүүлэх ажилд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй бас боломжтой талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, судлаач Г.Баттулгатай ярилцлаа.

-Та хоригдлыг нийгэмшүүлэх талаар судалгаа хийж байгаа. Манай улсад одоо хорих ял эдэлж байгаа хүнд ямар нөлөөллийн, нийгэмшүүлэх ажил хийж байна вэ?

-Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх явдал юм. Хоригдлыг нийгэмшүүлэх асуудал нь хорих ял эдлүүлэх ажиллагааны явцад болон ял эдлээд суллагдсаны дараа гэмт хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, гэмт зуршлаас нь татгалзуулах, хуулиа сахидаг (law binding ) иргэншсэн бие хүн болон төлөвшүүлэх, нийгмийн амьдралд буцаан оруулахад чиглэсэн сэтгэл зүй, нийгмийн ажил, эрх зүй, менежментийн цогц арга хэмжээ гэж үзэж болно. Би энд хэдэн тоо баримт хэлэхийг хүсч байна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2017 онд гаргасан “Рецидив гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” судалгааны тайланд хорих ял эдэлж байгаа хүмүүсийн 50.4 хувь нь хоёр буюу түүнээс дээс удаа хорих ял шийтгүүлж байсан рецидив гэмт хэрэгтнүүд эзэлдэг, түүнчлэн хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлддэг гэсэн судалгаа байна. Мөн олон улсын байгууллагаас гаргадаг статистикаас үзвэл манай улс 100.000 хүн тутамд дунджаар 110-120 хоригдол ногддог нь Азид дээгүүр байр эзлэхээр үзүүлэлт юм. Үүнээс үзэхэд рецидив гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, хоригдлыг нийгэмшүүлэхэд анхааран тодорхой арга хэмжээ авах, энэ чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй юм байна гэдэг нь харагдсан. Тиймээс эрдэмтэн багш нараасаа зөвлөгөө чиглэл авч энэ чиглэлээр судалгааны ажил хийж эхлээд байгаа. Манай Улсын хорих байгууллагад хоригдлыг ял эдлэх хугацаанд тэдний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, нас, хүйс зэргийг нь харгалзан тодорхой хөтөлбөрүүдийн дагуу нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил эзэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх, зан үйлд нөлөөлөх зэрэг сургалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Зарим арга хэмжээ тодорхой үр дүнд хүрч байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргадаг хоригдлыг нийгэмшүүлэх ажлын тайлангаас харагддаг. Энэ чиглэлээр засаж сайжруулах боловсронгуй болгох ажлууд ч бас нэлээдгүй байгаа нь судалгаанаас харагддаг.

-Хорих анги бүр сэтгэл зүйчтэй байх ёстой гэж судлаачид хэлдэг. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Хорих байгууллагын зүгээс хоригдлыг хүлээн авмагц мэргэжлийн сэтгэл зүйчдийн боловсруулсан сорил, ярилцлагын болон бусад аргаар тухайн хоригдлын зан байдлыг тодорхойлж, үүнд үндэслэн тухайн үйлчлүүлэгчид тохирсон төлөвлөгөө гарган, тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулдаг. Тухайлбал манай хорих байгууллагуудад сэтгэл зүйчдийн өдөр тутам үйл ажиллагаандаа хэрэглэдэг архины хамаарал, уур бухимдал, хүчирхийлэл үйлдсэн хоригдлуудад зориулсан гэх мэт 6 төрлийн

хөтөлбөр байдаг бөгөөд сэтгэл зүйн үйлчилгээг “Сэтгэл зүйчийн ажлын заавар”-ын дагуу явагддаг. Үүнээс гадна хорих байгууллагад нийгмийн ажилтны гүйцэтгэх үүрэг маш чухал. Мөн л шинээр ирсэн хоригдлуудыг хүлээн авч тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, тэдэнд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх, зан үйлд нөлөөлөх, муу зуршлаас нь татгалзуулах, нийгэм ар гэртэй нь холбон зуучлах, суллагдан гарахад бэлтгэх зэргээр мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг. Хорих байгууллагын сэтгэл зүй-Forensic Psychology, хорих байгууллагын нийгмийн ажил-Forensic social work гэсэн бие даасан салбар, мэргэжил, үйлчилгээ барууны орнуудын хууль сахиулах байгууллагын тогтолцоонд нэвтрээд 100 аад жил болж байгаа бөгөөд манай орны хувьд 10 гаруй жил болж байна. Хорих байгууллагын сэтгэл зүйч нийгмийн ажилтны хувьд хоригдол нь “үйлчлүүлэгч” юм. Нийгмийн ажилтан нь хорих байгууллага болон нийгмийн хооронд орших гүүр болдог бөгөөд үйл ажиллагааны үндсэн зарчим нь өнөөдрийн хоригдол маргаашийн эрх чөлөөт иргэн гэж тэдэнтэй хүнлэг харьцах мэргэжлийн зарчим, ёс зүй, хандлагаар үйлчилгээ үзүүлэх явдал юм. Энэ утгаараа мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нь гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. АНУ-ын Юта мужийн Салт Лэйк тюхотын Төв Засан хүмүүжүүлэх газрын пробацын албаны дарга Антони Бровн (цэнхэр цамцтай) болон ажилтнуудын хамт.

-Эмэгтэйчүүд залилах, хүн амины хэргээр хорих ял эдлэх нь их байна. Тэднийг нийгэмшүүлэхэд хэрхэн анхаарах ёстой вэ?

-Дэлхий даяар 700,000 гаруй охид эмэгтэйчүүд хорих ял эдэлж байна гэсэн сүүлийн үеийн тоо баримт байдаг. Олон улсын хэмжээнд 2000-2015 онд эмэгтэй хоригдлын тоо 20 хувь өссөн, улс орнуудад нийт хоригдлын 2-10 хувь нь эмэгтэй хоригдол эзэлдэг гэсэн судалгаа байна. Энэ нь нэг талаасаа улс орнуудын эрүүгийн ялын бодлого хэт хатуу, эмэгтэй хүнд оногдуулж буй хорих ялын хэмжээ өндөр нөгөө талаас эдийн засгийн хямрал, жендэрийн тэгш бус байдал, гэр бүл салалт их, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувь хэмжээ өндөр, хүчирхийлэл зэрэг олон хүчин зүйлийн нөлөө байна гэж үздэг. Манай орны хувьд энэ бүхэн бусад орны адил тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Судлаач доктор Ж.Нямдулам эмэгтэйчүүдийн зүгээс үйлдэж буй гэмт хэрэг сүүлийн 10 жилд тогтвортой өссөн, цаашид өсөх хандлагатай байгаа гэж үзсэн байдаг. Шүүхийн практикаас харахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хорих ялыг түлхүү оногдуулдаг. Улсын хэмжээнд 2017 оны байдлаар эмэгтэй хоригдлын тоо 125 байсан бол 2020 онд 280 гаруй болж нэмэгдсэн байна. НҮБ-аас эмэгтэй хоригдолд эрчүүдийн нэгэн адилаар харьцах нь тэдний эрхийг хангахад сөргөөр нөлөөлж байна гэж үзэн Ерөнхий Ассамблейгаас 2010 онд "Эмэгтэй хоригдол болон хорихоос өөр арга хэмжээ авагдсан эмэгтэйчүүдтэй харьцах дүрмүүд" буюу “Бангкокийн дүрэм” хэмээх олон улсын жишиг стандарт баталсан. Эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн хэцүү асуудал хорих ял эдлүүлэх ажиллагааны явцад бий болдог гэж үзээд хорих ял эдлүүлэх явцдаа хорих байгууллагын зүгээс бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон, сэтгэл зүйн туслалцаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэдтэй хоригдлуудад чиглэсэн сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээх, боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг тэдний хэрэгцээ шаардлагыг харгалзан хэрэгжүүлж байх ёстой гэж үзсэн байна. Тиймээс эдгээр онцлогийг харгалзан нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ялангуяа хоригдлыг гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхоо хүмүүстэйгээ байнгын холбоотой байх, уулзах таатай нөхцөл, бололцоог

бүрдүүлэх ажлыг хорих байгууллагын зүгээс хэрэгжүүлж байх нь зүйтэй. Эмэгтэй хоригдлын гэр бүл, найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ уулзах, эргэлт уулзалт авах эрхийг хангах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, эргэж харах зүйл бий.

-Насанд хүрээгүй хүн хорих ангид ял эдлэх хугацаандаа сургууль завсардахгүй байх тал дээр улсаас анхаарч байгаа. Хорих ангид хүүхэд рүү чиглэсэн ямар ажил өрнүүлэх нь үр дүнтэй вэ?

-Эрүүгийн хуулиар “Өсвөр насны хүн” гэж гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй хүнийг ойлгохоор зааснаас бөгөөд 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй хүнийг сэтгэцийн хувьд гүйцэд хөгжөөгүй, өсвөр насны хүн хэвээрээ байна гэж үзвэл ял оногдуулах тусгай журмыг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохыг хуульчилсан байдаг. Хорих ялаар шийтгүүлсэн хүүхдүүдийн дунд хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн болон хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна. Шүүхийн практикаас харахад анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээ авагдаг байна. Хорих ялаар шийтгүүлсэн хүүхдүүдийн дунд сургууль завсардсан хүүхдүүд элбэг байдаг. Хүүхдийн зүгээс өдүүлсэн хууль бус үйлдлийг мөрдөн шалгадаг, шүүн тасалдаг, шүүхээс оногдуулсан шийтгэлийг нь хэрэгжүүлдэг сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гээд бие даасан тогтолцоо олон улсын хэллэгээр “Juvenile Justice System” гэж байдаг. Энэ чиглэлээр олон улсын байгууллагаас батлан гаргасан стандарт, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц ч байдаг. Үүнийг манай улс дотоодын хууль тогтоомжоо тусгах шаардлага зүй ёсоор тавигдах болсон.

-Нээлттэй болон хаалттай хорих ангийн гол ялгаа нь яг юунд байдаг юм бэ?

-Гол ялгаа нь эргэлт уулзалт авах, утсаар ярих эрх зэрэг хязгаарлалтууд нь өөр өөр юм. Жишээ нь хаалттай хорих ангид тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хүн 90 хоногт нэг удаа түр хугацааны уулзалт хийнэ. Харин нээлттэй хорих ангид тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хүн 45 хоногт нэг уулзалт хийнэ гэх мэт. Мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд зөвхөн хорих ангийнхаа үйлдвэрт, хорих ангийн байршилд харуул хамгаалалатын дор ажил хөдөлмөр хийдэг, нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлууд хорих ангийн үйлдвэр болон гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдэд гэрээнийхээ дагуу Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын зүгээс тэдний төвшинг тогтоож 100 хувь сургалтад хамруулдаг. Бодит байдал дээр 15 настай хүүхэд 3-р ангийн боловсролтой байна гэж үзвэл хоёр жил хорих ял эдлээд алдагдахад 5-6 дугаар ангийн боловсрол олгоно гэсэн үг. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын мөрдөх бие даасан журам, тусгай сургуулийн статусыг тодорхой болгох, боловсролын стандартын дагуу сургалт зохион байгуулах гээд тулгамдсан олон асуудал байх шиг санагддаг. Хөдөлмөр эрхлэх гэх мэт хязгаарлалтуудаар голчлон ялгагддаг. Ял эдлэх орчин нөхцөл, тэдэнд үзүүлэх нийгэмшүүлэх ажил, эрүүл мэндийн үйлчилгээ бусад ахуйн хангалтуудын хувьд ижил гэж ойлгож болно.

-Гаднын улс орнуудад ялтныг яаж нийгэмшүүлж байна вэ?

-Миний хувьд Австрали, АНУ, Солонгос, Тайвань зэрэг орны хорих байгууллагад судлаачийн хувиар зочилж мэргэжлийн хүмүүстэй уулзан санал бодлыг нь сонсож, хорих ял эдлүүлэх нөхцөл, журам, хоригдлыг нийгэмшүүлэх ажилтай танилцаж байсан. Харьцуулаад үзэхэд авч хэрэглэж болохоор сайн туршлагууд, бас сургамж, санаа авахаар зүйч ч байдаг. Нийтлэг байдлаараа эдгээр улсуудын хувьд эрүүгийн ялын бодлого нь хатуу чанга гэхээсээ илүү хүмүүнлэг үзэл санааг дэмжих, хүний эрхийг дээдлэх, аль болох хорих ялаас татгалзах, хорихоос өөр төрлийн буюу альтернатив ял шийтгэлийг түлхүү хэрэглэхийг эрмэлзэх болсон нь харагдсан. Энэ нь гэмт этгээдийг нийгэмд нь байлгаж ял шийтгэлийг нь эдлүүлснээр нийгэмших боломжийг олгодог. Ялын хатуу бодлого баримталсан улс орнууд тухайлбал АНУ 2000 оноос эхлэн хорих ялыг түлхүү хэрэглэснээр шоронгууд нь дүүрч, ачааллаа дийлэхгүйд хүрсэн байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд ялын бодлогодоо өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оноох, хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр олон арван хөтөлбөр хэрэгжүүлж тодорхой амжилтад хүрч байна. Харин БНСУ-ын Засан хүмүүжүүлэх байгууллагын хувьд хоригдлыг хүлээн аваад гурван сарын хугацаанд дамжин өнгөрүүлэх газар байлгаж сэтгэл зүй, тухайн хүний хувийн зан байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан зэргийг маш сайн судалж өөрөөр хэлбэл хоригдлыг маш сайн ангилдаг.

Эх сурвалж: www.npost.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:26

Зочин [66.181.161.16] 2021-02-25 13:42:43

Мөнгөн дүнгээр дүйзүүлвэл 10 саяас доош хэрэгтэй хүн л шоронд ордог , түүнээс дээших нь ХАХУУЛЬДДАГ юм биш үүү ...

Irgen [202.21.108.11] 2021-02-24 17:02:47

3 dahi udagaa bol tsulugod yavuul, 4 bol hor uulga

Zochin [46.224.12.227] 2021-02-24 14:53:25

Ene gemt heregten bolj bgaa humuus ihenh kh ni jiriin itged l bdag yagaad gewel ted hahuuli ugch chadahgui ee

Кх! [202.131.225.53] 2021-02-24 09:51:03

Манайх ханаагүй шоронтой улс юм биш үү? Кх!

Зочин [202.9.46.16] 2021-02-24 09:39:06

Гэмт хэрэг үйлдсэн бол шоронд ялаа эдлэх л ёстой. Шоронгийн хоригдол угаасаа нийгэмшиж чаддаггүй.

Зочин [172.58.143.254] 2021-02-24 13:56:13

Torgoh zorchih erhiig humih arga l tulhuu baival zugeerdee

Зочин [64.119.16.58] 2021-02-24 09:24:30

Бүгд ард иргэд шүү дээ дарга оффшор төрийн хулгайч луйварчид бүгд гарсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд

zochin [89.24.39.221] 2021-02-24 08:26:30

xorig angid buruu baigaa gexeesee iluu ter turiin bodlogo tsogtoltsoo chin buruu baina. mongol xun ajilgui bol yaj amidrax um be? xun alax uu? bank uxax uu? tomchuud uursduu boloxoor ulsiin munguur ideer uugaad boldog baix. tsagdaa. umguulugch prokur ni boloxoor suljee maygaar xeden bor arduudiigaa deerelxej, daramtalj xeregt tulgaj, tegeed xorij , umguulugch ni mash ix munguur umuulux ajil xiij, prokur ni bas munguur l ajilladag. xeden yadarsan. ajilgui zaluus irgedeesee mongoliin tsagdaa, umguulugch, prokuor nar ni ami zalguuldag shdee. xun byr l medej baigaa. neg l udur ta byxen yxsem amidiin zavsart tarchlax bolnoo. xarj l baigaarai

Зочин [103.57.94.64] 2021-02-24 06:09:15

Manaid tiim bolosrol niigmiin hariutslaga chadamj baihgui shde


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.