ЭМЯ: 30 хүнээс КОРОНАВИРУС илэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.02.25-нд 30 хүнээс халдвар илэрлээ. Үүний 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний голомттой холбоотой байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн бол бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрсэн байна.
- Маш хүнд 1
- хүнд 6
- хүндэвтэр 78
- хөнгөн 580 хүн байна.
Сэтгэгдэл