С.Амарсайхан: Иргэдтэй шууд харьцдаг үйлчилгээний салбарын ажилчдыг вакцинжуулна

Aдмин / Хууль

Дархлаажуулах ажил гуравдугаар сарын 15-наас иргэдтэй шууд харьцдаг худалдаа, нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбар болон ЕБС-ийн багш, ажилчдыг хамруулж үргэлжилнэ гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас долоодугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинд хамруулах зорилттой ажиллаж байгаагаа зарласан. Энэ хүрээнд, хоёрдугаар сарын 23-наас дархлаажуулах ажлыг хоёр үе шаттай зохион байгуулахаар эхлүүлсэн гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэв. Тэрбээр, "Төлөвлөгөөний дагуу халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг 3,4 дүгээр сард, ногоон бүс буюу орон нутгийн иргэдийг 5,6 дугаар сард багтаж вакцинжуулна" хэмээв.

Манай улс 2009 онд H1N1 вирус тархах үеэр орон даяар вакцинжуулах ажлыг эхлүүлж 10 хоногт багтаан насанд хүрсэн 1.5 сая хүнээ хамруулж байсан туршлагатайг тэмдэглээд, шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц, боловсон хүчний бэлтгэл хангалттай гэдгийг тодотгов.

Вакцинжуулах ажил эхэлснээс хойш эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын 15 мянган ажилтан, албан хаагчдыг вакцинд хамруулж тандан судлахад 40 гаруй хувьд нь вакцин хийлгэсний дараа илэрдэг халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Энэ нь вакциныг хүн амд цаашид тарихад зөвшөөрөх хэмжээнд байна гэдгийг эрдэмтэн, судлаачдын зөвлөмжөөр баталгаажиж байгаа аж. Тиймээс төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээнд вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж эхлээд буйг онцоллоо.

Эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянга, нийтийн тээвэр, такси үйлчилгээний 5000-7000 ажилчдыг вакцинд хамруулна. Мөн ЕБС-ийн багш, ажилчдыг хамруулахаар бэлтгэж байна. Учир нь Засгийн газар, УОК-оос дөрөвдүгээр сарын 1-нээс нөхцөл байдлыг үнэлснээр, ЕБС-ийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Улаанбаатар хотод 45 мянгна, орон нутагт 25 мянган боловсролын салбарын ажилтан, албан хаагч байгаа аж.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанд УОК-ын дээрх саналыг танилцуулж дархлаажуулах ажлын төлөвлөгөөг батлуулах юм.

Ташрамд дурдахад, манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан. Эдгээр вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа бөгөөд вакцин татан авах ажил үргэлжилж байна.


Сэтгэгдэл

дорж [139.5.216.77] 2021-03-06 14:37:13

вакциныг оросууд шиг гудамдаа тариачээ бүгдээрээ коронадоод дууслаа яасан удааг юм бэ цөөхөн хүн бгаа ш дээ

Зочин [192.82.73.2] 2021-03-06 04:49:32

ОРОС ВАКЦИН САЙН ШҮҮ.

Зочин [150.129.143.120] 2021-03-05 10:48:20

ХАМГИЙН САЙН ФАЙЗЭР ВАКЦИН ЯАГААД ОРЖ ИРЭХГҮЙ БАЙНА. ОРОС ХЯТАД ГЭСЭН ХОГУУД НЬ ОРЖ ИРЭЭД БАЙХЫН. ХАМГИЙН САЙН НЬ ДЭЛХИЙН НИЙТЭЭР ХОВОР БАЙНА УУ. МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ.

зочин [103.26.194.173] 2021-03-05 09:20:17

Сайн ярих юм Өвчин ийм хурдыг зөвшөөрөх үү. Вакцин эрсдэлтэйгээр хадгалагдаад байдаг. Өвчин өдөр бүр нэмэгдээд байдаг. Гол гарц вакцин гэсэн чинь одоо хурлаар орно гэх шиг. Хариуцлага алга аа.

Зочин [59.153.114.145] 2021-03-05 08:06:16

yariad l bhin ehleechee hurdalaachee

иргэн [202.179.26.193] 2021-03-05 08:06:07

тэгээд вакцинжуулаач, яриад л байдаг хэтэрхий удаан бна, халдвар нэмэгдээд л бдг.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.