ЭМЯ: Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна.

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ.

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна.

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно. (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ.

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.62] 2021-04-10 21:56:14

Өө хөөрхий

зочин [122.201.24.108] 2021-04-10 16:32:37

Энэ ,нь ,зохион ,байгуулж чадахгүйгээс эх орны,өмнө тангаргаасаа ,түр буцаж байна даа. Хамгийн гол арга ,вакцин шүү дээ. Вакциний ,дарааллаас ,өвчин ,тарсан ,тохиолдол ,байхгүй. Гэмт хэрэг. огцорох багадна

Иргэн [139.5.218.78] 2021-04-10 16:07:03

Ёстой баларсан юм, ийм шийдвэр гэж бас байдаг аа. Давшилт биш, ухралт болжээ. 300к д хэн хууртахав дээ. Цаг алдалгүй вакцинаа хийгээч ээ

Зочин [202.126.90.95] 2021-04-10 13:51:11

Bакцин дууссан байх.Шамшигдуулаад дуусгасан байх гэсэн таамаг ДЭВШҮҮЛЬЕ

Зочин [202.9.46.123] 2021-04-10 13:51:05

УУЛ НЬ ХАТУУ ХӨЛ ХОРИОГООР ВАКЦИНЖУУЛАЛТАА ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ ЮМ БИШ ҮҮ? БИ ХӨЛ ХОРИОГООР ХОЁР ТУН ВАКЦИНАА ХИЙЛГЭЭД ТАВАН САРД ГАДААДАД ЯВМААР БАЙНА. ЦАГ ХУГАЦАА АЛДААД ЯМАР ЯРИГТАЙ ЮМ БЭ?

Зочин [64.119.26.60] 2021-04-10 12:46:30

Засгийн газрыг огцруулах хэрэгтэй болжээ.

Зочин [111.199.62.61] 2021-04-10 13:30:24

ogtsorvol zuv yum daa

Зочин [66.181.179.20] 2021-04-10 11:40:07

Дарга нөр 2 дахиа хийлгэяихсэн юм чинь ард түмэн амаагүй гэсэн үг үү

Зочин [103.57.92.192] 2021-04-10 11:00:06

Вакцинаа хийлгэмээр байна,

pkxny [192.82.70.209] 2021-04-10 10:44:45

Энэ юу гэсэн үг вэ хоног хугацаа болсон бо,л хийлгэх хэрэгтэй шүү дээ,хугацаа хэтэрсэн тохиолдолд дархалаа яаж тогтох вэ энэ засгийн газар хамгийн тэнэг нь юм аа

baymbaa [202.21.108.5] 2021-04-10 10:35:15

Хөл хорио тогтоосон зорилгоосоо ухарлаа. Юу болж байна даа. Эрчимжүүлнэ гэж хэлээд хорио биз дээ. Түрүүний хориогоор үр дүнгүй баахан шинх жилгээ хийж мөнгө үрж өөрсдөө илүү цагийн мөнгө л авсан байх. Өөр үр дүн гараагүй. Түүнд зарсан мөнгөө вакцинд зарцуулах байсан шүү дээ. Өвчнөөр далимдуулж баахан мөнгө үрдэг үрэлгэн байдлаа зогсоомоор байна. Ядаж давтан тунгаа цаг олгоод дэглэм бариад хийгээч. Цаг дэмий үрээд яах вэ?

галзуу [66.181.179.97] 2021-04-10 09:24:23

ЭМЯ-НЫ САДИСТ НОВШНУУДАА ВАКЦИНАА ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ САЙЖРУУЛАХЫН ТУЛД ХӨЛ ХОРЬЖ БАЙНА ГЭЭД СОЛИОРООД БАЙСАН ЯАСАН БЭ. ӨРХҮҮДЭЭР ГЭРТ НЬ ОЧИЖ ВАКЦИН ХИЙГЭЭД ДАРХЛААГАА ТОГТООГООЧ. ВАКЦИН БАЙРГҮЙ ЮМ БОЛ ҮНЭНЭЭ ХЭЛЭЭЧ. МОНГОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД ТЭНЭГҮҮД ЦУГЛАЧИХАЖ ЭЭ. ЯАН ДАА. ЕӨКИЙН СОНГУУЛИАР БАС НЭГ ТЭНЭГ ГАРАХ БИЗ. ЧИНГЭСИЙН ҮР САД ИНГЭЖ МӨХӨХ ЁСГҮЙ Л БАЙМААР ЮМ ДАА.

Зочин [202.9.46.237] 2021-04-10 09:20:26

Америк болон европын орнууд одорт хэдэн мянгаараа халдвар тархаж байхад вакцинжуулалтыг Улам эрчимжуулж байна Гэтэл манай хорио тогтоочихоод вакцинжуулахгуй гэсэн нь тэнэглэл мунхаглал гэхээс оор юу гэхийн бэ. Олон цэгт вакцинжуулвал боогнорол уусэхгуй байх боломжтой. Дуракууд мудакууд


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.