Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангай, Дундговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Говь-Сүмбэрийн нутгаар, маргааш өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн нутаг, Архангай, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 14-ний 20 цагаас 04 дүгээр сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

2021 оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 18, 19-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Сэтгэгдэл

H [66.181.161.19] 2021-04-18 04:08:30

H

Зочин [66.181.161.19] 2021-04-18 04:08:21

Hi


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.