Улсын дээд шүүхэд халдвар илэрч 4-р сарын 23 ны өдрийг хүртлэх бүх шүүх хурлыг цуцалжээ

Aдмин / Нүүр

Улсын дээд шүүхийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабаас мэдэгдэл гаргалаа

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны 4 дүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ

ОРОН ТООНЫ БУС ШТАБ


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.57] 2021-04-17 12:22:29

энэ хугцааанд халаас руу нь мөнгө цутгаж өгнө дөө. хурал эхлэхэд шудараад л хэрэгсэхгүй болгоод дуусгана. Ерөнхиийлөгч үлдссэн хугацаандаа ЁРЫН шүүгчидийг цэвэрлэ.

Зочин [64.119.24.245] 2021-04-16 17:21:11

Шүүгчид нь ч өвчлөөгүй л болов уу. Үгсэн хуйвалдах, наймаалцахад нь л хугацаа хэрэгтэй болсон болов уу даа.

Зочин [202.21.108.213] 2021-04-16 06:32:39

Шүүгч нар дусаагүй

Зочин [192.82.80.61] 2021-04-15 22:50:01

Shuugchid______SPUTNIK V vaccine___unegui hiilgeed baigaagui bil uu...........?????????


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.