БНСУ-д “Спутник V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ

Aдмин / Гадаад мэдээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “GL Rapha” биотехнологийн компанийн охин компани болох “Hankook Korus” ОХУ-ын “Спутник V” вакциныг ирэх тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлнэ гэж салбарын эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу “Hankook Korus” эхлээд 150 сая тун вакциныг үйлдвэрлэх ажээ. Үлдсэн 500 сая тунг “GL Rapha” компанийн тэргүүлсэн консорциум, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн гэрээнд заасны дагуу үйлдвэрлэнэ.

БНСУ-д үйлдвэрлэсэн бүх вакциныг экспортлох бөгөөд дотоодод хэрэглэхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Энэ оны хоёрдугаар сард “GL Rapha” компани “Спутник V” вакциныг дотооддоо үйлдвэрлэх найман компани бүхий консорциумыг байгуулсан юм.

ОХУ-д явуулсан “Спутник V” вакцины эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын урьдчилсан дүнгээр вакцин 92 хувийн үр дүн үзүүлжээ. Энэхүү вакциныг Москва хот дахь Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвд гарган авсан бөгөөд АНЭУ, Энэтхэг, Венесуэл, Беларуст эмнэлзүйн туршилт явуулсан билээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:21

иргэн [103.212.117.190] 2021-04-20 17:50:07

манайх яасан бэв манайх авмаар үйлдвэрлэмээр байна шдээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.