С.Амарсайхан: КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна

Aдмин / Хууль

Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганд КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.

Тэрээр "КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг анх 2020 оны 4-р сарын 29-нд яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан. Монгол Улсад одоогоор 101263 хүн халдвар авсан нь батлагдаж 479 иргэн нас бараад байна. Бүх нийтийн бэлэн байдалд таван удаа шилжиж, хоёр удаа сунгасан. Бид бүхий л бололцоогоо дайчлан цар тахалтай тэмцэж буй энэ үед нөхцөл байдал, эдийн засгийн байдал хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэлийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр оношлуур, эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нөөц дуусаж байна.

КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар 40 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэл үүсэхээр байх тул хоёрдугаар заалтыг шинэчлэн оруулж байна. Мөн ЭМД-ын сангаас 1,2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн ч 34,2 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.44] 2021-06-24 04:38:50

Ta nariig harahaas oi gutaj baina buriad uls gehed l hoer myanga garui hun emnelegt hevtej baihad hul horiogoo changatgaj baihad 32..0 myangan hun ni uvduj baihad manai mal noeduud naadam hiih engert zuug tumurt zoriulj mungu zarj nair naadam hiihee bolj hul horiogoo togtoogoochee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.