​Энэ оны зургадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь, өмнөх оны эцсээс 7 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь),
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх оны эцсээс 7 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

  • 2018 оны зургаадугаар сард 7.2 хувь,
  • 2019 оны зургаадугаар сард 8.3 хувь,
  • 2020 оны зургаадугаар сард 2.8 хувь гарч байсан бол 2021 оны тус сард 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр нэмэгдсэн гэдгийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв.

Инфляцын түвшин энэ оны зургаадугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу 54.5 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Улаанбаатар хот:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2021 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 8.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өслөө.

Аймаг:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 3.7-8.7 хувиар өссөн. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Өвөрхангай аймагт 3.7 хувиар өссөн нь хамгийн бага, Баян-Өлгий аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн их байна.


Сэтгэгдэл

Иргэг [192.82.82.91] 2021-07-22 14:14:55

Хогнуудаа ард түмний амьдрал хэцүүдоээ Ургамлын тос 20 хувь нэмэгдлээ Мах 20000 хүрлээ Жүр үриын 1900 талх 2700 брлж Бүх нариын боов талхны үнэ өёссөн Яагаад Урдаас ирдэгсбараатай ярих юмгүй Мхэнх нь 3-4дахмн нэмэгдсэн 6Гэтэл энэ ҮСХ гэгч нь 2 хувь өсөлт ярихм Оюун Эрдэгэ юм хэлээч

zochin [66.181.161.55] 2021-07-22 13:01:39

Tetgever tsalingaa nemekh kheregtei BNA make vnetei bnaa inflatsiinn daguu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.