Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БХБЯ-нд ажиллав

Aдмин / Хууль

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга хот байгуулалтын яаманд ажиллав.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Газар хөдлөлийн голомтуудын идэвхжил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учраас гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд тооцоо судалгаа нэн чухал болохыг онцлоод, одоогоор Улаанбаатар хот болон 12 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг гаргаад байгаа ч сүүлийн үеийн бодит нөхцөл байдлаар хамгийн эрсдэлтэйд тооцогдож буй Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг есөн аймгийн төв суурингийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалын ажил санхүүжилтгүйн улмаас хийгдээгүй байгааг хэлсэн юм.

Иймд Шадар сайд дээрх есөн аймгийн газар хөдлөлийн мужлалын зураглалын судалгаанд шаардлагатай санхүүжилтийг нэн даруй шийдүүлэхээ онцлон хэллээ. Мөн нийслэл дэх 8800, улсын хэмжээнд байгаа 8600 гаруй барилга байгууламжийг яаралтай паспортжуулж дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй болон эрсдэлтэй барилгуудыг хүчитгэх зэрэг арга хэмжээнүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг 2022 оны улс, нийслэлийн төсөвт суулгахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Нийслэлийн хэмжээнд хүчитгэх шаардлагатай 125, газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байгаа бөгөөд эдгээрийг шинэчлэхэд санхүүжилтээс гадна хууль эрхзүйн орчинг шинээр бүрдүүлж холбогдох баримт бичгүүдийг боловсруулж батлуулах шаардлагатай байгаа аж.

Цаашдаа шинээр баригдах барилга байгууламжуудад газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чанар стандартын шалгуур, шаардлагыг анхнаас нь тодорхой болгож хяналт тавьдаг байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь чухал гэдгийг энэ үеэр талууд онцолж байлаа гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

batuaj [66.181.189.46] 2021-07-22 16:59:03

Газар хадлөлтийг шинжлэх шинэ орон тоо хэрэггүй. Энэ буруу Уб-д хайрга авдагийг зогсоох Чулуу буталж зам тавих Нурах барилгыг үл эвдрэх каркастай болгох

зочин [192.82.72.104] 2021-07-22 14:58:28

Сөнсөн, бодлого биш аж ахуйн яам болж байгаа газар.

зочин [64.119.25.100] 2021-07-22 07:40:06

барилга хот байгуулалтын мэргэжилтнүүд гар харж суухаар энэ тал дээрээ нилээд анхаарч эхнээс нь дүрэм журамаа мөрдвөл зүгээр юмдаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.