Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна.

Харин Байдраг, Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-95 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 7-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.