Өөвөрхангай аймагт: Өнөө өглөө А-92 бензиний үнэ 180-300 төгрөгөөр нэмэгджээ

Aдмин / Орон нутаг

Улсын хэмжээнд шатахууны нөөц багассан, зарим газар тасарсан, үнэ огцом нэмэгдсэний улмаас Арвайхээр сум дахь 10 гаруй шатахуун түгээх станц ачаалал ихтэй ажиллаж байна.

Одоогоор “Шунхлай”, “Сод Монгол”, “Жаст-Ойл”, “Тэс петролуим” ШТС-ууд А-92 бензинийг 2100 төгрөгөөр зарж байгаа бөгөөд дараалал ихтэй байгаа тул мөнгөн дүнгээр үнийн хязгаарлалт тавин борлуулж байгаа аж.

Харин дараах шатахуун түгээх станцуудад А-92 бензиний үнэ өнөө өглөө нэмэгджээ.Тодруулбал, ”Идэрийн ундраа” ШТС-д 2280, “Хүннү” ШТС-д 2350, “Шивээт Хужирт” ШТС-д 2400, “Арвайн сод ундарга” ШТС-д 2280, “Эх нутгийн буян” ШТС-д 2280 төгрөгийн ханштай байна. “Бензиний нийлүүлэлт зогссоноос нөөцийн хомсдолд орж байна.

Улаанбаатар хотоос шагийн бензин авахад 2250 төгрөг болсон. Цаашид бензиний үнэ 2600 төгрөг хүрнэ” хэмээн ШТС-ын эзэд ярьж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Үнэн [59.153.84.139] 2021-09-22 14:45:43

Үнээ нэмэнгүүд бензин тасрахаа болино. Монголын төр, ард түмэн хэдий болтол бензины мафын дарлал дор байх вэ. ОюунЭрдэнэ байгаа цагт дарлуулж доромжлуулсаар байх нь тодорхой болж байна.

Зочин [66.181.168.69] 2021-09-22 12:35:00

Ядаж бүхэл бүтэн аймгийн нэр зөв бичээчээ

Зочин [103.80.210.183] 2021-09-21 18:03:52

hffhfh hХөөх нээрээ ямар балай юм бэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.