Өнөөдөр согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй

Aдмин / Хууль

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.

Уг А/785 тоот захирамжид соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.

Түүнчлэн холбогдох хууль, журам, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.156] 2021-10-16 13:36:16

Дахиад хэдэн авилгачийг амьжиргаанд нь хүргэж гэж санал өгч ажил алба алдаад байх хэрэг баына уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.