15 дахь удаагийн “Мицубиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль” Хүүхдийн Зургийн Наадам (2021-2022)

Aдмин / Нүүр

Мицүбиши гэвэл дэлхий даяар андахгүй. Тэгвэл Мицүбиши Корпораци болон Ази тивийн хүүхдүүд нөхөрлөөд 30 гаруй жил болж байна. Учир нь Мицүбиши Корпораци “Мицүбиши Азийн хүүхдийн Эникки Фестиваль” нэртэй хүүхдийн зургийн уралдааныг анх санаачлан зохион байгуулснаас хойш 31 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Эникки Азийн хүүхдүүдийн сэтгэл зүрхийг булааж, хамгийн алдартай зургийн фестиваль болж чаджээ.

image

​Өнөөдөр энэ уралдаанд алс тэртээх далайн чанад дахь Индонез улсаас Төв Азийн Казахстан хүрсэн өргөн уудам газар нутаг дахь Ази, Номхон далайн бүсийн 24 орны янз бүрийн хэлээр ярьдаг олон мянган хүүхэд багачууд оролцож байна. Энэ хүүхдүүд өөрийн нэг өдрийн амьдралаас сэдэвлэж зурсан зургаа хамгийн товчоор тайлбарлан бичдэг нь нэн сонирхолтой бөгөөд өөр хоорондоо болон Азийн ард түмнүүдийн соёлын гайхамшигт олон төрөлтэй танилцах ховорхон завшааныг тэдэнд бэлэглэдэг юм. Ингэснээрээ Эникки Ази даяар хүүхэд багачууд өөрсдийн амьдрал, бодол сэтгэл, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх нээлттэй цонх нь болж, ирээдүйд энх амгалан, сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоож аж төрөх эх булаг нь болж байгаа юм.

Монголын хүүхдүүд энэхүү фестивальд 1993 оноос тасралтгүй идэвхтэй оролцон, 12 удаагийн уралдааныг эх орондоо зохион байгуулж, хэдэн арван мянган хүүхэд авьяас билгээ уралдуулан Эникки зургаа зурж Азийн анд нөхөддөө илгээжээ. Манай хүүхэд багачууд дэлхийд нэн содон нүүдлийн ахуй соёл, ёс заншил, зан үйлээсээ голдуу сонгон зурж, тайлбар бичин илгээж байгаа нь монгол орон, өв соёл, өөрсдийгөө дэлхийд сурталчлан таниулахад тэд нараас оруулж буй өвөрмөц, өөр хэнээс ч гарахгүй онцгой хувь нэмэр билээ.

Бид та бүхэнд 'Мицүбиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль'-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулж байх зорилгоор "Эникки уран бүтээлийн дээжис" нэртэй www.enikkimongolia.mn цахим хуудсыг бүтээж дэлгэн сонирхуулж байна.

Хүүхэд багачууд та бүхэндээ 2021-2022 оны 15 дахь удаагийн ‘Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль’ зургийн уралдаанаа зарласныг мэдэгдэж идэвхитэй оролцохыг уриалж байна. Зургийн уралдаанд 6-аас 12 насны хүүхдүүд Эникки буюу өдрийн тэмдэглэл бүхий өөрийн амьдралаас сэдэвлэн зурсан таван цуврал бүтээлээ ирүүлж оролцох боломжтой.

Уралдааны болзол, шалгуур үзүүлэлт, шагнал урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй манай цахим хуудсаар зочилж танилцаааарай. Эникки бүтээлүүдийг 2021 оны 11 сарын 30-ныг дуустал хүлээн авна. Зураг зурах дуртай хүүхэд багачууд та бүгдэд амжилт хүсэж ирээдүйд нэр алдартай уран бүтээлчид болоорой гэж хүсэн ерөөе!

Эникки бүтээл хүлээн авах хаяг

БАЙГАЛЬ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ САН

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй

дүүрэг, 4-р Хороо, Сүхбаатарын гудамж,

“PEACE BUILDING” 8/5 дугаар байр, 403 тоот

Утас: 7755-0868; 8098-8094

Веб хуудас: www.enikkimongolia.mn;

Facebook хуудас: https://www.facebook.com/enikkifesta

Email: enikkimongolia@gmail.com

Утас: 77550868; 80988094

‘Мицүбиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль'-ийн

Үндэсний зохион байгуулах хороо


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.