Ц.Цогтбаатар алтан медаль хүртэж, төрийн дуллаа эгшиглүүллээ

Aдмин / Спорт

“Абу Даби-2021” гранд слам тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ.

Тэрбээр өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлээд байсан бөгөөд дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа.

Түүний жинг тэргүүлэгч олимпын иж бүрэн медальт Гүржийн домогт жүдоч Лаша Шавдатуашвили, ОХУ-ын залуу жүдоч Армен Агаяны хамт хүрэл медаль хүртлээ.

Харин -70 кг-ын жинд Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны залуу жүдоч Цэрэндуламын Энхчимэг Гранд Слам ангилалд анх удаагаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж, Их Британы Келли Петерсен Поллардтай барилдсан.

Харамсалтай нь манай бөх торгуулиар ялагдсанаар тавдугаар байрт шалгарч чансаагаа 360 оноогоор ахиуллаа. Ингэснээр манай жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Абу Дабигийн Гранд Сламыг хоёр өдрийн дараагаар нэг алт, гурван хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар гуравдугаар байрт бичигдлээ.


Сэтгэгдэл

иргэн [203.217.139.240] 2021-11-29 12:42:29

Зарим сэтгүүлчид /зарим нь шүү/ эрүүл гэхэд эргэлзээтэй, аливаа юмыг бодитоор харах, дүгнэх цэгнэх чадваргүй, бодит байдлыг гуйвуулдаг хүмүүс бдаг. Дандаа нэг муу хувийн сургууль төгссөн болсон хүмүүс байх юм. Юу нь хөгжсөн бэ гэвэл хэл ам нь хэт хөгжсөн, тархи толгойгоо ажиллуулдаггүй, асуудалд зөвхөн хөөрлөөр ханддаг хийрхүү талдаа хүүхнүүд байх юм. Уралдаад ирсэн морь шиг амьсгаадсан, аахилсан, тарган, туранхай хүүхнүүд үс гэзгээ сэгсийлгээд урдаас орилоод байхаар чинь хэдийгээр ТВ-ээр харж байгаа ч бишүүрхэж цэрвээтэхэд хүрэх юм.

Зочин [203.98.77.101] 2021-11-29 12:12:20

ЭНЭ ГАЛЗУУ, МЭДРЭЛ МУУТАЙ БОЛОВСРОЛГҮЙ СЭТГҮҮЛЧИДЭЭ ТА НАР ЯДАЖ ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ БИЧИЖ СУРААЧ ЭЭ. ИЙМ ЭНГИЙН ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ МЭДЭХГҮЙ МАЛНУУД ЯАЖ ИНГЭЖ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ЮМ БЭ. ХЭВЛЭЛИЙН ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ЗӨВ БИЧГИЙН ДҮРЭМ ЗӨРЧСӨН, АЛДААТАЙ БИЧСЭН ТОХИОЛДОЛД ТОРГОХ, ХААХ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ХАЗГАЙ ХЭЛГИЙ, БОЛОВСРОЛГҮЙ, АР ӨВРИЙН ХААЛГАНЫ, БӨГС БӨӨРНИЙ ЯВДАЛТАЙ ЮМНУУДААРАА БИЧҮҮЛЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭНЭ....

хүн [139.5.219.99] 2021-11-29 12:57:09

Энэ зөв буруу бичэх гээд байгаа чинь Төр засаг багш нарын алдаа таа нар Монгол босоо бичэг 4 жил заагаад овоо сурах гэж байхад нь гэв гэнэт болиулаад Шинэ үсгээн дахин зааж ихэлсэн гэтэл босоо бичгээр бичэж сурсан хүүхэдүүд шинэ үсэгийг зөв дуудаж бичэж сурах хугцаа хэрэгтэй байсан тийм хуцаа өгөлгүй харин ч хугцааг нь хасаж анги алагсан дэвшүүлсэн шүү дээ түүний чинь гай энэ хэнд буруу өгөх гээв

Зочин [192.82.71.169] 2021-11-28 13:28:34

тэр узбек залуугаар татами арчаад арчаад хаяж байнлээ мундагаа

Зочин [139.5.219.99] 2021-11-29 11:09:11


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.