Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж байна

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна.

Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай.

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 - 16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315333 утсаар болон www.ubservice.ub.gov.mn сайтаас тодруулна уу.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАХ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН КОНЦЕПЦ, ЗАГВАР ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ДААЛГАВАР

1

Зураг төсөл боловсруулах үндэслэл

- Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2025 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага;

2

Төлөвлөлтийн байршил, хамрах хүрээ, гүйцэтгэх талбай

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбай

- Туул, Сэлбэ гол дагуух иргэд ихээр амарч зугаалдаг талбай

- Автобусны дундын болон эцсийн буудлууд иргэд ихээр зорчдог байршлууд

- Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоод

- Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан гэр хороолол дундах талбай

3

Зориулалт, хүчин чадал

- Тухайн орчин, иргэдийн төвлөрөл, зорчих урсгалыг тооцоолсон байх

4

Зураг төсөл гүйцэтгэх хугацаа

- 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаарын сарын 24-ний өдөр.

5

Зураг төслийн захиалагч

- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба;

6

Зураг төсөл боловсруулах байгууллага

- Зураг төслийн мэргэжлийн байгууллага;

- Хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус;

- Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага.

7

Архитектур орон зайн төлөвлөлтөд тавигдах шаардлага

- Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдсан байх

- Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, орчны газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх;

- Орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын дүр төрх тодорхойлох.

- Ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх: орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй байх;

- Байгаль орчинд ээлтэй төлөвлөлтийн шийдлийг тусгасан байх;

- Үндэсний ёс заншил, соёлыг сурталчлах, олон нийтийн төв болох;

- Эдийн засаг болон нийгэмд үр өгөөжтэй байх;

- Нийтийн бие засах газрын Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн байх;

- Авто зам болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаагүй байх;

- Зураг төсөл зохиогч нь гараар эсвэл компьютер график ашиглан боловсруулах.

8

Зураг төслийн иж бүрдэл

Загвар зургийн бүрдэл

- Нүүр хуудас;

- Орчны тойм;

- Одоогийн байдал /фото/;

- Төлөвлөлтийн шийдэл;

- Ерөнхий төлөвлөгөө шийдэл;

- Явган хүний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлгөөн схем;

- Харагдах байдал;

- Бусад;

А3 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg, *.png/.

Тайлбар бичгийн бүрдэл

А4, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/.

Товч танилцуулга

А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf/.

9

Онцгой нөхцөл

- Төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргасан байх;

- Загвар зураг төсөл хэрэгжихүйц байх


Сэтгэгдэл

Zochin [103.26.194.3] 2021-12-06 14:21:47

Tatvar tulugvhdiin uchnuuh mungu hutunguur baahan 00 hiigeed odoo ch baij l bna teruigee ehleed ashiglaavhee!? Negiig ni minii medehiin l lav 200 sayaar hiilgej bsn. Bagshiin deed , zuun ail geed ajildag um bdggui sh dee?!

Зочин [66.181.160.2] 2021-12-06 12:57:44

Маш зөв алхам.Томоохон гадаадын хотуудад хаа сайгүй оо байдаг.манайд олдоггүй аргаа барсан хүмүүс булан тойроод шээхээс өөр аргагүй байдаг.Тун зөв хотын соёл үүнээс эхлэх хэрэгтэй.Уг нь Оюунгэрэл хүүхэн их л зөв ажил эхлүүлээд яваад байгааш дээ.Дэмжиж байна.

Зочин [103.80.210.183] 2021-12-06 11:32:13

энэнд нэг их уралдаан болгоод байх юм байгаа юм уу? орчиндоо тааруулаад хэдэн янзын хувилыараас сонгоод бариад байхад болоо. хэдэн жил болоод сольдог байхгүй бол нарантуулын нийтийн жорлонг хараарай. хужаа жорлон хэдэн жил болоод нураагаад дахин барьдагийг давтвал таарна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.