Ч.Номин: Допинг илэрсэн бол дасгалжуулагч, эмч, дэвжээтэй нь хариуцлага тооцно

Aдмин / Хууль

Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин “Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн бөгөөд бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгасан.

Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна. Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзсэн.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгасан. Түүнчлэн Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх хугацаанд хуулийн төслийн 21 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар допингтой холбоотой харилцааг зохицуулах, шийтгэлийг оногдуулахаар тусгасан. Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалттай болгоно. Өөрөөр хэлбэл дээрх дүрэм, журмыг бөх, сур, шагай, хурдан морины холбогдох мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зохицуулж байгаа.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байхаар тусгасан байна.

Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурван өдрийн өмнө мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэх бөгөөд стандартын шаардлага хангаагүй морийг бүртгэхийг хориглоно” гэв.


Сэтгэгдэл

lcbwyilcgire [178.158.22.30] 2022-06-18 20:33:07

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lvlbreloadoe [178.158.22.30] 2022-06-18 14:58:05

http://tinyurl.com/24un5xwx

lnglzalrouze [178.158.22.30] 2022-06-18 03:30:41

http://tinyurl.com/2cqmq4w4

lvngxpliqbjj [178.158.22.30] 2022-06-17 22:24:45

http://tinyurl.com/2ymhen98

lizvwhlpqxhf [178.158.1.238] 2022-06-16 16:31:41

http://is.gd/Awtf03

ldnijhlgolmw [178.158.34.53] 2022-06-13 21:05:33

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 30075656 47086670 571651789699 12374339714073172126 65121707 24374862 137994424880 6402721397942485933 3487878 26951712 40038367112 4749494630753576471

lwaknhlevhds [178.158.34.53] 2022-06-13 16:30:49

https://bit.ly/Shkala-tonov 54595150 59065760 949454294631 52153308180398337130 95408476 5558090 121567096426 88594272688744662158 37078793 91346928 300964439329 98515576826219043727

ms-marvelxvznt [178.158.51.144] 2022-05-29 23:59:19

Тому назад сюда приезжали киношники снимать <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> о концентрационном лагере.

ms-marvelwpgoe [178.158.1.69] 2022-05-26 09:14:58

Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">"Мисс Марвел" [2022 - </a> Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно все серии

[64.119.19.24] 2022-05-23 06:48:32

Допингтой холбоотойгоор Үндэсний бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцсан аливаа гомдлыг шүүх байгууллага хүлээж авахгүй байвал таарна

дорж [192.82.86.165] 2022-05-22 01:59:38

Өв соёлоо үгүй хийж бгаа хүмүүс бол Бөхчүүд Уяачид юм

Иргэн [192.82.78.141] 2022-05-22 00:08:39

Манай улс шиг тийм олон бөх тэжээдэг орон байхгүй. Ядаж сумо шиг цөөрүүлэх хэрэгтэй. Ажил хийхгүй идэхээс өөр нэмэргүй юмнуудаар яах юм бэ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.