Ахуйн маргаан даамжирч нөхөр нь эхнэртээ хөнгөн гэмтэл учруулжээ

Aдмин / Хууль

Сүхбаатар дүүргийн прокуророос Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн эхнэр Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.

2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөө шүүгдэгч Ч нь өөрийн эхнэр Б-тэй маргалджээ. Шүүгдэгч Ч нь өөрсдийн амьдран сууж байсан монгол гэрийг буулгаж, гэрийн буурин дээрээ нагац талын хамаатны хүнийг амьдруулахаар дангаар шийдвэр гаргаснаа эхнэртээ хэлсэн, эхнэр нь энэ шийдвэрт нь дургүйцсэнээр тэдний хоорондын маргаан гарах шалтгаан болсон.

Гэрт нь өглөө эрт хэрүүл маргаан үүсгэсэн хэмээн шүүгдэгчийн төрсөн эх нь бэр Б-г буруутгаснаар, тэдний хооронд мөн л хэрүүл маргаан үүссэн.

Энэ үед шүүгдэгч Ч “ээжид нь хүндэтгэлгүй хандсан” гэж эхнэрээ буруутган улмаар түүнийг зоджээ.

Шүүгдэгч Ч-г эхнэрээ зодож байхыг түүний төрсөн хүүхдүүд нь харж, хөрш айлаас тусламж гуйж цагдаад дуудлага өгснөөр цагдаагийн алба хаагч нар ирж шүүгдэгчийг саатуулсан байна.

Хохирогч Б нөхөртөө зодуулсны улмаас түүний тархи нь доргисон, гарын хоёр шуунд нь цус хурсан, хамрын нуруу хэсэг нь зулгарсан, зүүн нүдний доод зовхинд цус хурсан гэмтлүүд учирсан. Энэ гэмтлүүд нь “хөнгөн” зэргийн гэмтэлд тооцогддог болохыг шинжээч эмч дүгнэлт гаргаж тогтоосон.

Шүүгдэгч Ч эхнэрээ зодоогүй гэж маргаж байсан боловч хэргийг мөрдөж шалгах явцад цугларсан хохирогч Б-ийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг тухайн үйл явдлыг харсан хүүхдүүд нь баталж мэдүүлснээр, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын бүртгэл, Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, үнэн зөв байсан учир шүүх эдгээр нотлох баримтуудад итгэж, үнэмшиж шүүгдэгч Б нь эхнэрээ зодож хөнгөн гэмтээсэн нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Харин шүүгдэгч Ч, хохирогч Б нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг тал нь хэт давамгай байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон хэрэг биш эхнэр, нөхрийн хоорондын ахуйн шинжтэй маргааны улмаас хоорондоо муудалцаж, нөхөр нь эхнэрээ зодсон байсан тул шүүгдэгч Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж холбогдсон хэргийг нь хүндрүүлээгүй бөгөөд шүүгдэгч Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүх шүүгдэгч Ч-г таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр санаатайгаар эхнэрээ зодож хөнгөн гэмтээсэн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнийх нь учир 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. http://bsch-court.gov.mn/.../889-ahuyn-margaan-daamzhirch...

Боловсруулсан: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.119] 2022-08-10 10:00:27

ИЙМ ЗҮҮЛ ИХ БАЙНА НЭСЭХИЙН ГАЛД АЖИЛДАГ НАМЖАА ХЭМЭЭХ НӨХӨР ЭХНЭРЭЭН ДАРАМТАЛАЖ МӨНГӨ ОЛОЖ ӨГӨХГҮЙ БОЛ ЗАЙЛ ГЭМЭЭН ХӨӨЖ САТГЭЛИЙГ НЬ ХЯМРААЖ АРХИ УУСАНЫ НЬ ДАРАА ЦАГДААД ӨГЧ МУУ САНАА ГАРАГСАН ИХ АРЧААНҮЙ ЭР БАЙНА ЭНЭ НӨХӨР ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВЧ ТҮҮНДЭЭН ЦАЛИНГААН ӨГӨЧ ЭХНЭРЭЭРЭЭН ТЭЖЭЭЛЭЖ ДАРАМТАЛЖ СЭТГЭЛ САНАНЫ ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ АЛБАН ГАЗАР НЬ ҮҮНИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ ӨМНӨЖХ ЭХНЭРЭЭСЭЭН МӨН ИЙМ МАЯГААР САЛСАН

Zochin [202.55.188.120] 2022-08-09 12:15:44

Odoogiin avgai huuhnuud buh erh medliig gartaa atgaj "Chinii huuhdiig Bi gargasan ym chini Chi bol minii umch. Bi umchuu uuriinhuuruu zarna " gesen aminchhan erh duraaraa bolson. "Geriin ezen bi " gej segselzsen heruuliin tulam muuguntsriin huudii avgai nar olshroh ni eriin hiimoriig doroituulj uls muhuhiin tsondon.

Зочин [103.26.195.106] 2022-08-09 11:56:52

Эцэг эх, хамаатан садан биеийнхээ амьдралд оролцдогоос болж байгаа маргаан байна шүү дээ. Орон гэрийг нь өөрчилж байхад айлын эзэгтэй Саналаа хэлэх эрхгүй байна гэж юу байх вэ дээ. Үр хүүхдийнх нь амьдардаг гэр байхад чинь. Бие биедээ гай н солонгууд холхон явж, өөр хүнд гай болбол зүгээр байгаа юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.