АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ-НЫ ДАРГА Т.МӨНХБАЯР АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙН ӨРИЙГ ТЭГЛЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭЛМЭГДЭЖ ХОРИГДОХ УЧИРГҮЙ

Д.Тулга / Улстөр

Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг баривчилсан байна хэмээн хэдэн хэдэн өдрийн өмнөөс цахим орчинд шар мэдээлэл түгээн өнөөдөр “нууц” гэх хэргээр баривчиллаа.

Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаяр нь 2019-2021 оны хугацаанд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар болох Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн компани мөн.

Ахмадуудын өрийг тэглэсэн нь Монгол Улсад түүхэндээ анх удаа байгалийн баялгыг иргэд тэр дундаа ахмадууд хүртсэн үйл хэрэг байлаа.

Гэтэл сүүлийд өдрүүдэд нийгмийн анхаарлын төвд байгаа нүүрсний хулгайн асуудлаар хийгдэж буй баривчилгааны дундуур нүүрс тээвэрлэлт, нүүрс олборлолт, нүүрс экспортын чиглэлээр үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй Т.Мөнхбаярыг нэр цохон баривчилсныг улс төрийн зорилготой гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Ардчилсан намыг нүүрсний хулгайтай холбогдолтой мэт олон нийтэд харагдуулах улс төрийн зорилготой,

Хоёрдугаарт, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг холбох улмаар ахмадуудын зээлийг тэглэсэн түүхэн үйл явдлыг харлуулах,

Гуравдугаарт, Т.Мөнхбаярын нэрийг Ардчилсан намын эвлэрлийн хүрээнд Ардчилсан намын даргыг сонгогдох хүртэлх түр хугацаанд тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгүүлэхээр УДШ-д хүсэлт хүргүүлээд байх энэ хугацаанд цагдан хорьж Ардчилсан намын эвлэрлийг саатуулах үндсэн зорилготой ажиллагаа боллоо.

“Нүүрсний хулгай”-н энэ хэрэг бол гаднаас хайх хэрэг биш. МАН өөрийн байгуулсан Засгийн газар болон МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс хайх хэрэг гэдгийг хатуу анхааруулья!

Цаашид улс төрийн зорилгоор Ардчилсан намын угшилтай гишүүдийг цагдан хорих гэх мэт хууль бус бусармаг үйл ажиллагаа үргэлжилбэл бид тэмцлийн хатуу хэлбэрт шилжихээ албан ёсоор илэрхийлж байна.

АРДЧИЛСАН НАМ

2022.12.09


Сэтгэгдэл

зочин [64.119.25.246] 2022-12-12 15:30:53

Нэр төр хөөцөлдөж ард иргэдийн мөнгөөр тэтгэвэрийн хөгшдийг ялгаварлан нэгэнд нь 6 чихэр нөгөөд нь 1 чихэр өгч хөөж гаргасан шүү дээ. Буруу бодлого байлаа.Одоо хүүхдүүд нь машин авна тэтгэвэрийн зээл авья гэж шахах болсон.

Зочин [66.181.160.64] 2022-12-12 10:56:57

Женкогийн тэжээвэр хулхи Хөдөлмөрмийн баатар Т,Мөнхбаяр шорондоо тавтай морил,Нэг гараараа хөгшдийн тэтгэвэртийг 0 болгоно,Нөгөө гараарай хулгай хийж тэрнээсээ Женко ахдаа бэлэг барина,Бас болоогүй төрөөр зээл төлүүлчихээд банкнуудаас төлсөн үнийн дүнгийн 1% урамшуулалд авна,Ёстой бүтэхгүй шуналын туламнууд

Зочин [202.126.89.113] 2022-12-12 00:18:37

Олон юм ярьцгаагаад байлгүй улсынхаа өрийг төлцгөөгөөч ээ!!! Энэ их баялагтай улс оронд амьдарцгааж байж, жирийн иргэд бид дэндүү ядуу амьдарч байна!!’

Malchin [192.82.73.76] 2022-12-10 14:24:50

Одоо АН ч МАН ч хэрэггүй. Хатуу гишүүнчлэл, дэргэдээ элдэв долигоногч,бөгс долоогч,цүнх баригчдын байгууллагагүй орчин үеийн нам хэрэгтэй

Зочин [103.57.93.149] 2022-12-09 18:08:11

Ямар ч эрх мэдэлгүй хүнийг бариад яах вэ , Ард нь МАН ын хан

Зочин [103.57.95.127] 2022-12-09 19:45:26

ЭНЭ ХУЛГАЙЧ ЯМАР ӨӨРӨӨСӨӨ МӨНГӨ ТӨЛӨӨ ЮУ. БИТГИЙ ХУЦ. ЭХ ОРНЫ БАЯЛАГААР Л ТЭТГЭВРИЙН ӨР ТЭГЛЭСЭН БОЛОХООС ЭНЭ НОВШ ЮУ Ч ХИЙГЭЭГЙ. ТЭР БААТАРЫНХАА СЭНЖТЭЙ ТЭМДЭГТЭЙГЭЭ АВСАНДАА ОРОХ БИЗДЭЭ.

Иргэн [59.153.114.28] 2022-12-09 17:13:48

Эрдэнэтийн 49%,дубайн гэрээ,салхитын мөнгөний орд,Хөтөл,Дарханы төмөрийн үилдвэр,Хөгжилийн банк гээд бүх хулгай луйварыг АН-ыхан 2012-2016 онд эрх барьж байх үедээ хийсэн,одоо ч адилхан нүүрсний хулгайчид АН-хан л байгаа.Эдгээр бүх хулгай луйварын эсрэг МАН тууштай тэмцэж байна

Зочин [64.119.18.215] 2022-12-10 00:01:24

Эргүү малаа ёстой битгий хуц. Чиний өмөөрч байгаа МАН чинь бүх юмны эхлэлийг тавьсан шүү

Иргэн [66.181.178.32] 2022-12-09 16:38:40

АН гээд л их хурлын гишүүд янз бүрийн хүн мэдэгдэл хийх юм хууль ёсны намгүй болчихсон байж одоо энэ яриад байгаа улсууд ХУ гэдэг нам байгуулаад даргаар нь том ах жонхуугаа сонгоод яваач хулгайчуудаа жонхуу ахмадын өр тэглээгүй засгийн газар тэглэсэн юм даа

Зочин [192.82.72.151] 2022-12-09 16:21:54

Хаха хулгайчаа өмөөрчжээ АН хан

Зочин [103.26.194.35] 2022-12-09 16:12:25

Буянтай ажлын төлөа биш өөр юм байсан шалгах шаардлага гараа биздээ.Буурайнуудаасаа болсон бол бид нэгийг бодьё.Бид ч эх орон ард түмэн үр хүүхдийнхээ төлөө 2гүй сэтгэлээр ажиллаж ирсэн шүү.Бурханд андгайлая.sorry


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.