Х.Нямбаатар: АТГ-д шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийн дансыг царцааж, гадаад паспортыг хүчингүй болгоно

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүний нэр байна. Нийлээд 100 гаруй хүнийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудад мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон.

Хоёрдугаарт, бидний хамгийн чухал асуудал хувийн хэвшлийг дэмжих, төрийн дарамт, хүнд суртлаас гаргах, хувийн сектор чөлөөтэй хөгжих юм. Тиймээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд тодотгож, хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлийг өгсөн.

Үүний хүрээнд дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтааж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэг том өөрчлөлт нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлэхээр тусгасан. Шаардлагагүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх, хүний эрхийг хангах, эрүүдэн шүүлгэхийн эсрэг эрх зүйн хамгаалалт тогтоох агуулгаар зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хуульд шинээр оруулахаар бэлтгэж байгаа" гэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-23 17:07:21

ЭНЭ ГЭЖ ДАЛЧГАР ХУЛГАЙЧ ХУДЛАА Л ХАШГАРЧ НӨГӨӨ ХУЛГАЙЧУУДДАА МЕССЕЖ ӨГӨХӨӨС ӨӨР ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ. БАС НЭГ ХУЙВАЛДСАН ХУДЛАА ГАРЫГ ДАХИН БҮҮ СОНГО. ҮҮНИЙ ОРОНД ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ХУУЛИА ЧАНГАТАГАН ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙ

зочин [202.126.90.102] 2023-03-23 17:11:04

Ц.Даваасүрэн гэж ЖДҮ-чин хулгайч бас ингэж хашгараад попроод байгаа юм даа. Уг нь хулгайг эрт мэдэж байсан хүмүүс шүү дээ хулгайч нэгнийгээ шантааж хийж хулгайн мөнгөнөөс цохичихоод ил хулгай харагдахгүй нэр цэвэр сууж байгаа гөлөгнүүд

Зочин [66.181.165.89] 2023-03-23 12:59:56

7 жил боллоо, Одоо ухаарч байна уу, Хийж байхгүй яасан юм бэ,

Зочин [202.9.40.198] 2023-03-23 14:27:45

Тэнэг хүүрнүүд юмаа. Дансанд нь их мөнгө байх уу. Ингэж попорхоо болимоор юм.

Иргэн [202.179.4.250] 2023-03-23 11:54:41

ДАНСЫГ НЬ ЦАРЦААНА ГЭЭД ЗАРЛАЧИХААР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЭЭД АВЧИХНА БИЗ ДНН. ЯМАР САНААТАЙ УРЬДЧИЛЖ МЭДЭГДЭЭД БАЙДАГ ЮМ. ХАМСААТАН ЮМ УУ

Зочин [202.9.46.82] 2023-03-23 07:39:56

Жаргалсайхан гэж балай өвгөн 28 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй гээд сууж байна. Тэр балай өвгөнийг баривчилж шоронд хорь.

Л БАЯР [192.82.77.32] 2023-03-23 06:56:58

ЗА ДАРААГИЙН ЭЭЛЖИНД ЮУ ГЭЖ ШААХ ГЭЖ БАЙНА. ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР СОНГУУЛИА Л ДӨХҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА УУ

Зочин [66.181.161.79] 2023-03-22 23:17:56

Уг нь их зөв санаа юм Юм хииж байгаа хүнээ дэмжиж байж л улс хөгжинө Үнэндээ одоо бол юм хииж бүтээж бхйгаагаа дарамталж авилга авч бизнесииг нь дээрмдэж байгаа тохиолдол зөндөө

Хууль болгон адилгүй. Битгий тахин шүт. [139.5.218.33] 2023-03-22 19:27:42

Шинэ хуулиар тогтоосон журам нь гагцхүү уг хууль үйлчилж эхлэх өдрөөс ирээдүйрүү үйлчилнэ. Тэгэхгүй бол хүний эрхийн зөрчил болно. Иймд урд өмнөх хуулиудаа сайтар судалж, нөөцийг нь сайн шахаарай. Шинэ хуульд 100 хувь найдаж болохгүй.

Өөрөөр хэлбэл ... [139.5.218.33] 2023-03-22 23:35:46

Хууль гарахаас өмнө нь хулгайлчихсан, салтаадсан, гадаадруу аваад гарчихсан өмч хөрөнгийг ШИНЭ хуулиар Монголд аваад ирж, уг хэргийг үйлдсэн хүмүүсийг шийтгэж БОЛДОГГҮЙ ЮМ. Хууль ийм зарчмаар ардчилсан улсуудад үйлчилдэг ш дээ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.