МАРГААШНААС ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ХУР ТУНАДАС ОРНО

Aдмин / Орон нутаг

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

2023 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 28-30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.


Сэтгэгдэл

зочин [64.119.18.210] 2023-05-29 23:19:59

Цаг агаарын мэдээгээ тодорхой ойлгомжтой гаргаач ээ, дандаа НУТГААР гэж бичихээ болиод аль болох тодорхой бичээч ээ. Цаг уурчид ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР САНХҮҮЖИЖ, татвар төлөгчдөд үйлчилдэг биз дээ? гэтэл гаргаж байгаа мэдээг нь ойлгох арга алга. Цагийн хүрдээр шөнөдөө түр зуурын бороо гэж 5-р сард хэлж байгааг ч ойлгохгүй байна. Цаг уурын байгууллагын ажил, хариуцлага арай л байна уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.