БНХАУ-тай шууд холбогдох өмнөд бүсийн төмөр замыг тавьж эхэллээ

Aдмин / Нийгэм

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ажил эхэлж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь хилийн Шивээхүрэн боомтод өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Тодруулбал, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг тавих ёслол яг одоо болох гэж байна. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нарын Засгийн газрын гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сүн Шюэжүнь оролцох юм. Төмөр зам тавих төслийн талбайд хөрс хуулж, төмөр замын суурь бүтцийн ажлыг эхлүүлнэ. Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК гүйцэтгэнэ. Энэ эрхийг тус компанид Засгийн газрын хуралдаанаар олгохоор шийдвэрлэсэн.

Тодруулбал, “Шивээхүрэн-Сэхэ” чиглэлйн хилийн боомтын зориулалттай төмөр замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн “Нарийн сухайтын төмөр зам” компани 100 хувь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Ашиглалтын үйл ажиллагааг төрийн эзэмшлийн “Шивээхүрэн төмөр зам” ХХК хариуцан ажиллах юм.

2018 оны наймдугаар сарын 1-нд Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замыг тавих тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан.

Нийт 7 км урт тус төмөр замыг 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам тавьснаар:

  • Хилийн боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадал жилд 10 сая тонноор нэмэгдэнэ,
  • Улсын татварт жилд дунджаар 5 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ,
  • Орон нутгаас 230 гаруй ажлын байр бий болж, ийм тооны хүнийг ажлаар хангана.
  • Нүүрс тээвэрлэлт төмөр замын тээвэрт шилжсэнээр агаар, орчинд дэгдэх тоосны хэмжээ буурч, экологийн хувьд тусгай хамгаалалттай бүс нутгийн байгаль орчин доройтохоос сэргийлж хамгаална.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлж буйтай зэрэгцэн мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд хоёр тал (“Тавантолгой төмөр зам” болон БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац”) гарын үсэг зураад байна.


Сэтгэгдэл

сараа [202.179.21.218] 2023-05-29 08:51:38

7 км замыг ийм удаан барих юм уу огт ойлгосонгүй

kkk [103.10.21.110] 2023-05-29 08:02:46

iim zam gej bdgaggui yumaa, udahgui boroonii usand ursaj alga bolnoo

монголын баялаг [64.119.19.165] 2023-05-29 07:48:39

хязгааргүй урагшаа урсах болтугай

zochin [64.119.16.251] 2023-05-29 07:24:30

Далангүй зүгээр үү, үерт бүү урсаасай

Зочин [192.82.73.240] 2023-05-28 14:52:45

Сайн байна. ЕС,Засгийн газартаа баярлаж байна.Улам бүр амжилт.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.