НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭЭГҮЙ ҮХНӨ-Д АРД ТҮМЭН ДУРГҮЙЦЭЖ БАЙНА

Aдмин / Улстөр

Аливаа улс үндэстэн нийтээр захирагддаг эрх зүйгээ өөрсдийн саналаар өөрчилдөг эрүүл тогтолцоог ардчилал гэх. 30 жилийн өмнө баталгаажуулсан эл эрх чөлөө бодитоор бий болж төвдөхгүй өдий хүрсэн гол шалтгааны угт нийгэм дэх цөөн эрх мэдэлтнүүд төрийн эрх үүрэг, засаглалыг хувийн зорилгоор ашиглах гажуудал. Үндсэн хуулийг өөрчлөх бүртээ амладаг шударга ёс, хуулийн зарчим хэзээ тогтох сураггүй эдийн засаг, ард түмний амьдралд өөрчлөлтгүйддэг байдал ахин давтагдах уу үгүй юу гэдэгт ард түмний итгэл найдвар тун муу байна.

Энэ удаагийн ҮХНӨ УИХ-ийн гишүүдийн тоо нэмж 126 болгон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах боломж бүрдсэн ч сонгуулийн насны бүх хүмүүс үүнд саналаа өгч оролцоогүйн дээр нийгмийн уур амьсгал гишүүдийн тоо нэмэгдэхийн эсрэг.

Эрх баригчдын зүгээс тогтолцооны шинэчлэл, эрх мэдлийн хэт төвлөрөл арилах сайн амлалтууд өглөө ч түмэн олон МАН намынхаа эрх ашгийг Монгол улсынхаас дээгүүрт тавьж, уршиг нь багадаагүй УИХ-ын гишүүд тоо нэмэгдээд нэмэргүй улам хямарна хэмээн шүүмжилж байна.

Улс төрийн тохиролцоогоор гаршсан ч улсынхаа ирээдүйг төлөвлөх чадамжгүй өнөөгийн улс төрийн намууд үзэл баримтлалын цоо шинэ чиг баримжаа, үйл хэргийн цэвэр онол ухагдахуун, практик дадалд сурахгүйгээр товчхондоо сууриараа өөрчлөгдөхгүй л бол ямар ч сайхан амлалт цаагуураа хөшигний арын хулгайн тохиролцоондоо хүлэгдсээр авлигадаа живсээр байх уу?


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.1] 2023-06-04 23:41:41

Ард түмэн дэмжээгүй байхад яагаад гишүүдийнхээ тоог дураараа нэмчихсэн бэ? Харин гишүүдийн тоог багасгах хэрэгтэй байхад. МАН сүйрэх бэлтгэлээ хангаад байна уу?

зочин [192.82.82.5] 2023-06-04 23:32:35

126 дэндүү ихдэж, хэт олдож байна уу? УИХ-ын тооцоогоор бол тэрбум гаруй хүнтэй хятад, энэтхэг улсын парламент 53000 гаруй гишүүнтэй болж байна уу? Яаж ингэж худлаа ярьж өөрсдийнхээ тоог ичихгүй нэмж чадаж байна аа? 126-г хүлээн зөвшөөрөхгүй байна, хайран мөнгө, 126-г иргэдийн татварын мөнгөөр л тэжээнэ биз дээ? МАН-ын сонгуульд ялах арга нь энэ байсан юмуу? арай л гутамшигтай, увайгүй юм даа.

ЗОЧИН [103.10.21.53] 2023-06-04 11:58:01

ДЭЛХИЙН УЛСУУДЫН НИЙТ ХҮН АМ, СОНГОГЧДЫН ТООНДОО ХАРЬЦУУЛСАН ПАРЛАМЕГТЫН ГИШҮҮДИЙН ТООНООС МАНАЙ МӨН ХАРЬЦУУЛСАН УИХ-ын ГИШҮҮДИЙН ТОО 8-15 ДАХИН ИХ БУЮУ ХАМГИЙН ОЛОН ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ БОЛЖ БАЙГАА, 50 ХНЭЭР НЭМЭХИЙГ МАНАЙ НИЙТ ИРГЭД, СОНГОГЧДЫГ 1% НЬ Ч ДЭМЖЭЭГҮЙ.МАН-ын ОЛОНХ БОЛСОН УИХ 1999 ОНООС ХОЙШ ӨӨРТӨӨ АШИГТАЙГААР 4 УДАА ҮХНӨ ХИЙЖ ЭХ ХУУЛИЙГ СЭГЛЭЛЭЭ. 2024 ОНЫ СОНГУУЛИЙГ МАН-гүй, ОДООГИЙН ЭНЭ УИХ-ын 3 НАМЫН ГИШҮҮДЭЭС 1-ийг НЬ Ч СОНГОХГҮЙ, МАН-ын 1-ч ГИШҮҮН СОНГОХГҮЙ СОНГУУЛЬ ХИЙЖ МАН-ын 100 ЖИЛИЙН ДАРЛАЛ, ДАРАНГУЙЛЛААС ЭГНЭГТ САЛЦГААЯ, МАН-ыг ҮҮРД МӨХӨӨЕ МОНГОЛЧУУД АА.

irgen [202.9.40.143] 2023-06-04 11:45:39

MUiin huulid unen gj bnuu.Bugd hulgai luivaraar buh mungiig barsan.Dahiad turd garah gd luivar hiij bdg.MU iin EK hulgai.zeel.huchin.heregten.dun evel ardiin huuhduud huiten tsementen deer bga.1000uyaniaar huuhdee iluu surgaad 4 jiliin yliig harj.sonsoj bnuu.Araich shou hgd bh uom.Zuvhen belen munge n 7.5 terbum.bair.haus mashin gd nasaaraa eder shunegui ajillaad olohgui munge.ATG.SHuugch.prokuror yagaad sullav.Ard n Javhlan.Herlen bugd bga.ATG Dashdavaa ch egch n bga bolhoor tag duugai.Bymbatsogt said bas chimeegui.bugd huivaldaanaar TZiig hoosolj bn.Tsalin.uramshuulal.Hedelguuni ayulgui bdl.achaa ergelt yaj bn.Ashig olohiin hemjeegeer ajilchdadaa egmeer.Herlen odoo bolno.meregjiliin hun heregtei bn.118.0 heregten 4 jil.7.5. deeri haus bair.yaj shuudeg prokuror.shuuh ve.

Ганбаа [64.119.25.32] 2023-06-03 08:21:23

Сонгуулийн бэлтгэл. Холимог тогтолцоо- луйварчид хүний араар ороод нам дотроос дахин гарч ирнэ.

Pkxny [124.158.80.233] 2023-06-02 23:54:28

Худалч хулгайч нар ард түмнээс татсан татварын мөнгийг идэж ууж ханахгүй. Оюун Эрдэнэ худ бой

Зочин [66.181.161.52] 2023-06-02 22:44:10

Ард түмнээс асууж шийджээ гээд байсан Оюун-Эрдэнэ худалч

Зочин [192.82.89.51] 2023-06-02 20:29:32

Ард түмэн дэмжээгүй шүүз ард түмэн дургүй бга шүү босно шүү ард түмнийг дэндүү дорд үзэж бна

Иргэн [64.119.23.150] 2023-06-02 19:25:55

Зөв.эсрэгээр тоог нь бууруулах ёстой

Зочин [202.9.47.25] 2023-06-02 18:23:25

Харин хасаж багасгаж бж хяналт ирнэээ

Зочин [192.82.87.14] 2023-06-02 18:32:36

Би ч бас дургүй хүрч байна монголын төр сүйрч байна

иргэн [192.82.87.183] 2023-06-02 18:19:38

сонгуульд энэ хулгайч нар өөрсдийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлнэ , тэдэн дундаас нь бид нэгийг нь сонгоно , тэгэхээр хулгайчдын тоо нэмэгдэнэ

Зочин [202.179.25.220] 2023-06-02 18:02:38

Үндсэн хуулийн бүх шинэчлэл, ер нь гол гол хуулийн бүх өөрчлөлт нь товчхондоо хятад, ялангуяа оросын захиалгаар л явагдаж байгаа. Гуравдагч хөршийн нөлөөг алга болгох, ардчилсан чөлөөт байдлыг амьдрал дээр байхгүй болгох л зорилготой. Бүгд тийм.

Зочин [202.126.89.105] 2023-06-02 16:05:31

Одоо 126 г бол хуульчилчихлаа. Одоо ард түмэн бидний чадах юм ирэх жил сонгууль

Зочин [66.181.161.167] 2023-06-03 08:35:59

тэмцэл оройтсон одоо л тэмц чадахгүй бол хулгайчуудын ноёрхол улам бэхжинэ иргэд ул болноо

Шинэ үк чинь байна [202.179.21.246] 2023-06-02 15:58:58

Тоог яагаад нэмж батлахгүй бнаа. №-Хэдэн өвгөчүүл цаг нь ирэхээр бүгд явна Харин бид үлдэнэ. Шинэ үе гишүүдийн тоог нэмэх саналтай байна. За яахав. Аладахаар он гэж 126 батлагдсан нь ихюм

Иргэн [194.12.36.220] 2023-06-02 15:54:15

126 болгохыг ард иргэдийн санал асуулгаар шйидэх эрхтэй. Эрх баригч та нар ширээ тойрч суугаад шидчихдэг асуудал биш үү? ТА НАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

Үхнөө, үхнэ. [66.181.187.109] 2023-06-02 13:36:16

Монгол Улсын иргэд: "Бидний саналыг УИХ хүлээн авсангүй, ойшоосонгүй. Явж үхнө, яршиг. ҮХНӨӨ, үхнэ! Муусайн гишүүд биднийг үл хайхарч яаж байгайгаа юм? Үхнөө, үхнэ!" гэх шиг. Кх!

Зочин [122.201.21.240] 2023-06-02 13:31:04

БОЛОВСРОЛЫН САН, ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХ ТУХАЙ ЯРЬЖ САТААРУУЛЖ БӨЙГААД ХУЛГАЙЛЧИХЛАА. ИНГЭЖ НЭМДЭГ ЮМ БОЛ БУЦААЖ ТАТАХ, ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ПРОЦЕДУРЫГ МАШ ХЯЛБАР БОЛГОЖ БАЙГААД ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ

хотын иргэн [202.131.245.69] 2023-06-02 13:26:46

зөвлөлдөх санал асуулгаар ҮХНӨ хийх үү гэхэд нь санал асуулгад оролцсон хүмүүсийн дмйлэнх нь үгүй гэсэн биш үү. хэрэв парламентын засаглалын хэсэгт өөрчлөлт оруулах бол бүх нийтийн санал асуулга хийж байж өөрчлөх нь зөв шийдэл юм. Ерөнхийлөгч энэ удаагийн ҮХНӨ-ийг цуцлаад бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргах нь зөв шүү.

Зочин [66.181.161.52] 2023-06-02 13:23:56

Тэмцэлгүй ард түмэн мөхнө өө гэж. Энд сүрхий том юм бичээд байлгүй бодитоор юм хийх тэмцэх хэрэгтэй байна шүү дээ. Ер нь их хурал яг юунд хэрэгтэй юэ. Байнга хууль гаргаад батлаад байна гэж байхгүй. Хийх юмгүй хэдэн хулгайчийг сонгож улс орноо дампууруулах эрсдэлийг нэмэгдүүлээд байхад хараад л суугаад л байх уу.

Зочин [64.119.25.197] 2023-06-02 12:22:12

Дэмжээгүй шүү

Huts [202.9.46.62] 2023-06-02 12:21:18

Улныхан дургүйцээд яачиж чадахгүй одоо 120 гишүүн нэртэй цүнх бөгс долооогч нам дагасан өлөн хулгаачуудыг яаж баяжихынл хараад харааж зүхээд чацага царайлаад хүүхдиин мөнгө цалин тэтгэвэр мах гурилаал яарьсан шигл бүх баялгаа дээрэмдүүлсэн тэмцэлгүй ард иргэдээрэээ үлдэж дэлхиин ард иргэдинн доог болсоорл үлдхэндэээ лалруудааа

Зочин [122.201.21.163] 2023-06-02 11:32:37

Энэ улс төрчид үнэн хулгайч сэтгэлгээтэй юм бна ард түмэн та нартай адилгүи шүү

Ойрын жилүүдэд болох зүйлс нэг иймэрхүү болно. [66.181.160.106] 2023-06-02 11:20:18

Юм х...х алтан боломж наад зах нь 8 жилээр нээгдчихлээ. УИХ-д үлдэж чадах ба шинээр нэмж сонгогдох баагийнууд эхлээд гишүүнийхээ ажлаа хийх нөхцөл, журамтай танилцаж өөр өөрсдийн намуудынхаа дүрмийг сурна гээд эхний жил хоосон өнгөрнө. Тэгээд хуулийн төслүүдээ боловсруулж өргөн барих гээд дахин нэг жил болно. Тэгэж байтал 2028 оны сонгуульд бэлтгэх үе 2026 оноос эхлэнэ, гишүүд хуулиасаа илүү сонгуулийн кампанит ажилд анхаарч эхлэнэ. Энэ хооронд зарим гишүүд-баагийнуудын холбоотой авилгалын 4-5 хэрэг гарч ирж сонин хэвлэлээр шуугина. Тэгээд л шуугисаар байтал 2028 оны сонгууль эхлэнэдээ. Нэг иймэрхүү.

Зочин [192.82.87.136] 2023-06-02 11:19:27

Ерөнхийлөгч хориг тавихгүй Бол сонгуульд саналаа. Өгөхгүй

ШИНЭ ОРДОНГ ТӨЛӨВЛӨСӨН [66.181.182.201] 2023-06-02 12:00:58

МЭДЭЭЖ ЭД НАР ШНЭ ПАРЛАМЕНТИЙН ОРДОН БАРИХ АСУУДЛЫГ АЛЬ ХЭДИЙ НЬ ТӨЛӨВЛӨСӨН БАЙГАА. оДООГИЙН БАЙДЛААР 76 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТИЙН ЗӨВХӨН УРСГАЛ ЗАРДАЛ 15 ТЭРБУМ ТӨГРӨГ, ДЭЭР НЬ ЯНЗ БҮРИЙН НЭМЭЛТ ЗАРДАЛ, ГИШҮҮН БҮРД ХУВААРИЛДАГ ТӨСВИЙН МӨНГӨ НИЙЛЭЭД 150 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛТАЙ. ЭНЭ ЗАРДАЛ 220 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЭХЭЭР БУЙ АЖЭЭ. ПАРЛАМЕНТИЙН ШИНЭ ОРДОНД ЗАЛРАХААР ТӨСӨВЛӨЖ ТӨЛӨВЛӨӨД 2024 ОНЫ ПАРЛАМЕНТ ШИНЭ ОРДОНД ЗАЛАРНА

Зочин [202.126.90.5] 2023-06-02 11:40:52

Хэн ч байгаад нэмэргүй бүгд огцрох ёстой хэрэв МАН амын сонговол дараа нь ёрөнхийлөгч 6 жил гэж магадгүы

Иргэн [103.212.118.225] 2023-06-02 11:19:18

Одоо та нар болно !!!!!!!! Зүгээр л хариуцалгаа хүлээгээд марш !!!!!! Горд бид -- Ирээдүгээ аварч Тэмцэе???????!!!!!!!!

худал хуурмаг нь дэндэв [66.181.182.201] 2023-06-02 12:04:28

үнэнэдээ иргэд ард олон санал асуулга нэртэй жүжгийн үеэр хэн ч шигүүдийн тоог нэмэхийг зөвшөөрөөгүй, элдэв гаж хулгай луйвар үндсэн хуулиас болоогүй гэдийг дахин дахин илэрхийлсэн атал ард түмний нэр барьж тоогоо нэмж буй нь гутамшиг. зорилго нь: 1. хариуцлагаас зайлсхийж бусад намууд нэртэй луйварчидтай хариуцлага хуваалцаж бусдад булхайгаа нялзаах, 2. дараагийн сонгуулиар удаа дараалан дархлагдаж гишүүн нэрээр жагсаалтаар их хуралд залрах ийм л 2 санаархалтайгаар энэ булай юмыг хийлээдээ

Дагва Өлзиймаа [222.99.213.143] 2023-06-02 10:37:19

Арайл дураараа байгаад байж болохгүй, ард түмэн хүсэхгүй байхад

Зочин [192.82.72.246] 2023-06-02 11:11:29

МАН арай хэтэрхий ард түмнээр тоглоод байна уу дах.2019 онд хийсэн ҮХНӨ өөр батласан 4 илүүгүй гишүүн засгийн газарт ажиллаж болно гэж оруулчихаад эргэнд ҮХЦ ээр өөрчлүүлж байгаа юм. УИХын дарга Зандан шатар 2019 онд бид маш сайн өөрчлөлт хийж чадлаа.Одоо 8 жил ҮХ даа гар хүрэхээргүй болов.Хөгжил цэцэглэлт удахгүй ирнэ гэсэн дээ.3 жилийн дотор ҮХНӨ ийг дахин хийж нөгөө Занданшатар чинь өнөөх АЛДАРТАЙ үгээ дахин ТОТЬ шиг давтаж улиглав.МАН монголын залгамж төр засгаар тоглохоо болих хэрэгтэй.ҮХ иа хүн бүр сахин биелүүлж ҮХЦ.нь ҮХ ийн үнэнч манаач байх хэрэгтэй шүү

Зочин [202.126.90.134] 2023-06-02 10:31:34

Шинэ парламентын ордон барина гэвэл эсэргүүцнэ шүү!

Зочин [122.201.19.99] 2023-06-02 10:16:29

Ардын намынхан 2024-онд шоронд явхаасаа айгаад 126-гишүүнтэй болон гэж айнаа болио

Зочин [202.131.240.90] 2023-06-02 10:11:09

МАНАН нийлж хүч хавсран баталлаа, одоо ерөнхийлөгчөөс хориг тавихыг шаардацгаая

Зочин [202.9.47.35] 2023-06-02 10:02:51

Тэмцэдэггүй ард түмэн мөхдөг

Ganaa [202.9.47.19] 2023-06-02 09:59:51

ҮХ-иар 2019 оноос эхлээд 4 удаа тоглож байна. Энэ тохиолдолд ҮХ байгаад нэмэргүй л дээ...

Зочин [202.126.89.224] 2023-06-02 09:42:48

Хүсээгүй шүү

Голимон сэнгээ [124.158.65.178] 2023-06-04 17:58:30

хүсээгүй жирмэслэлт болчихов уу. азгүй цус гэж ингэж босоогоороо хүчиндүүлчихээд энэ хүнийх чинь хүрэхээргүй байна шдээ гэхэд нь үгүй ээ би жаахан сууж өгсөн юм гэдэг шиг юм болждээ. МАН зөв явж байна. АН-н хэдэн шүү олон биш хулгайч эсэргүүцэж байгаа дүр эсгэсэн юм

зочин [202.9.40.170] 2023-06-02 09:40:25

ард түмэн байж улс тогтдог биз дээ ,,,,,арай арай л биш ээ


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.