Сонгуулийн санал тоолох машин худалдан авахад 15 тэрбум төгрөг зарцуулна

Aдмин / Улстөр

Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалтад зориулж 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Үүнээс СЕХ-нд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зарцуулах аж.

2024 оны нэгдүгээр сарын 1-нд ашиглалтын хугацаа нь дуусах санал тоолох төхөөрөмжүүдээ нэг бүрчлэн хянаж, техникийн үзүүлэлтүүдийг нь шалгасны үндсэн дээр 2243 төхөөрөмж хэвийн, цаашид ашиглах боломжтой гэж үзжээ. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан ашиглалтын хугацааг гурван жилээр сунгасан байна.

Харин 200 гаруй төхөөрөмж эвдрэлтэй тул акталж устгах шаардлагатай болжээ. Ирэх 2024 оны сонгуулиар сонгогчдын болон хэсгийн хороодын тоо өсөхөөр байгаа тул санал тоолох төхөөрөмжийн тоо ч нэмэгдэнэ. Иймд нэмж 500 гаруй төхөөрөмж авахаар төлөвлөж байна. 500 төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, дүн дамжуулах төхөөрөмж зэрэгтэйгээ нийлээд 15 тэрбум төгрөгийн урьдчилсан байдлаар төсөвт тусгажээ.


Сэтгэгдэл

Irgen [194.12.36.220] 2023-06-10 12:23:11

Энэ хогоор яадгийн бэ? Хүн ам ихтэй улс орнууд гараагаа тоолоод л болоод л байна. Манай төрийн алба эргүү оркуд аар дүүрцэн тахир дутуу нууд

зочин [202.9.40.199] 2023-06-10 09:18:38

хэрэггүй хог авч байхаараа өрнийхөө талыг төлөөд,,,, гараар тоолооч тэртэй тэргүй та бүгдийг шүүрээр шүүгээд өгнө ,,,,

ЗОЧИН [150.129.143.199] 2023-06-09 16:36:07

2 САЯ СОНГОГЧИЙН ХУУДСЫГ АЖИГЛАГЧДЫН НҮДЭН ДЭЭР ГАРААР ТООЛ, ЭНЭ ҮНЭ ӨРТӨГ ИХТЭЙ ХАР МАШИН ОГТ ХЭРЭГГҮЙ, ХАР МАШИНЫГ ХЭДЭН АРВАН САЯ, ЗУУН САЯ СОНГОГЧТОЙ УЛСАД Л ХЭРЭГЛЭДЭГ, МАНАЙХ ШИГ ЦӨӨХӨН СОНГОГЧТОЙ УЛСАД ХАР МАШИНЫ ШААРДЛАГА ОГТ БАЙХГҮЙ,

Уншигч [87.122.25.233] 2023-06-09 15:21:23

Энэ хогийн машин авахыг эсэргүүцэж байна. Тийм их мөнгө ийм юманд зарцуулна гэж юу байхав. Яавч эрүүл сэтгэхүй биш.

irgen [192.82.82.11] 2023-06-09 13:27:02

Garaar tooldog baital, Elbegdorj bolon busad AN iin gishuud songuulid nam yalagdaad , luivar hiilee geed 7 sariin 1 -d boslogo degdeej, 5 hun amia aldsan emgenelt hereg bolsniig unuudur martah yosgui . Tuunees hoish har mashin geechiig ashigladag bolson buguu suuliin 2 songuuliig / oron nutgiin bolon erunhiilugchiin/ har mashin ,garaar davhar toolj yavuulsan bilee. Bitgii hudlaa surjigne.

Зочин [203.91.115.51] 2023-06-09 12:32:35

Гараар тоолбол МАН ялагдана Хар машинаар тоолж болохгүй

Mgl [202.126.90.82] 2023-06-09 12:32:16

Umhii hylgaichyyd

Zochin [66.181.161.110] 2023-06-09 12:19:10

Ene turiin hulgaich nar tsagaandaa garchjee ta nariig bid songono gej uu.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.