Д.ЭНХЖАРГАЛ: ЭНЭ ЖИЛ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИА ТӨГСӨЖ БУЙ ХҮҮХДҮҮДЭЭС ЭЕШ ӨГӨХГҮЙ ХҮҮХЭД ОЛОН БАЙНА

Aдмин / Боловсрол

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.


-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?

-Энэ жил улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын тоо 38015 байна. Үүнээс бүртгэлээ баталгаажуулсан буюу ЭЕШ өгөх хүүхдийн тоо 34433 байна.

-ЭЕШ-д ямар хичээлээр хамгийн олон сурагч өгөхөөр бүртгүүлсэн байна вэ?

-ЭЕШ-ын 10 хичээлээс хамгийн олон шалгуулагч математик, нийгэм судлал, англи хэл гэсэн гурван хичээлд бүртгүүлсэн байна. Жишээ нь, Математикийн хичээлээр 23634 шалгуулагч шалгалт өгнө гэж бүртгүүлсэн бол англи хэлний хичээлээр 21976, нийгэм судлал хичээлээр 20712 шалгуулагч тус тус бүртгүүлсэн байна.

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та хэлж өгөхгүй юу?

-Элсэлтийн ерөнхий шалгалт дөрвөн өдрийн турш үргэлжлэх ба шалгалтыг улс орон даяар нэг цагт нэгэн зэрэг 47 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, дүн хэдий хугацаанд хүчинтэй байдаг вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо нь 2.6 жилийн хугацаанд хүчинтэй. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын батламж бичиг хоёр ижил хугацаанд хүчинтэй байна.

-Сурагчид шалгалтын хуудасны хариултаа бөглөх харандаа, үзгээ өөрсдөө авч очих уу. Эсвэл шалгалт зохион байгуулж буй шалгалтын комиссоос өгөх үү?

-Шалгуулагчдын хариултын хуудсыг бөглөх харандааны тухайд харандаа, баллуур, үзүүрлэгчийг Боловролын үнэлгээний төв сурагчдад тарааж өгнө. Тийм учраас сурагчид харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдэх шаардлагагүй.

-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ ямар материалыг бүрдүүлэх хэрэгтэй вэ?

-Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлэн ирснээр шалгалтын байр руу нэвтэрч шалгалт өгөх эрхтэй болно. Үүнд,

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бүртгэлийн хуудас (энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна), Суудлын хуваарь (та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна).

Зарим сурагч сандарч тэвдсэнээсээ болоод бүрдүүлэх материалаасаа мартаж ирэх тохиолдол гардаг. Ингэснээр өөрсдөдөө зохиомол сандрал тэвдлийг бий болгодог юм. Ийм байдал гаргахгүйн тулд шалгалтынхаа урд өдөр бичиг баримтынхаа бүрдэл болоод өөрийн сэтгэл санаа, сандрал тэвдлийг дарж, сайн унтаж амарч сэтгэл зүй, биеэ бэлдэж ирэх шаардлагатай.

-Насанд хүрээгүй, иргэний үнэмлэхгүй шалгуулагчид ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй болон энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хойш 16 насанд хүрсэн шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирэх юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia-д байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэн авах боломжтой.

-Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтад ирэхдээ өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Бичиг баримтаас гадна суудлын хуваарь тухайн хүүхдийг аль сургуульд хэддүгээр зааланд, хэддүгээр суудалд шалгалт өгөх гэдгийг илтгэсэн хуваарь байдаг учир суудлын хуваариа заавал хэвлэж авах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүд шалгалт өгөхийн өмнөх орой эрт унтаж амарч, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж бие махбодио, сэтгэл зүйгээ бэлдсэн байх хэрэгтэй. Эхний өдрийн шалгалт 10:00 цагаас эхлэх учир цаг хугацаа, авто замын түгжрэл гээд бүх зүйлийг тооцоолон шалгалтын байрны гадаа 30 минутын өмнө, шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстой юм. ЭЕШ-ын сэдэв даалгавар задарснаас хойш хоцорч ирсэн тохиолдолд шалгуулагчийг дотогш нэвтрүүлэхгүй. Тиймээс суралцагчид бүх эрсдэлийг тооцож шалгалтын байранд хувийн бэлтгэлээ сайн базааж, эрт ирэхийг зөвлөе. Та бүхнийг ЭЕШ-аа амжилттай өгөн өөрийн хүссэн сургуульдаа элсэн суралцахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

knhurbxlzi [31.13.195.183] 2023-11-26 08:12:24

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

sgopfogmfn [31.13.195.183] 2023-11-26 08:12:23

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

dtegkkaesy [149.202.79.129] 2023-11-25 17:58:02

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

osdiyujdoi [149.202.79.129] 2023-11-25 17:58:02

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.