ОУОХ-ны тавьж буй нөхцлөөр Олимпод оролцох боломжгүй гэв

Aдмин / Спорт

Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ тавьж буй нөхцлийн дагуу Оросын гимнастикчид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй гэж Олимпын аварга Артур Далалоян үзэж байна. ОУОХ өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд гаргасан мэдэгдэлдээ “хэд хэдэн шаардлагыг хангасан тохиолдолд Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар Парисын Олимпод оролцохыг зөвшөөрнө” гэж дурдсан юм.

ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны эл шийдвэрийн дагуу бие даасан статус бүхий тамирчид ба тэдэнд туслах бие бүрэлдэхүүн нь ОХУ-ын туг далбаа, төрийн дуулал, сүлд тэмдэг болон үндэсний спортын холбоод, Оросын Олимпын хорооны аливаа бэлгэ тэмдгийг ашиглахаас татгалзах ба Оросын зэвсэгт хүчний явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дэмжих ёсгүй.

“Энэ жилийн хувьд бид Оросын АШТ, Цомын тэмцээнээс гадна БРИКС-ийн тоглолт, Найрамдлын тоглолтод оролцохоор бэлтгэж байгаа. Цаашдаа бид олон улсын тавцанд дахиад гарах нь тодорхой. Парисын Олимпын тухайд, бидэнд тавьж буй нөхцлүүд нь огт хүлээж авахын аргагүй бөгөөд ийм нөхцлөөр бид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй” гэж Далалоян ярилаа. Цааш нь тэрбээр тамирчны замналаа дуусгах бодолгүй байгаагаа хэлээд 28 нас гэдэг бол спортын гимнастикт тун тохиромжтой нас гэдгийг онцлов.

Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 7 дугаар сард Олон улсын гимнастикийн холбоо /FIG/ мэдэгдэл гаргаж, 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрч, тавигдах шаардлагуудыг 11 дүгээр сард танилцуулсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа Европын гимнастикийн холбооны / European Gymnastics/ Ерөнхий Ассамблей хуралдаж, Орос, Беларусийн тамирчид ба албаны хүмүүсийг 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Европын тэмцээнүүдэд оролцуулахын эсрэг санал өгсөн байна.

Б.АДЪЯАХҮҮ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

зочин [49.0.130.24] 2024-02-26 13:06:37

хүчтэй өрсөлдөгч байхгүй онц сонирхолгүй олимп болох юм байна

Уншигч [122.201.31.177] 2024-02-25 15:23:57

АНУс спортыг улс төртэй хутгаад новш юмаа. Новшийн АНУс дэлхийгээс зайлж байж л хүн төрөлхтөн амар жимэр амьдарна

Зочин [202.9.46.190] 2024-02-26 10:54:44

Санал нэг

Зочин [139.5.219.72] 2024-02-26 08:07:14

Санал нэг

Зочин [139.5.219.72] 2024-02-26 08:06:47

Санал нэн

Зочин [202.21.109.1] 2024-02-25 11:13:37

Терорист улсын допингтой тамирчдыг дэлхийгээс хөө.

Зочин [66.181.188.159] 2024-02-24 23:16:11

Ali ch oron olimp gedeg eb nairamdliin temtseend oroh estoi dain dajin shashin shvtleg olimpiin naadand vilchileh esgvi.

Зочин [103.10.22.176] 2024-02-25 03:47:06

АНУ тэргүүтэй барууны орнуудын ноёдыг спортын холбоодын удирдлагаас зайлуулж чадвал спортыг улс төрөөс ангид байлгаж болох байх ОХУ ын баг орохгүй бол гимнастик сонирхолгүй болно доо


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.