Наадмын нээлт, хаалтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулна

Aдмин / Энтертайнмент

Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулахаар болжээ.

Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах юм байна.

зураг

Монгол түмний өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж, олон нийтэд хүргэхээр шийджээ.

"Эх дэлхийн нөхцөл байдал амаргүй, хүн төрөлхтөн даяараа энх оршихуй руу тэмүүлж буй энэ цаг үед нүүдлийн соёл иргэншлээр дамжуулан хүн, байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг хүж дэлхийд үлгэрлэж ирсэн монгол оршихуйн итгэл үнэмшлийг үндэсний их баяр наадмаараа харуулахыг зорьж байгаа" гэж Зохион байгуулах хорооноос мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.226] 2024-06-02 06:44:40

Хүннү гүрний ой хаачисан бэ. Түүхээ уртасгадаг шүү.

зочин [202.9.46.181] 2024-05-30 09:17:43

талбай дотор гүйлтийн замаар морьтой ширүүн давхиж болохгүй халтирах гэмтэй ноднин нэг залуу халтирч унаад морио зодоод шившиг болж байсан шүү аятайхан ергүүлээд явхад болно ш дээ

Зочин [31.32.212.183] 2024-05-30 18:54:01

Mori zoddog Mongol hyn bna uu?tegeed olonii emne??....ene bol Manai ylasiin naadam bis ee.............Mori sig yhaantai amitan Mongol hyntei l hamt tegsene?...........................ZEBHEN 216R ZYYNIIHANII L MEDEE ENE DEE!!!!!!!!!!!!!!!!!!

зочин [202.9.46.181] 2024-05-30 09:06:24

талбай дотор гүйлтийн замаар морь хурдтай явж болохгүй халтирах гэмтэй нодинон нэг мал мэдэхгүй залуу халтирч унаад морьтойгоо морио зодоод шившиг болж байсан шүү анхаарай

ЗОЧИН [66.181.189.130] 2024-05-30 08:56:50

ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ БОЛСОН ГАДАА НЬ НАРАНТУУЛ НҮҮЖ ОЧДОГЫГ БОЛИУЛАХ ЁСТОЙ. 3,4 ХОРООЛОЛ ГЭХЭД ЗАВХАНЫ НАРАНТУУЛ, ХАРХОРИН ГЭХЭД ГОВЬ-АЛТАЙН ЗАХ НҮҮГЭЭД ИРСЭН ГЭЭД УЛААНБААТАР НАРАНТУУЛ БОЛСОН ДОО. 76 Ч ТЭР ОРК Ш ДЭЭ. ЯМАР Ч ХУВЬ ХҮНИЙ ТӨЛӨВШИЛГҮЙ, ЧЕНЖҮҮД.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.