Саран дээр явуулах үйл ажиллагааны асуудлаар НҮБ анх удаа бага хурал зохион байгуулжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Саран дээр явуулах үйл ажиллагааны асуудлаарх НҮБ-ын анхдугаар бага хурал Австрийн нийслэл Вена хотноо болж, дэлхийн улс орнуудын сансрын агентлагуудын тэргүүн нар, сансрын нисгэгчид, эрдэмтэн судлаачид, салбарын төлөөлөгчид оролцлоо. Ирэх арван жилд Сар луу илүү олон нислэг үйлдэх төлөвтэй байгаа тул эдгээр хөтөлбөр тогтвортой байх нь чухал ач холбогдолтой болохыг НҮБ-ын Сансар огторгуйн асуудал эрхэлсэн газар (UNOOSA) бага хурлын үеэр онцлон тэмдэглэв.

Тус хуралд БНХАУ-аас санаачлан, хэд хэдэн улс орон, байгууллагын боловсруулсан шинжлэх ухааны туршилтын хөтөлбөр болох Олон улсын сарны судалгааны станцыг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан орнуудын төлөөлөгчид, түүнчлэн НАСА-гийн "Артемисийн хэлэлцээр"-т нэгдсэн орнуудын төлөөлөгчид оролцож, сарны судалгааг эв найрамдалтай, тогтвортой явуулах, мөн хамтран судлах нийтлэг арга зам, тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцжээ.

UNOOSA-ийн захирал Аарти Холла-Майни бага хурлын үеэр мэдэгдэхдээ "Энд хүрэлцэн ирсэн хүн бүр манай гаргийн цорын ганц дагуулыг хамгаалахыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. "Сансрын уралдаан" эсвэл хуваагдмал сансрын орон зайг бий болгох бодлогоос илүүтэй Сарыг судлах асуудлаар зөвлөлдөж, зохицуулах тал дээр олон улсын зөвшилцөл нэмэгдэж байна" гэлээ.

Тэрбээр Саран дээрх үйл ажиллагааны тогтвортой, аюулгүй байдлыг хангахын тулд сонирхогч талуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.