Жолоо барьж байхдаа ч, гарцаар гарахдаа ч утасныхаа хэрэглээг больё

Aдмин / Нийгэм

Сүүлийн үед Монголын нийгэм цахим хэрэглээнд яг л хар тамхи шиг автчихсан байгаа. Энд тэндхийн хүлээлгийн өрөө, хоолны газар, ер нь хаашаа л харна утсаа ухсан хүмүүсийн дүр зураг түгээмэл. Тэр бүү хэл фитнесийн зам дээр алхаж байгаа хүмүүс ч утсаа харчихсан л алхаж яваа харагддаг. Ер нь утас шагайгаагүй хүн үзэгдвэл содон харагдахаар үе иржээ.

Дэлгэцийн хамаарал нь даамжирсаар замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар утсаа шагайчихсан явах нь аймаар. Мөн явган зорчигчид 60-хан секундын дараа унтарчих ногоон гэрлээр зам гарахдаа толгойгоо тонгойлгоод утсаа ухчихсан явах нь түгээмэл үзэгдэл болсон.

Энэ хэрээр ч золгүй хэрэг гарч байгаа гэнэ. Өглөөхөн суусан таксины жолооч замаар гарч яваа залууг хараад ярьж байна. “Хнн, хэдхэн секунд утаснаасаа хөндийрчихөж болдоггүй юм байх даа. Аминд нь аюултай даа. Би саяхан бэрээ ийм золгүй байдлаар алдсан даа. Утаснаасаа салж хагацаж чадахгүй хурдтай яваа жолооч мөргөчихсөн юм. Уг нь дөнгөж амьдралаа эхлүүлж байсан юм, хөөрхий” хэмээн халаглалаа.

Таны хэсэгхэн хормын утасны хэрэглээ хэн нэгний амьдралд, эсвэл өөрийн тань амьдралд яаж ч хичээсэн буцааж болохгүй том гарз, хар толбо болон үлдэх вий. Ядаж л замын хөдөлгөөнд оролцохдоо утасныхаа хэрэглээг хаа хаанаа больё. Энэ нь нэг талаас соёл, нөгөө талаас ухамсрын царыг тань илтгэх нэг үзүүлэлт болчихоод байна шүү.

Р.Жаргал

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [139.5.216.111] 2024-07-08 10:27:40

жолооч нар хөдөлгөөнд оролцох үедээ утсаар ярих нь анхаарлаа сулруулж осол аваар гаргахын нэг нөхцөл болж бгаа юм. хөдөлгөөгд оролцох үёдээ утсаар ярьсан жолооч нарын тлргууль шийтгэл ийг үлэмж хэмжээгээр нэмж хариуцлага тооцож бх нь зүйтэй гэж хувь хүний зүгээс харж бодож бга.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.