Элсэлтийн шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ

Aдмин / Боловсрол

2024 оны элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-7-ны өдөр орон даяар амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тодруулбал, улсын хэмжээнд элсэлтийн шалгалт энэ сарын 4-ний өглөө 10:00 цагт түүх болон англи хэлний хичээлээр эхэлж, физик, монгол хэл гэсэн хичээлийг өгснөөр өндөрлөсөн юм. Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 35939 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд өмнөх оны 3586 шалгуулагч байлаа. Тэдний 14812 нь Улаанбаатар хотынх, 17541 нь орон нутгийнх гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байв. Элсэгчид энэ өдрүүдэд нийт 10 хичээлээр шалгалтаа сонголтоор өгдөг. Элсэлтийн шалгалт өгөх хичээл сонголтыг харвал, энэ жил математикийн хичээлийн шалгалт өгөхөөр хамгийн их буюу 25720, англи хэлний шалгалтыг 23865 хүүхэд өгсөн байна.

2024 оны элсэлтийн шалгалтын төгсгөлд 77 шалгуулагч хамгийн өндөр буюуу 800 оноо авчээ. Тухайлбал англи хэлний шалгалтад нийт 35 шалгуулагч 800 оноо авсны гурав нь өмнөх оны төгсөгч бол түүхийн хичээлээр улсын хэмжээнд нэг шалгуулагч 800 оноо авсан нь Өвөрхангай аймгийн төгсөгч байгаа аж. Мөн химийн шалгалтаар улсын хэмжээнд найм, нийгэм судлалаар 31, газарзүйгээр хоёр шалгуулагч 800 оноо авчсан байна.

Өндөр оноо авсан шалгуулагчид дунд Улаанбаатар хотоос гадна Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 төгсөгч байгаа аж. Шалгалтын дүн оноог өмнөх жилүүдтэй адил шилэн технологи буюу шалгуулагч машинаар уншуулж, дүн оноог шуурхай мэдээлж, шалгуулагчийн дэргэд анхны дүн оноог нь мэдээлсэн байна. Мөн тухайн шалгалт өгсөн хичээлийн дүн оноог тухайн өдөрт нь багтааж, цахим хуудаст байршуулдаг учир шалгуулагчид өөрснийхөө дүн оноог шуурхай, чирэгдэлгүй авах боломжууд хэвээрээ байгааг БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлж байсан юм.

Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтын хувьд, улсын хэмжээнд нийт 46 шалгалтын байранд зохион байгуулсан юм. Үүний 23 нь орон нутагт байгааг албаныхан хэлж байв.

Энэ жилийн элсэлтийн шалгалтын хувьд онцлох хэд хэдэн зүйлс байлаа. Тухайлбал, Боловсролын багц хуульд тусгагдсаны дагуу 2024 оны элсэлтийн шалгалтыг шинэ журмын дагуу зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирал баталдаг байсан бол энэ жилээс эхлэн БШУ-ы сайд баталдаг болжээ. Мөн тус хуульд тусгагдснаар нэр томьёоны хувьд өмнө нь бид “Элсэлтийн ерөнхий шалгалт” гэж нэршиж заншсан бол энэ жилээс эхлэн “Элсэлтийн шалгалт” гэдэг нэршлээр явдаг болжээ. Мөн энэ жилийн элсэлтийн шалгалтын явцаас онцлох зүйл нь Боловсролын үнэлгээний төв энэ онд шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авсныг дурдаж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.181] 2024-07-08 22:03:58

Mongolchuud ixenx ni te1 bolson. Uls turchid, darga nar ni bur te1 yumnuud boldog.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.