Ой, хээрийн түймэр гарах шалтгааны 90 гаруй хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна

Aдмин / Нийгэм

2024 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн нийт 75 тохиолдол Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Ой, хээрийн түймэр гарах шалтгааны 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай байдаг.

Иймд иргэд аялал, амралтаар явах үедээ дараах зөвлөмжийг мөрдөж аюулгүй байдлаа хангана уу.

- Тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх,

- Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох,

- Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

- Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх,

- Ил гал гаргасан тохиолдолд бүрэн гүйцэд унтраах.

Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлье.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.179] 2024-07-08 13:27:31

Ойгоор зугаалж байхдаа татсан тамхиныхаа ишийг бүрэн гүйцэт унтраадаггүй эсвэл ойд гал түлж байхдаа үнс нурмаа бүрэн унтраадаггүй хариуцлагагүй оркуудаас болж ойн түймэр гарч байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.