С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа

Aдмин / Нийгэм

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээв.

Энэ үеэр Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл технологийн сургуулийн багш, зөвлөх профессор С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. С.Шаарийбуу нь боловсролын салбарт олон жил үр жил бүтээлтэй ажилласан эрхэм юм.

Үүнээс гадна одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав гэдгээр нь олон нийт түүнийг мэддэг. Охиныхоо амиа алдсан хэргийн араас 16 жилийн турш тууштай явсны эцэст тус улсын шүүхээс уг хэрэгт холбоотой этгээдүүдийг буруутган, түүний нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргасан билээ. Гэвч хэргийн гэм буруутан давж заалдах шатны шүүхэд хандсан тул уг хэрэг одоогоор эцэслэгдээгүй байгаа юм.


Сэтгэгдэл

Bagsh [139.5.219.254] 2024-07-10 15:46:39

Tanid bayar hvrgii horboogiin hamgiin sain saihan bvhniig hvsej urt naslahiig erooe Ta mini mundag aab shvv

Зочин [66.181.187.96] 2024-07-10 10:41:59

Багшдаа халуун баяр хүргэе.

Зочин [59.153.114.195] 2024-07-09 21:27:14

Мундаг хүн шүү.зурагтаар харж байсан.баяр хүргэж эрүүл энх урт удаан наслахыг хүсьё.

Зочин [202.21.126.107] 2024-07-09 20:30:20

Өөр тэнхимд ажилладаг ч ярилцах боломж олдоход үнэхээр сэдэв бүрийн мэдлэгтэй, хүнийг өөртөө татах увидастай -харизмтай хүн гэдэг нь мэдрэгдсэн.

Unknown [122.201.31.134] 2024-07-09 15:07:12

Super hero dad

Үнэхээр мундаг аав [213.55.243.172] 2024-07-09 08:28:41

Энэ дэлхий дээрх хамгийн мундаг аав нарын нэг нь та юм. Танд баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин99 [173.73.40.222] 2024-07-09 02:50:17

Танд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Сэтгэлийн шарх нь бага ч болов эмчлэгдэж урт наслаарай. Зочин


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.