Монгол Улсад 82.3 мянган хүн ажилгүй байна

Aдмин / Нийгэм

Ажиллах хүчний судалгааны 2024 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 (62.2 хувь) сая нь ажиллах хүч, 868.5 (37.8 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

Ажиллах хүчний 1.3 (94.2 хувь) сая нь ажиллагчид, 82.3 (5.8 хувь) мянга нь ажилгүй хүн байна.

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68.0 (5.3 хувь) мянгаар, өмнөх улирлаас 14.5 (1.1 хувь) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 6.1 (8.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 10.5 (14.7%) мянгаар өссөн байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 27.8 (3.2 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 0.2 (0.8 хувь) мянгаар, өмнөх улирлаас 8.5 (23.4 хувь) мянгаар буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Иргэн [202.126.91.134] 2024-08-20 07:17:48

Ажлын байр байна ажил хийх хүн алга.монгочууд халамжаар эсвэл шантаажаар мөнгө олж байна.шантаажаар мөнгө олж байгаа нь бүр од болж ард иргэд нь дэмжиж байхад юу гэж ажил хийх вэ дээ

Зочин [118.235.2.91] 2024-08-19 14:40:05

Хэн дуртайдаа тэгээд халамж нэртэй юм ч болохгүй мөнгө хүлээгээд гуйлгачин шиг амьдрахыг хүсэхэв дээ. Боломжит ажиллах хүчний тоо буурсан гэдэг нь иргэд ажилладаг шатруу шилжиж ажил хийж эхэлсэн гэсэн эерэг утгатай гэж ойлгож байна.

Зочин [103.212.118.30] 2024-08-19 14:07:32

Хэт хавтгайрсан халамж иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгож байгаа шүү дээ

Зочин [103.157.184.46] 2024-08-19 17:17:10

mongold yagaad ajil baihad hiidegui solongosd ochihooroo mal shig zutegdeg ve ene 2 iig ardchilsan namiihan ta nar oilgohgui ochuuhen tolgoitoi humuus yum

Зочин [103.157.184.46] 2024-08-19 17:12:14

mongol ulsad 1 ch halamj baihgui yu ch medehgui malnuud

Гочоо [202.21.111.13] 2024-08-19 10:47:32

Янз бүртйн халамж, тэтгэмжүүдийг зогсоо.Тэгвэл хүн ажил хийх болно.

Зочин [103.157.184.46] 2024-08-19 17:14:43

mongold 1 ch halamj baihgui huuhdiin mongiig halamj gej anduurav tetgeveriig halamj geh uu tanmai ardchilsan namiihan yamarch medleg bolovrolgui neg ni neg yum yaringuut l tot shig davtah yum yum unshij surguil soyold sur

Зочин [103.57.93.43] 2024-08-19 10:07:17

улсаа үйлдвэржүүлж иргэдээ ажилтай орлоготой болгож чадалгүй эдийн засагаа уналтад оруулсан УИХ ЗГ буруутай бүх зүйлээ гадаадаас авах бодлого хэрэгжүүлсэн ч гурил цемент үнэ буурсангүй авч хэрэгжүүлсэн хүмүүст хариуцлага тооц


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.