Өнгөрсөн жилийн үерээр хамгийн их хохирсон Дарь-Эх орчмын иргэдэд ₮2.2 тэрбумын буцалтгүй тусламж олгосон байна

Aдмин / Нийгэм

2023 оны 7, 8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн долоон дүүргийн 120 хорооны 34,000 иргэн, 146 аж ахуйн нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж , барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй ч буцалтгүй тусламж олгох боломжтой. Энэ дагуу Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хамруулах ажлыг зохион байгуулж, үерт хамгийн их хохирол амссан Дарь-Эх орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.

Мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилга, эд хогшил, цахилгаан эрчим хүч, авто замын болон үерийн хамгаалалтын байгууламжийн засварт 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан болохыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.

ikon.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.