Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээв

Aдмин / Нийгэм

“Сити” их сургуулийн харьяа Гоо сайхны ухааны сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдлээ.

2017 оноос лабораторийн судалгаа шинжилгээний ажил явагдаж ийнхүү өнөөдөр нээлтээ хийсэн нь энэ юм. Лабораторийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн 3D технологи бөгөөд хүний эд эрхтэнг сканердаж, 3D принтерээр хэвлэн бэлдцээ гаргаж, Герман технологиор элдэж хийдэг байна. Тус сургууль энэхүү үйлдвэрийн патентыг 20 жилийн хугацаатай авчээ.


Төрөлхийн болон осол гэмтлийн улмаас гар хуруу, хөл зэрэг эрхтнээ тайруулахаас өөр сонголтгүйд хүрч байгаа хүмүүст протезын талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг. Тэгвэл түүнийг орлуулах, гоо зүйн талаасаа тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү лабораторийг нээжээ. Ийнхүү эд эрхтнээ тайруулсан, төрөлхийн дутуу эд эрхтэнтэй зэрэг асуудлыг гоо зүйн талаас нь шийдэх боломжтой болж буй юм.

Протезыг тухайн хүний арьсны өнгөн дээр гэхэд л 7-8 өнгийг хольж, судасны өнгө, хурууны өндөгний улаан өнгө, алганы үндсэн суурь өнгө гэх мэтээр гаргадаг байна. Түүнээс гадна силикон болон акрилик хумсыг шигтгэдэг учраас эмэгтэйчүүд хумсаа будуулах, гоо зүйн талаас нь арчлах боломжтой байдлаар хийдгийг онцоллоо. Мөн хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах, барих гэх мэт хөдөлгөөн хийх боломжтойгоороо онцлог. Одоогоор хамгийн сүүлийн үеийн технологиор хүний хуруу, гар, хөл, чих, хамар зэрэг эд эрхтнийг түлхүү хийж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.