У.Баатар: Нарны замын ус зайлуулах систем муу учир "Хермес" төвийн нүхэн гарцад ус тогтох магадлал өндөр байгаа юм
“Хермес” төвийн төмөр замын нүхэн гарц 3.5 метрийн өндөртэй, 800 метр авто замтай бөгөөд 31,000 машин нэвтрүүлэх юм байна.
Тус нүхэн гарцын ажлын явцын талаар "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн захирал У.Баатар "Төмөр зам доогуур хийж байгаа дөрвөн гарцын нэг нь бидний нэрлэж заншсанаар "Хермес" худалдааны төвийн урд талд төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
"Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ийн суман шилжүүлэгтэй, таван эгнээ төмөр зам уг нүхэн гарцын урд байгаа юм. Ачаа буулгах болон зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй хэсэг. Энэ асуудлыг "УБТЗ" ХНН-тэй ярилцаж, түлхэх технологи буюу данхраадын тусламжтайгаар нүхэн гарцын бүтээцийг төмөр зам доогуур шургуулж оруулж байна. Энэ технологийг анх удаа нэвтрүүллээ. Ингэснээр төмөр зам доогуурх гармыг хөдөлгөөнд саад болохгүй, хурдан хугацаанд барьж байгаа юм. Монгол, хятад инженерүүдийн хамтарсан ажлын үр дүнд энэхүү технологийг нэвтрүүллээ.
"Хермес" төвийн орчимд газраас доош 8 метр ухахад хөрсний ус маш ихээр гарч, усыг түр тогтоон барих ажил давхар хийгдлээ. Ус зайлуулах насост станцыг уг гарцад суурилуулсан. Үүнээс гадна нэмэлтээр Нарны зам дагуух усыг цуглуулж Дунд гол руу шахах өндөр чадалтай насосоор тоноглох зураг төслийг дахин хийж байна. Учир нь Нарны замын ус зайлуулах систем муу учир нүхэн гарцад ус тогтох магадлал өндөр байгаа юм.
Тус байршлын төмөр зам доогуурх нүхэн гарц ашиглалтад орсноор Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбож, замын хөдөлгөөний ачааллын 20%-ийг хуваалцана. Нүхэн гарцыг удахгүй хүлээж авна" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.90] 2024-09-18 13:42:04
Энэ одоо юу ч мэдэхгүй балай бн